Таны мөнгийг дэмий үрэхээс хэтрэхгүй 10 гоо сайхны бүтээгдэхүүн

Та өмнө нь хэн нэгний угаалгын өрөөн дэхь зүйлсийг нууцаар үзэж л байсан биз дээ. Хэрвээ би хэн нэгнийхийг үзэж таараад, тэнд нь нэлээн үнэтэй нүдний тос эсвэл уруулын гуужуулагч байвал би түүнийг өрөвдөх байлаа. Яагаад гэж үү? Учир нь тэр арайхийн хөдөлмөрлөж олсон мөнгөө ямар ч хэрэгцээгүй, өөрт нь байгаа бусад зүйлээр орлуулж болох гоо сайхны бүтээгдэхүүнд үрж байна шүү дээ. Тиймээс бүсгүй таныг дараах 10 гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгөө үрэхгүй байхыг зөвлөж байна. 

Таны мөнгийг дэмий үрэхээс хэтрэхгүй 10 гоо сайхны бүтээгдэхүүн
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Өдрийн тос

Өдрийн тосыг эмэгтэйчүүд гадагш гарахдаа шүхэр барьж арьсаа хамгаалдаг байсан тэр цаг үед зохиожээ. Орчин үед бид арьсаа хамгаалъя гэвэл өдөр болгон нарны тос түрхэх хэрэгтэйг мэдэхээс гадна шөнөдөө  шаардлагатай орц, найрлага бүхий гүн чийгшүүлэгч түрхдэг. Таны хэрэглэж буй “өдрийн тос” нарны тосны үйлчилгээг хоёр дахин нэмэгдүүлэх хэмжээний SPF агуулаагүй л бол өдөр тутмын арьс арчилгаанд чинь ямар ч хэрэгцээгүй бүтээгдэхүүн гэсэн үг. 

Оронд нь үүнийг хэрэглэ:  Аз болоход, нэгэн үе зөвхөн “өдрийн” тосонд л агуулагддаг байсан антиоксидант, чийгшүүлэгч агуулсан нарны тос өнөө үед элбэг болсон. Хэрвээ арьсаа илүү чийгшүүлэх шаардлагатай байгаа бол SPF агуулаагүй “шөнийн” тосоо нарны тосныхоо өмнө түрхээрэй.

Өдрийн тос

2 Зовхины тос

Зовхины тос бол ердөө л гоо сайхны салбарынхан танаас илүү мөнгө авах гэсэн аргын нэг. Тэд энэ бүтээгдэхүүнийг “нүд орчмын мэдрэмтгий арьсанд зориулсан” гэж сурталчилдаг. Гэхдээ та бодоод үз дээ: Хэрвээ ердийн чийгшүүлэгчийг нүд орчмын хэсгээрээ түрхэхэд загатнаа үүсэх юм бол, нүүрний чинь бусад хэсэгт ч мөн адилхан үйлчилнэ. Нөлөө нь эхэндээ мэдэгдэхгүй л байх, гэхдээ удаан хэрэглээд ирэхээр байнга загтнаж, арьсыг чинь муухай болгоод зогсохгүй цаашлаад үрчлээ эсвэл батга үүсгэнэ. Ийм байхад яагаад мөнгө төлөн байж дэмий зүйл авах гэж?  

Оронд нь үүнийг хэрэглэ:  Загтнаа үүсгэгч буюу хурц үнэртэй чийгшүүлэгчээс зайлсхий. Хэрвээ нүд орчмын хэсгээ илүү чийгшүүлмээр байгаа бол чийгшүүлэгч дээрээ глицерин зэрэг хэзээ ч түрхэж болох тос түрхээд арьсанд чийгшил өгөх хугацааг уртасгаарай.

