Нэг өрөө байрыг тохижуулах 12 ухаалаг санаа

Тав тухтай, жаргалтай амьдрахад таны байр хэдэн метр квадрат эсэх нь огт хамааралгүй. Зөв зохион байгуулалт, гоёмсог засал чимэглэл хийсэн нэг өрөө байр нь таныг хаана ч явсан гэртээ очихоор яаруулна гэдэгт итгэлтэй байна. Ингээд зай багатай, нэг өрөө байрыг тохижуулах санаануудаас хүргэж байна.

Нэг өрөө байрыг тохижуулах 12 ухаалаг санаа
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Номын тавиур ашиглан өрөөг хоёр хэсэгт хуваах

Нэг өрөө сууцны нээлттэй байдал нь заримдаа дотоод тохижилтыг төлөвлөхөд хүндрэлтэй болгодог. Харин номын тавиур зэрэг том хэмжээний тавилга ашиглан энэ байдлыг шийдэж болно. Зураг дээрх жишээн дээр номын тавиурыг ашиглан өрөөг хоёр хувааж гэртээ оффисын орон зай гаргасан байдлыг харуулсан байна.

Номын тавиур ашиглан өрөөг хоёр хэсэгт хуваах

2 Буйдан болж эвхэгддэг ор сонгох

Хэрэв танайх зай талбай багатай бол өдрийн цагаар эвхэж хураагаад буйдан болгон ашиглаж болох ор сонгосноор зай талбайг хэмнэх боломжтой. Эсвэл зүгээр л ороо хана руу шахаж тавиад бүтээсний дараа дэр болон бусад хэрэгслийг ашиглан буйдан мэт харагдуулж болно шүү дээ.

Буйдан болж эвхэгддэг ор сонгох

3 Ханын цаасанд анхаарал хандуулах

Ханын ийм төрлийн шийдэл нь харахад сонирхолтой, орон зайн таатай мэдрэмж төрүүлдэг бөгөөд бүх л ханан дээрх зураг хээ зэрэг нь аварга том урлагийн бүтээл мэт сэтгэгдэл төрүүлдэг. Зураг дээрх жишээн дээр тод, абстракт зураг ашиглан ханыг чимсэн байна.

Ханын цаасанд анхаарал хандуулах

4 Дээврийн хөндий хийх

Хэрэв таны байр тааз өндөртэй бол өрөөний дээд хэсгийн орон зайг нь эд зүйлсээ хадгалах гэх мэт олон зориулалтаар ашиглах нэмэлт талбай бий болгох сайхан шийдэл бий. Жишээ нь зураг дээр, дээд талыг ор болгон ашиглаж түүний доод талд жижигхэн хөгжмийн студи байгуулсан байна.

Дээврийн хөндий хийх

5 Хувцасны шүүгээ бий болго

Нэг өрөө байранд ихэнхдээ хувцасны шүүгээний зай хангалтгүй байдаг. Зураг дээр хэрэв шүүгээн дэх зай хангалтгүй бол хэрхэн задгай ханын шүүгээ хийж хувцас хэрэгслүүдээ хадгалж болохыг харуулсан байна. Ийм ханын шүүгээ нь доторх зохион байгуулалт, тавиуруудын хэмжээ зэргийг өөрийн хүссэнээр хийж сэтгэлд нийцсэн хувцасны шүүгээтэй болох боломж олгодог.

Хувцасны шүүгээ бий болго

6 Тавиурыг бүтээлчээр ашиглаарай.

Бас нэг сайхан санаа бол хоосон ханан дээрээ шүүгээнээс гадна тавиур ч хийж болох юм. Зураг дээр хэрхэн гал тогооны хоосон ханыг бүтээлчээр ашиглан тавиур хийж дарс болон хундагануудыг цэгцтэй хадгалсан байгаа нь харагдаж байна.

Тавиурыг бүтээлчээр ашиглаарай.

7 Унадаг дугуйгаа үзүүлэн болго

Зай багатай жижиг байранд овор ихтэй унадаг дугуйгаа хэрхэн багтаах вэ? Зураг дээр энэ асуудлыг хэрхэн төгс шийдэж болохыг харуулсан байна. Хоосон ханандаа өлгүүр хадаад дугуйгаа ямар нэг уран зургийн доор өлгөснөөр ямар нэг урлагийн бүтээлийн үзүүлэн мэт л харагдуулж байна. Зай эзлэхгүйн дээр амархан буулгаж, буцаан хураах боломжтой байдлаар шийджээ. 

Унадаг дугуйгаа үзүүлэн болго

8 Том хэмжээний ханын зурагнаас айх хэрэггүй

Жижигхэн студи байранд ханын том зураг өлгөж болно. Зурагт харуулснаар ханын өлгөдөг том зураг ашиглан зай талбай багатай орон сууцыг илүү өнгөлөг болгож өгсөн байна. Мөн иймэрхүү зурагнуудыг орныхоо толгой дээр өлгөсөн ч болно шүү дээ

Том хэмжээний ханын зурагнаас айх хэрэггүй

9 Хөшиг ашиглан тусгаарлалт хий

Өөр өөр зориулалтын орон зайг тусгаарлах бас нэгэн энгийн бөгөөд амархан арга бол хөшиг татах юм. Зурагт хэрхэн хөшиг татаж унтлагын хэсгийг тусгаарлаж болохыг харуулсан байна.

Хөшиг ашиглан тусгаарлалт хий

10 Өнцөг булан бүрийг ашигла

Доорх зурагт ийм өнцөгт буйдан тавьснаар зай багатай байрны булан бүрийг хэрхэн үр дүнтэй ашиглаж болохыг харуулжээ. Ийм буйдан байрлуулснаар сууж амрах орон зай болон хооллох хэсэг болгон ашиглаж ч болно.

Өнцөг булан бүрийг ашигла

11 Ханын тавиуртай нөхөрлө

Ханын тавиур бол зай талбайг илүү үр дүнтэй ашиглаж эд зүйлсээ хадгалах бас нэгэн гайхалтай санаа юм. Хэмжээний хувьд ямар ч байж болох тул та зурагт үзүүлсний адил буйдангийн дээр илүү зайг ашиглаж мөн хаалганы хажууд тавиур хадсан ч болно.

Ханын тавиуртай нөхөрлө

12 Олон зориулалтаар ашиглаж болох тавилга сонгоорой

Зай талбай багатай байранд нэг тавилгыг олон төрлөөр ашиглаж болдог байх нь чухал. Жишээ нь, жирийн ор биш доороо эд зүйл хадгалах шургуулгатайг сонгох, хоолны ширээ байхгүй бол хоол идэхэд хангалттай том байх кофены ширээ сонгох, жирийн сандал авсан ч доороо шургуулгатай авч байх гэх мэт.

Олон зориулалтаар ашиглаж болох тавилга сонгоорой

11
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()