Живэх зориулалттай хачирхалтай хөлөг онгоц

Дэлхий дээр маш олон сонирхолтой хөлөг онгоцнууд байдаг. Тэдний гол үүрэг нь ямар ч тохиолдолд усан дээр хөвж, хөлөг дээрх бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад оршдог юм. Гэвч үүнээс тэс өөр нэгэн хөлөг байдаг ба тэр анхнаасаа л живэх зориулалтаар бүтээгджээ. 

Живэх зориулалттай хачирхалтай хөлөг онгоц
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Хэрвээ усан онгоц тэнцвэрээ алдаж, ус руу орж эхэлбэл хөлөг дээрх бүх хүмүүс сандрах нь мэдээж. Харин "RV Flip" хэмээх хөлөг нь шумбагч онгоцтой адилхан үүрэгтэй ажээ. Живэх нь тус хөлгийн хувьд ердийн л нэг үзэгдэл юм. "RV" хөлгийн нууц нь түүний живэх хэсэгт байдаг ба сүүл хэсгээрээ хоёр хоолойд хуваагддаг. Харин тэдгээр хэсгүүдэд хатуу балласт савнууд болон бусад тусгай тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байдаг аж.

"RV Flip" хөлөг ажиллагаанд орох үедээ босоо байрлалтай болдог. Түүний сүүл хэсэг нь тэр чигээрээ усан доор орж ёроолгүй далайн гүнд живж явдаг. Энэхүү гайхамшигт хөлөг нь 108 метрийн урттай боловч их биеийнх нь ердөө 17 метр л ил харагддаг юм. Мөн тус хөлөг нь өөртөө хөдөлгөгч араагүй бөгөөд түүнийг үргэлж чирч явдаг байна. Энэ нь усан доорх хөдөлгүүрийн нөлөөллийг байхгүй болгож мэдээллийг ямар нэгэн гажуудалгүй олж авахад тусалдаг аж.

Тэнгисийн цэргийн хүчинд харьяалагддаг "RV Flip" онгоцыг тэнгисийн физикийн Скриппс лабораторид 1962 онд зохион бүтээж байжээ. Мөн тэнгисийн цэргийн ажиллагааны зориулалтаар тус хөлөг олон төрлийн мэдээллийг цуглуулж чадсан байдаг. Тухайлбал, энэ нь газар хөдлөлтийн уншилт, температурын мэдээлэл, усны давсны хэмжээ зэрэг усан доорх олон мэдээллийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Үүнээс гадна онгоцонд далайн давхарга бүрийн дулаан дамжуулалтаас мэдээлэл цуглуулах тусгай төхөөрөмжийг суурилуулсан байдаг бөгөөд 2-3 долоо хоногт нэг удаа ажиллуулдаг юм.

2
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()