Жүжигчний замналаа насанд хүрэгчдийн киноноос эхлүүлсэн 5 алдартан

Дэлхий даяар жүжигчин болохоор хичээж буй хүмүүсийн мөрөөдөл нь Холливүүд. Тэнд очвол том том кинонд тоглож, гайхалтай дүрүүд бүтээж, шагнал авч, нэр алдарт хүрч, их мөнгө олж жүжигчний карьерийнхаа оргилд хүрнэ гэж үздэг. Ихэнх Холливүүдийн жүжигчид авьяас чадвар, тууштай байдлаас гадна олон саад тотгор, хачирхалтай зүйлсийг туулж байж зорьсондоо хүрдэг. Гэвч доорх алдарт одод жүжигчний замналаа бидний мэдэх дүрээрээ эхлүүлээгүй. Тэд насанд хүрэгчдийн кинонд тоглож эхлүүлжээ. 

Жүжигчний замналаа насанд хүрэгчдийн киноноос эхлүүлсэн 5 алдартан
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Силвестр Сталлоне

Алдарт Рокигийн дүрээр олонд танигдаж адал явдалт киноны алдартай жүжигчин болохоосоо өмнө Сталлоне 1970 онд "Китти болон Стүдийнд болсон үдэшлэг" (The Party At Kitty and the Stud’s) нэртэй хөнгөн порно кинонд тоглож байжээ. 

Түүний Роки, Рэмбо зэрэг кино нь амжилт олж, олны танил болсны дараа тэрхүү кино нь "Итали Азарга" нэрээр дахин цацагдаж байжээ. Мэдээж тус киноны продюсерүүд жүжигчний алдар нэрийг ашиглахыг хүссэн. Энэ тухай жүжигчин хэлэхдээ тухайн үед амьдрал нь их хэцүү, бүр гудамжинд хоног төөрүүлдэг байсан тухайгаа дурдсан байдаг. Тус кинонд тоглосон хоёр хоногийнхоо хөлс гэж 200 доллар л авч байжээ. 

Силвестр Сталлоне

2 Дэвид Дучовни

Дучовни нь 90-ээд оны эхээр "Плейбой Энтертайнмент"-ын продюсерлэсэн "Red Shoe Diaries" нэртэй эротик цувралд тоглож байжээ. Энэ нь "X Files" цувралын өмнө гарч байсан.

Тэрбээр 2008 онд секс донтолттой болсон тухайгаа олон нийтэд зарлаж нөхөн сэргээх эмчилгээнд хамрагджээ. Энэхүү дон нь түүний карьерынхаа эхэн үед порно жүжигчнээр ажиллаж байсантай нь холбоотой эсэхийг мэдэхгүй юм. 

Дэвид Дучовни

3 Жэки Чан

Жэки Чан нь бие хамгаалах урлагийн чадвар, хошин мэдрэмжээрээ танигдсан нэгэн. Адал явдалт киноны од болохоосоо өмнө тэрээр Брюс Лигийн хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байдаг.

Гэхдээ маш цөөн тооны хүмүүс л түүнийг 1970 оны "All in the Family" нэртэй кинонд тоглосон гэдгийг мэддэг. Энэ кино нь эротик инээдмийн кино байсан байсан бөгөөд тэрбээр энэ киноноос туршлага хуримтлуулсан байх.

Жэки Чан

4 Матт ЛеБлан

"Найзууд" цувралд тоглож алдартай болсон түүний карьерийг бид гайхалтай гэж дүгнэж болно. Яагаад гэвэл цувралын сүүлийн бүлэгт тоглосон жүжигчид бүгдээрээ анги тус бүрт 1 сая долларын цалинтай тоглосон байдаг. Тус цувралд  Матт ЛеБлан нь амжилтанд хүрэхийн тулд ямар ч хамаагүй дүрд тоглодог дунд зэргийн жүжигчний дүр бүтээдэг. Магадгүй тэр өөрийн амьдралын туршлагаас оруулж Жоигийн дүрийг илүү сайн болгосон байх. 

Тэрээр 90-ээд оны "Red Shoe Diaries" эротик цувралд мөн дүр бүтээсэн. Гэхдээ энд голлох дүрд тоглоогүй, харин Маттю ЛеБлан нэрээр хэдэн жижиг дүрд тогложээ. 

Матт ЛеБлан

5 Камерон Диаз

1994 оны "Маск" кинонд тоглож, Жим Керригийн тусламжтайгаар энэхүү шаргал үст охин дараагийн түвшинд хүрсэн. Энэ кинонд тоглосноор яалт ч үгүй түүний жүжигчний карьер дээшилсэн. Тэрээр олонд танигдах гэж олон жилийн турш төрөл бүрийн кинонд тоглосон. Үүний нэг нь түүний 19 настайдаа тоглосон порно кино бөгөөд тус кино нь хэдхэн жилийн өмнө интернэтээр нэг тарсан билээ. 

Камерон Диаз

21
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()