Зовхины тос

3 Уруулын праймер

Уруулын праймер нь уруулын будагны өнгийг илүү “удаан барих” зориулалттай. Гэхдээ яг үнэндээ бол  өөрт чинь аль хэдийн байгаа гоо сайхны бүтээгдэхүүнээр орлуулж болох зүйлийг мөнгөө төлж худалдан авч байна гэсэн үг.

Оронд нь үүнийг хэрэглэ:  Дараах хамгаалалтын аргыг туршаад үзээрэй: Дуртай уруул чийгшүүлэгчээ түрхээд шингэтэл нь түр хүлээ. Салфетканд шингээж аваад, бага зэрэг өө дарагч эсвэл крем түрхээд, тэгээд уруулаа хүрээлнэ. Дараа нь, уруулын будгаа түрхээд, салфетканд шингээгээд, дээрээс нь бага зэрэг нунтаг пудр түрхээд, хамгийн сүүлд нь уруулын будгаа дахиад түрхээрэй.

Уруулын праймер

4 Тоник

Бидний ихэнх нь тоникийг нүүрэн дээр үлдсэн бохирдлыг цэвэрлэнэ, нүх агшаана гэж бодон худалдаж авдаг. Харамсалтай нь, нүх “агшина” гэж байдаггүй (алкохол ашигласан тохиолдолд л юу юм), тэгээд ч нүүр цэвэрлэгч нь тухайн өдрийн бүхий л бохирдлыг цэвэрлэж чадахгүй бол үүргээ биелүүлэхгүй байна л гэсэн үг. Илүү зардал, хэрэглээг халах цаг болсон.

Оронд нь үүнийг хэрэглэ:  Өөрийн арьсанд тохирсон энгийн нүүр цэвэрлэгч, хүүхдийн даавуу хоёрыг хослуулан хэрэглээд үзээрэй. Хүүхдийн даавуу нь харьцангуй хямд, дахин ашиглах боломжтой бөгөөд будаг, арьсны бохирдлыг сайтар цэвэрлэхээс гадна арьсыг зөөлөн гуужуулна. Хэрэв нэлээн их будаг эсвэл нарны тос түрхсэн тохиолдолд нүүр цэвэрлэгчээр угаахаасаа өмнө бага зэргийн оливын тосоор үрж бүтээгдэхүүнээ сулруулаарай.

Тоник

5 Хөмсөг хэлбэржүүлэгч гель

Гоо сайхны компаниуд иймэрхүү бүтээгдэхүүнийг бидэнд хамгийн багадаа 50 мянгаар зарж байгаад их дургүй хүрдэг. Хөмсөгний асуудлаа хөмсөг зулгаагч, засагч, харандаа шаардлагатай бол пудр зэргээр янзлах боломжтой, ямар ч л байсан өөрт байгаа зүйлсээр янзалж болно.

Оронд нь үүнийг хэрэглэ:  Хэрвээ хөмсөг чинь хэлбэрт орж өгдөггүй бол хөмсөгний багс эсвэл хуучин сормуусны будагныхаа багсыг сайн угааж цэвэрлээд дээр нь багахан үсний гел, лакнаас түрхээд хөмсгөө хэлбэржүүлж болно шүү.

Хөмсөг хэлбэржүүлэгч гель

6 Нүүрний маск

Хэрэглэхэд сайхан мэдрэмж төрөх ч ямар ч хэрэгцээгүй гоо сайхны бүтээгдэхүүний нэг бол нүүрний маск юм. “Гэхдээ нүүрний маскгүй бол миний арьс хуурай/тослог/холцруутсан/хэт муухай болсон” гэдэг чинь зүгээр л шалтаг. Харин ч таны өдөр тутмын арьс арчилгаа нүүрний арьсаа сайхнаар нь хамгаалаад байх хэмжээний сайн байх хэрэгтэй.

