Одри Хепбернийн гоо үзэсгэлэнгийн нууц

Одри Хепбернээс нэг удаа таны "Гоо үзэсгэлэнгийн нууц" юу вэ хэмээн асуухад тэрбээр богино хэмжээний жагсаалт гаргаж өгсөн гэдэг. Мөн түүний энэхүү зөвлөмжүүд нь бүхий л цаг үед үнэ цэнэтэйд тооцогдсоор байгаа билээ.

Одри Хепбернийн гоо үзэсгэлэнгийн нууц
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1. Уруулаа дур булаам харагдуулмаар байвал сайхан үгс хэл.

2. Нүдээ үзэсгэлэнтэй болгохыг хүсвэл хүмүүсийн сайн талыг олж хар.

3. Турмаар байвал өлсөж буй хүмүүст хоол өг.

4. Гялалзсан үстэй байхыг хүсвэл өдөрт багадаа нэг удаа хүүхдээ өөрийн чинь үсийг сэгсийлгэж тоглохыг зөвшөөр

5. Өөртөө итгэлтэй болохын тулд ганцаараа биш гэдгээ бодож алх.

6. Бүх хүмүүст, тэр байтугай бүх л зүйлсэд нөхөн сэргээлт, шинэчлэлт, өсөлт дэвшил, залруулга, уучлал цагаатгал хэрэгтэй байдаг.  Хэнийг ч бүү орхи. 

7. Санаж яв. Хэрвээ чамд тусламж хэрэгтэй болбол баруун талаас чинь ч, зүүн талаас чинь ч амархан олдоно. Цаг хугацаа өнгөрөх тусам чи яагаад хүнд хоёр гар заяасан байдгийг ойлгоно. Тэгэхээр нэг гараа өөртөө, нөгөө гараа бусдад туслахад ашигла. 

8. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн түүний өмссөн хувцас, бие галбир, сайхан үсэнд байдаггүй. Харин түүний нүд юуг олж харж байгаад оршдог. Учир нь хайр хэмээх нандин зүйл орших зүрх сэтгэлийн үүдийг нүд л нээдэг юм шүү дээ. 

9. Бүсгүй хүний гоо үзэсгэлэн гэдэг нь гадаад төрх бус түүний дотоод мөн чанар юм. Энэ нь түүнээс гарч буй хайр, анхаарал халамж, түүний бусдад зориулж буй  чин сэтгэл байдаг юм. 

10. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нас явах тусам нэмэгдсээр байдаг. 

37
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()