Нэгэн үе байлдан дагуулж байсан дуучин Александр Рыбак өдгөө хаана явна вэ?

“Eurovision-2009”  тэмцээний ялагч Норвегийн иргэн Александр Рыбак олон үзэгчдийн сэтгэлийг татаж чадсан билээ. Тэрээр авьяаслаг хөгжимчнөөс гадна гайхалтай хоолой, өөрийн сайхан инээмсэглэлээр олны анхаарлыг ихээр татсан. Тэгвэл энэ залуу одоо юу хийж байгаа бол?

Нэгэн үе байлдан дагуулж байсан дуучин Александр Рыбак өдгөө хаана явна вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Тэрбээр Белоруссын Минск хотод төрсөн бөгөөд одоо 33 настай. "Eurovision"-д оролцож ялагч болоод зогсохгүй дэлхий даяар алдартай болсон юм.

Рыбак мэргэжлийн хөгжимчдийн гэр бүлд өссөн учир хүүхэд байхаасаа эхлэн хөгжим сонирхох болжээ.

Александр эцэг эхийнхээ хамтаар

1990-ээд оны сүүл үеэр Рыбакийн гэр бүл Осло руу нүүсэн байна. Ингээд тэрээр хөгжмийн сургуульдаа авьяасаараа тодорч, улмаар дэлхийг тойрон тоглолт хийх болжээ.

2009 онд хөгжимчин залуу “Eurovision” тэмцээнд хайртай бүсгүйдээ зориулж бичсэн дуугаараа өрсөлдсөн аж.

Тэрээр нэгэн үе маш их алдартай болж олон тоглолтонд оролцож байсан ч хэсэг хугацааны дараа нам гүм болсон байна. Зурагтын нэвтрүүлгээр ч ховорхон харагдах болжээ.

Одоо тэрээр өөртөө болон бусад алдартай уран бүтээлчдэд дууны үг бичиж байгаа гэнэ. Хэдийгээр тэрээр шинэ цомог гаргаж, клипний зураг авалт хийж байгаа ч төдийлөн амжилтад хүрч чадахгүй байгаа юм. Үүнээс гадна түүнд хүүхэлдэйн кинонд дуу оруулах санал хэд хэд ирсэн аж.

Александр ээжийнхээ хамтаар

Түүнчлэн Рыбак заримдаа театрт хийл тоглодог бөгөөд шүтэн бишрэгчид нь тэр үеэр нь очиж түүнийг хардаг байна. 

Харин залуу уран бүтээлчийн хувийн амьдрал нууцлаг хэвээр. “Eurovision” тэмцээнд оролцохоос 5 жилийн өмнө тэр найз охиноосоо салжээ. Рыбак алдар нэртэй болсныхоо дараа хайртай бүсгүйтэйгээ эргэн нийлэхийг хүссэн ч бүтээгүй гэнэ.

Гэхдээ одоо хөгжимчин залуу найз бүсгүйтэй болсон бөгөөд тэрээр Рыбактай адил хийл тоглодог байна.

49
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()