Нацист эрийн зоригтой шийдвэр амьдралыг нь өөрчилжээ

Брайон Уиднер нь 15 жилийн өмнө нүүрээрээ дүүрэн шивээстэй, нацист, скинхед бүлэглэлийн гишүүн нэгэн байв. Гэтэл тэрбээр насны хайраа олж, эцэг болсноор тэр өөрийн үзэн ядалтаар дүүрэн амьдралаасаа салж чадсан юм. Харин түүний нүүрэн дээр их хэмжээний шивээс байсан нь өнгөрсөн амьдралыг нь санагдуулж байсан аж. Гэвч Брайон бууж өгөөгүй бөгөөд 16 сарын дараа гэхэд нүүрнийхээ шивээсийг ор мөргүй арилгуулж чадсан байна.

Нацист эрийн зоригтой шийдвэр амьдралыг нь өөрчилжээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Брайон Уиднерын хэлж байгаагаар тэрээр олон жилийн турш үзэн ядалт, хүчирхийллийн амьдралаар амьдарч байсан гэнэ. 14 насандаа тэрээр скинхед болсон бөгөөд 16 жилийн турш АНУ дахь нацистын хөдөлгөөнд оролцож байжээ.  Уиндер “Питбул” хэмээх хочтой болж "Vinlanders Social Club" нэртэй цагаан арьстнуудыг бусдаас илүүд үзэх холбооны гишүүн болсон байна. Энэхүү холбоо нь АНУ даяар маш алдартай болж, холбооны гишүүдээс ард иргэд маш ихээр айдаг байсан гэнэ. Учир нь тэд үнэхээр зэрлэг балмад хүмүүс байжээ.

2005 онд Уиднер нь Жули Ларсентай гэрлэж, жилийн дараа хүүтэй болсон байна. Ийнхүү эцэг болсон нь түүний амьдралд эерэгээр нөлөөлж, тэрээр нацистын хөдөлгөөнөөс гарахаар шийджээ.

Хэдийгээр нацистын холбооныхон түүнийг сүрдүүлж байсан  ч Уиднер нацистуудаас холбоогоо таслаж чадсан юм. Гэхдээ эргээд энгийн хүн болоход Уиднер багагүй хугацаа зарцуулсан гэнэ.

Үүнээс гадна Уиднерт тулгарч байсан нэг асуудал нь нүүрэн дээрх шивээс нь байсан юм. Хэдийгээр дотоод зүрх сэтгэлээ өөрчилж чадсан ч гадаад өнгө үзэмжээ тэр өөрчлөж чадахгүй байжээ. Түүний эхнэр: "Брайон энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд маш их хүчин чармайлт гаргаж байсан ч заримдаа санаанд оромгүй алхмуудыг хийх вий гэхээс би айж байсан” гэжээ. “Би нүүрнийхээ шивээсийг хүчлээр угаахад ч бэлэн байсан” гэж Уиднер хүлээн зөвшөөрсөн байна.

Эцэст нь Жули амьдралын хүнд хэцүү нөхцөл байдалд орсон хүмүүст тусладаг "Southern Poverty Law Center" байгууллагатай холбогдсон бөгөөд тэд Уиднерт туслахыг хүлээн зөвшөөрсөн байна.

Байгууллагын ажилчид түүний шивээсийг арилгаж өгөх мэс заслын эмчийг олсон бөгөөд түүнчлэн нэрээ нууцалсан нэгэн буянтан түүнд эмчилгээний зардал 35000 долларыг гаргаж өгөхөөр болсон аж.

Шивээсийг арилгахын тулд 1.5 жилийг зарцуулсан бөгөөд тэр хугацаанд Уиднер аймшигтай өвдөлтийг тэсвэрлэж, 20 гаруй удаа процедурт орсон байна.

Процедур хоорондын эдгэрэлт маш удаан байсан ч арьсны өвчин арилангуут л тэрбээр дараагийн эмчилгээндээ орж байсан аж.

Эцэст нь түүний нүүрэн дээр бараг үл мэдэгдэх сорвинууд л үлджээ.

Тэрбээр энэ хугацаандаа өөрийнх нь амьдралын талаар өгүүлэх хэд хэдэн баримтат киноны баатар болжээ.

Брайон нацист амьдралаас салсан өөрийн түүхийг ярих дуртай байдаг. Тэрээр өөрийн түүхээр бусад залуусыг буруу алхам хийхээс сэргийлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

69
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()