Иран эмэгтэйчүүд Исламын хувьсгалын өмнө ба дараа...

1979 онд Иран улсад өрнөсөн Исламын хувьсгал нь тус орны эмэгтэйчүүдийн амьдралд ихээхэн өөрчлөлт авчирсан байна. 1930-аад оны үеэс эмэгтэйчүүдийг толгойгоо битүүлэхгүй байх, зүүсэн алчуурыг нь хүчээр авах хууль мөрдөгдөж байсан ч 1980-аад оны эхээр энэ нь орвонгоороо эргэж бүх эмэгтэйчүүд "хижаб" буюу гивлүүр өмсөж гадуур явах шаардлагатай болжээ.

Иран эмэгтэйчүүд Исламын хувьсгалын өмнө ба дараа...
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хувьсгалын өмнө

Тегераны их сургууль, 1977 он. Хувьсгалаас өмнө олон эмэгтэйчүүд дээд боловсрол эзэмшсэн байсан бөгөөд их сургуульд суралцагсдын тоо нэлээд их байжээ. Эрх баригчид охидоо сургуульд явуулахыг ард иргэдээсээ шаарддаг байв. 1960-аад онд Иранд амьдардаг байсан Йоркийн их сургуулийн эмэгтэйчүүд судлалын профессор Хале Афшар “Эмэгтэйчүүдийг сургуульд сургахгүй гэж хүмүүс хичээдэг байсан. Гэхдээ боловсролтой хүмүүс Ираныг орхих нь их байсан учраас эрэгтэй, эмэгтэй хүмүүсээ адилхан боловсролтой болгохоос өөр аргагүй болсон” гэжээ.

Хувьсгалын өмнө

Дэлгүүрт, 1976 он. Хувьсгалаас өмнө эмэгтэйчүүд хижаб өмсдөг байсан ч бариу жинс, мини юбка, богино ханцуйтай цамц зэргийг ч бас өмсөж болдог байжээ.

Баасан гарагийн зугаалга, 1976 он. Амралтын өдрүүдээр салхинд гарах зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх нь Ираны соёлын нэг чухал хэсэг байв. Харин одоо үед салхинд гарах нь хэвээрээ байгаа ч эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо харилцахдаа илүү болгоомжтой байдаг болжээ.

Үсний салон, 1977 он. Хувьсгалын өмнө Ираны үсний салонд эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан үйлчлүүлдэг байсан боловч одоо үед үсчинд эрэгтэй хүн орох ёсгүй, харин эмэгтэйчүүд гадагшаа гарангуутаа үсээ нуух хэрэгтэй болдог болжээ.

Шахын бие хамгаалагч нар, 1971 он. Шахыг эсэргүүцэгч залуу бүсгүйг бие хамгаалагч нар зогсоохыг оролдож байна. Гаргасан дүрэм журмаасаа болж олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргээд байсан Шах хамгаалагч нараар байнга хүрээлүүлэн явдаг байжээ.

1976 оны Тегераны цаст гудамж. Энэ үед гудмаар алхаж яваа эмэгтэйн зүүсэн ээмэг, нүүрний будалтыг сайн харж болох байсан боловч одоо үед өвдгөө хүрсэн ууж өмсөж, нүүрээ хаасан гивлүүр зүүсэн эмэгтэйчүүд л явах аж.

2 Хувьсгалын дараа

1979 онд болсон Хижабын эсрэг жагсаал. Тухайн үед эрх барьж байсан удирдагч Аяатолла Рухолла Комени маш хачирхалтай бас хатуу шийдвэр гаргасан нь ямар үндэстэн, ямар шашинтай байхаас үл хамааран бүх эмэгтэйчүүд хижаб өмсөх хэрэгтэй гэсэн байв. 3-р сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдрөөр олон мянган эмэгтэйчүүд энэхүү хуулийг эсэргүүцэн жагсжээ. 

Хувьсгалын дараа

1979 онд болсон АНУ-ын элчин сайдын яамны гадаах жагсаал. Америкийн эсрэг үзэлтэй оюутнууд хэдэн мянгаараа жагсаж, элчингийн хэд хэдэн ажилтныг барьцаалаад байв.

Ираны газрын тосыг өөрсдийн мэдэлдээ авах гэж олон жилийн турш улайрч ирсэн Америк, Их Британичуудад итгэх итгэл байхгүй болсон гэсэн шалтгаанаар жагссан аж.

1980 он. Баасан гарагийн мөргөл. Уг мөргөл нь тухайн өрх айл шашин болон төрийн засгийн удирдлагууддаа хэр үнэнч гэдгээ харуулах нэгэн төрлийн цуглаан болдог байна. Энэ цуглаанд мөн л эрэгтэйчүүд зонхилдог бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдтэй хамт нэг өрөөнд байхыг зөвшөөрдөггүй байна. 

1986 он. Хуримын даашинзын дэлгүүр. Хуримын даашинз дэлгүүрийн лангуун дээр байх боловч Иран эмэгтэйчүүд гэртээ л өмсөж үзэх ёстой. Хэрэв хуримын зочдын дунд нэг ч эрэгтэй хүн байхгүй үед хүссэн хувцсаа өмсөж болдог байна.

2005 он. Өдгөө бүх эмэгтэйчүүдэд нүүрнээсээ бусад хэсгийг халхалсан урт ууж өмсөхийг шаардаад байдаггүй. Тиймээс толгойдоо алчуур зүүж, сул хүрэм өмсөж явж болдог байна. Түүнчлэн Иран эмэгтэйчүүд зураг дээрх шиг толгойн алчуураа хойшлуулж, үсээ ил гаргах нь эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болдог аж. 

2005 он. Каспийн тэнгисийн эрэг. Иран эмэгтэйчүүд хүн ихтэй газар усанд сэлж болохгүйгээс гадна эрэгтэй хүнтэй хамт усанд орж болдоггүй аж. Хэрвээ усанд сэлэх хэрэгтэй бол завь хөлслөн явж, олны нүднээс хол газар очиж сэлдэг байна.

2006 онд болсон хижаб өмсөхийг дэмжих жагсаал. Хувьсгалаас хойших 25 жилийн хугацаанд засгийн эрх баригчдын бодлого тийм ч чанга биш байсныг шүүмжилж, эмэгтэйчүүд хар өнгийн нөмрөг, хижаб өмсөн жагсаал хийжээ.

Хөл бөмбөгийн тэмцээн нууцаар үзэж буй эмэгтэйчүүд, 2008 он. Эмэгтэйчүүд хөл бөмбөг (эрэгтэй) үзэж болохгүй хэмээн хуульчлан заагаагүй ч цэнгэлдэх рүү орохыг үргэлж хориглодог бөгөөд орсон тохиолдолд хүчээр гаргадаг байна. Хувьсгалын өмнө эмэгтэйчүүд ямар ч спортын тэмцээн үзэх нь нээлттэй байв.  

9
таалагдаж байна

50
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()