Таныг сайхан ирээдүй хүлээж байгаагийн 9 шинж

2019-08-12, 15:12
10,026

Яагаад зарим хүмүүс зүгээр ч нэг амжилттай бус бүр маш өндөр амжилттай байдаг вэ? Яагаад гэвэл тэд  зөвхөн мөнгөнд анхаардаггүй. Амжилттай байх  хэцүү биш ч маш өндөр амжилттай нэгэн байх бол хэцүү зүйл. Хүн болгон л өндөр амжилтанд хүрэхийг хүсдэг (өндөр амжилт гэдгийг хүн бүр өөрөөр тодорхойлдог, угаасаа ч тэгэх хэрэгтэй) Харамсалтай нь, үүнд хүргэх ямар нэгэн ид шид байдаггүй. Шууд бүгдэд нь тохирох жор ч гэж байхгүй. Гэхдээ бусдын амьдралд тодорхой өөрчлөлт хийж чадахуйц өндөр амжилтанд хүрч чадсан хүмүүст нийтлэг хэдэн чадварууд байдаг ажээ. Хэрвээ та амжилтанд хүрэхийг хүсдэг бол дараах 9 чадварыг өөртөө дадал болгоорой. 

Таныг сайхан ирээдүй хүлээж байгаагийн 9 шинж
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Бусдын амжилтанд баярладаг

Үргэлж  өндөр амжилт гаргаж, ялалт байгуулдаг баг хамт олонд  нэгэн үнэт зүйл байдаг нь багийн бүх гишүүд бусдын аз жаргалын төлөө золиос гаргахад бэлэн байдаг аж. Тэд тус тусын үүрэг оролцоогоо сайн мэдэхээс гадна хувийн зорилгоо хойш тавьж, бие биедээ туслан, юу юунаас ч илүүтэй багийн амжилтыг чухалчилж үздэг байна.  Тэгвэл энэ зан төлөв хаанаас гардаг вэ? Чамаас. 

“Бусдын амжилтаас чи жаргалтай болох тийм сонголт хийж чадах уу?” гэж амжилттай хүмүүсээс асуувал бүгд л “Тийм!” гэж хариулна.

Бусдын амжилтанд баярладаг

2 Цаг үргэлж шинийг эрэлхийлж, туршиж байдаг.

Үргэлж шинэ зүйл эрэлхийлэгч, уйдамтгай, ямар нэгэн шинэ зүйл туршиж үздэг зан чанартай хүмүүс ихэнхдээ мөрийтэй тоглоом, мансууруулах бодис, анхаарлын төвд байх гэсэн хүсэл, эсвэл бүр онгоцноос шүхэргүй үсрэх зэрэг энгийн хүний санаанд багтамгүй үйлдлүүдийг хийдэг аж.

 “Шинийг эрэлхийлэх байдал нь хүний эрүүл, аз жаргалтай байдлыг хадгалахаас гадна нас ахих тусам зан араншинд нь эергээр нөлөөлдөг. Адал явдалд дуртай сониуч зангаа, тэвчээр тууштай байдалтай хослуулаад, бүх зүйл чиний тухай биш гэдгийг сайн ойлгосон цагт, чи бүхэл бүтэн нийгэмд ашиг тусаа өгөх хэмжээний тийм бүтээлч чадварыг эзэмших болно” хэмээн доктор Роберт Клонингер хэлсэн байдаг. 

Мөн тэрээр "ямар нэгэн шинэ зүйлийг хийхдээ түүний тухай ирээдүйн төсөөлөл болон өөрийн хүсэл тэмүүллээ сайтар уялдуулж зохицуулж чадсанаар амжилт бий болдог" гэжээ. Амжилт яваа бүх л хүмүүс яг ийм зүйлийг хэлсээр байдаг.  Тиймээс, өөрийн дотор нуугдсан шинийг эрэлхийлэгч зангаа ил гарга. Тэгвэл чи илүү эрүүл, илүү олон найзтай, сэтгэл хангалуун амьдрах болно.

Цаг үргэлж шинийг эрэлхийлж, туршиж байдаг.

3 Ажил амьдралыг салгаж ойлгодоггүй

Ажил амьдралыг тусад нь салгаж, тэнцвэртэй авч явна гэдэг боломжгүй зүйл.  Учир нь чиний ажил бол чиний амьдрал, амьдрал чинь чиний ажил. Яагаад гэвэл чиний ажил, мөн чиний гэр бүл, найзууд, сонирхол бүгд  нийлээд чамайг хэн гэдгийг тодорхойлж байгаа учраас энэ хоёр ойлголтыг нэгэн цул болгох хэрэгтэй. 

Өндөр амжилттай хүмүүс зарим ажлаа орхигдуулахын оронд гэр бүлээ үүндээ оруулах арга барилаа олсон байдаг. Мөн тэд өдөр тутмын ажил амьдралдаа өөрийн сонирхол, хобби, хувь хүний үнэт зүйлсээ яаж багтаахаа мэддэг. Хэрвээ тэгж чадахгүй бол чи амьдрахгүй – харин зүгээр л ажиллаж байна гэсэн үг.

Ажил амьдралыг салгаж ойлгодоггүй

4 Бусдыг маш сайн ойлгодог.

Хэрэв чи ямар нэгэн цоо шинэ зүйл хийгээгүй л бол (тийм зүйл хийнэ гэдэг маш хэцүү) чиний бизнес, ажиллаж буй зүйл чинь одоогийн байгаа нэг л хэрэгцээ, асуудлыг шийдэхэд л чиглэсэн байгаа. Тухайн хүний оронд өөрийгөө тавьж үзэлгүйгээр түүний асуудал, хэрэгцээг ойлгох боломжгүй. Өндөр үр бүтээлтэй, амжилттай удирдагчид  ажилтнуудынхаа оронд өөрийгөө тавьж үздэг хүмүүс байдаг аж.