Оронд нь үүнийг хэрэглэ:  Тогтмол гуужуулах нь маск тавьсантай ижил үйлчилгээг арьсанд үзүүлнэ. Хэрвээ тарагтай, энземтэй маск тавьсны дараа арьс чинь гоё болж байгаа мэт санагдаж байвал энэ нь ердөө л хүчлээс (алфа гидрокс хүчил, сүүний хүчил гм) болж байгаа бөгөөд энэ нь үхэжсэн арьсыг гуужуулдаг учраас чийгшил илүү сайн арьсанд нэвчдэг байна. Өдөр тутмын тос ашиглаад үз. Хэрэв арьс чинь тослог бөгөөд шавран маскны дараа гоё байдаг бол энгийн салицилийн давсны хүчилтэй бүтээгдэхүүн ашиглаж нүхээ цэвэр байлгаарай.

Нүүрний маск

7 Үсний тос

Үсний тос бол нүүрний масктай л адил. Үсэндээ байнга анхаарч арчлахгүй явсаар үнэтэй “маск” тавих хэмжээнд хүртэл муутгаж байна. Ийм үнэтэй маскаар үр дүнд хүрэхийн тулд угаана, зайлна, дахин дахин давтна – тэр тоолонд мөнгө чинь харин урссаар л..

Оронд нь үүнийг хэрэглэАнхнаасаа үсээ бүр хуурайшиж, муутгахаасаа өмнө яах вэ гэхээр аль болох бага угаа (долоо хоногт гурван удаа), шампуниар угаах болгондоо ангижруулагч ашигла. Аль болох өөрөөр нь хатаахыг хичээж, индүү, буржийлгагч зэргийг бага ашиглаарай.

Үсний тос

8 Уруулын гуужуулагч

Уруулын гуужуулагч гэж ердөө л дотроо бага хэмжээний гуужуулагч агуулсан уруул өнгөлөгч шүү дээ. 

Оронд нь үүнийг хэрэглэ:  Түрүүн хэлж байсан хүүхдийн даавууг санаж байна уу? Тэрийг бүлээн усанд дүрээд, уруулаа жижиг дугуй хэлбэрээр зөөлөн үрээрэй. Хэрвээ уруул чинь нэлээн хатсан байвал оливийн тос, элсэн чихэр холиод даавуундаа шингээгээд үрээд үз.

Уруулын гуужуулагч

9 Язралтын эсрэг тос

Харамсалтай нь, язралт нь биеийн чинь дотроос явагдаж байгаа учраас гаднаас нь түүнийг арилгах ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн байхгүй. Язралтын харагдах байдлыг “бүдэгрүүлнэ” гээд байгаа үнэтэй бүтээгдэхүүнүүд ердөө л арьсыг чийгшүүлдэг. Угаасаа чийгшил сайтай арьс ямар ч тохиолдолд хуурайшсан үеэсээ хамаагүй дээр харагддаг.

Оронд нь үүнийг хэрэглэ: Вазелин, какаоны тос эсвэл ямар ч хамаагүй чийгшүүлэгч ашиглаарай. 

Язралтын эсрэг тос

10 Хумсны тос

Хэрвээ танд хумсны тос, тэжээл байгаа бол саван дээрх орц, найрлагыг нь хардаа. Ихэнх нь зөгийн лав, витамин Е, ургамлын гаралтай тос байгаа биз? Хумсны тосонд байгаа бүхий л хэрэгцээтэй орцууд нь ямар ч уруул чийгшүүлэгчинд байгаа. Өөрөөр хэлбэл, та зүгээр гоё саванд нь л илүү мөнгө төлөөд байна гэсэн үг.

Оронд нь үүнийг хэрэглэ: Сайн чанарын тос, чийгшүүлэгч бол хумсанд сайн тэжээл өгнө. Орц найрлага бол ердөө тал хувь нь – гол нь тухайн бүтээгдэхүүнийг зөв ашиглаж буюу хумсандаа массаж хийж өгснөөр тухайн бүтээгдэхүүний үйлчилгээг сайжруулна.

Хумсны тос

16
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()