Амжилт гэдэг бол дээш өгсдөг босоо тогтолцоотой зүйл биш. Амжилт бол дугуй хэлбэртэй, өөрөөр хэлбэл чиний бизнес хичнээн өндөр амжилтанд хүрлээ ч буцаад ажилчидад очиж тэдний оролцоотойгоор хөгжинө. 

Бусдыг маш сайн ойлгодог.

5 Чамд өөрөө өөртөө батлах ямар нэг зүйл байдаг.

Ихэнх хүмүүс бусдын буруу байсныг батлах гэж хичээдэг. Энэ нь ч тухайн хүнийг өдөөж сэргээдэг сайн чанаруудын нэг.

Харин өндөр амжилттай хүмүүс бол түүнээс илүү буюу түлхүү өөртэйгөө ажилладаг. Хамгийн чухал хүндээ л ямар нэгэн зүйл батлах хэрэгтэй болоход жинхэнэ итгэл үнэмшил, тууштай байдал, өөрийгөө бүрэн зориулах зэрэг чанарууд гарч ирдэг. 

Харин тэр хамгийн чухал хүн нь чи өөрөө. 

Чамд өөрөө өөртөө батлах ямар нэг зүйл байдаг.

6 Долоо хоногт 40 цаг ажиллах гэсэн зарчти үйлчлэхгүй.

Долоо хоногт 40-өөс илүү цаг ажиллах нь ажлын бүтээмжийг бууруулдаг гэсэн судалгаа байдаг юм байна.

Амжилттай хүмүүс мэдээж ухаалгаар ажилладаг байх гэхдээ түүнээс илүү өрсөлдөгчөөсөө давж ажилладаг. Биднээс илүү ухаантай эсвэл авьяас чадвартай хүмүүс үргэлжид байсаар байх болно. Амжилттай хүмүүс үргэлж тэднээс илүү байхыг хүсдэг үүний тулд өөрсөддөө хэнээс илүү хатуу чанга ханддаг. 

Товчоор хэлбэл, тэд илүү ухаалгаар бас маш ихээр ажилладаг. Амжилтын гол нууц нь үүнд л оршдог.

Долоо хоногт 40 цаг ажиллах гэсэн зарчти үйлчлэхгүй.

7 Хөрөнгө мөнгийг шагнал бус хариуцлага гэж хардаг

Амжилттай хүмүүс ашиг орлогоо зөвхөн өөртөө шагнал мэт зарцуулдаггүй. Тэд үүнийг бизнесээ өргөжүүлэх боломж, ажилтнуудаа хөгжүүлэх урамшуулал, эргээд тухайн хотын иргэддээ өгөх хэрэгтэй зүйл гэж хардаг. Ер нь тэд зөвхөн өөрсдийн амьдралаа сайжруулахад бус бусдын амьдралыг ч мөн сайжруулахад анхаардаг хүмүүс.

Хамгийн чухал нь тэд үүнийгээ зарлан тунхагладаггүй, яагаад гэвэл, бусдад тусалсны хамгийн гол зүйл нь үүнийгээ олонд зарлаж гайхуулахад бус тухайн дэмжлэгийг үзүүлэхэд л оршдог билээ.

Хөрөнгө мөнгийг шагнал бус хариуцлага гэж хардаг

8 Өөрийгөө бусдаас онцгой гэж боддоггүй.

Сошиал сүлжээ хөгжихийн хэрээр хүн болгон л өөрийнхөө PR-ийг хийж чадна. Үүнийг ашиглаж хүссэн болгон нь өөрийнхөө амжилт ололтыг зарлаж, өөрийгөө дөвийлгөхөд маш хялбар болсон.

Үнэхээр амжилттай яваа хүмүүс бол тэгдэггүй. Тэд тэдний амжилтанд зөвхөн өөрсдийнх нь амбиц, тууштай байдал, сайн гүйцэтгэлээс нь гадна үнэтэй зөвлөгөө өгөгч менторууд, хичээнгүй ажилтнууд, азтай байдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг тэд мэддэг. 

Тэд өндөр амжилтын оргилд даруу зан, байнга асуулт асуух, зөвлөгөө авах зэргийн тусламжтайгаар хүрсэн байдаг. Үүнээс гадна бусдын амжилтыг сайшаах, бусдыг хүндлэх нь чухал юм. 

Өөрийгөө бусдаас онцгой гэж боддоггүй.

9 Тэд амжилт ололт түр зуурынх харин нэр хүнд, хүндлэл нь үүрдийнх гэдгийг мэддэг.

Ажилтнууддаа ахиу цалин өгөх, илүү боломжоор хангах зэрэг нь мэдээж чухал. Гэвч өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх байдлыг нь нураасан бол ямар ч нэмэлт цалин, урамшуулал түүнийг орлож чадахгүй. Амжилттай хүмүүсийн өөрийн ажилтнууд, хамтрагчид, хэрэглэгчдэд өгдөг хамгийн чухал зүйл бол нэр хүнд юм.

Тиймээс чи ч мөн адил.. яагаад гэвэл чамайг тийм байгаад эхлэхээр бусад чинь дуурайх болно. 

Тэд амжилт ололт түр зуурынх харин нэр хүнд, хүндлэл нь үүрдийнх гэдгийг мэддэг.

19
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()