Эрчүүд эмэгтэйчүүдээс хожуу төлөвшдөг нь судалгаагаар нотлогджээ

Эрчүүд насанд хүрсэн ч хүүхэд шиг аашилдаг гэж бид олонтаа сонсож байсан. Хосын харилцаанд эмэгтэйчүүд нь илүү төлөвшсөн байдлыг авчирдаг ч гэдэг. Тиймээс эрдэмтэд удаан хугацаанд яригдсан энэхүү зүйлийг үнэн эсэхийг батлахыг зорьж дараах үр дүнд хүрчээ. Энэхүү сонирхолтой судалгааг та бүхэнтэй хуваалцаж байна.

Эрчүүд эмэгтэйчүүдээс хожуу төлөвшдөг нь судалгаагаар нотлогджээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Оксфордын Их Сургуулиас хийсэн судалгаанаас үзэхэд хүний тархины төлөвшил нь үүний бүтцийн болон ажиллагааны хөгжлөөр ялгагддаг бөгөөд насанд хүрсэн хойно нь ч энэхүү хөгжил явагдсаар байдаг аж. Уг судалгааны зорилго нь төлөвшилтийн үеэр тархины аль хэсэг нь өөрчлөгдөж, аль хэсэг нь хэвээрээ үлддэгийг тогтоох байв. Эрдэмтэд 4-өөс 40 хүртэлх насны 121 хүний тархины зургийг нь авч судалжээ. Тэд мөн оролцогчдыг нас, хүйсээр ялган тархинд гарч буй өөрчлөлтийг нь тэмдэглэж авсан байна.

Эрчүүд амьдралынхаа хожуу үед төлөвшдөг

Судалгааны үр дүнд, өдөр тутмын амьдралдаа гаргаж буй үйлдлээр эрчүүд, эмэгтэйчүүдэд тархины өөрчлөлт ижилхэн явагдаж байгаа ч эрчүүдийн тархины ажиллагааны хөгжил эмэгтэйчүүдээс арай удаан явагддаг болох нь тогтоогджээ. Гэхдээ эмэгтэйчүүдийн тархины энэ хэсэг арай эрт мууддаг аж. Ийм учраас эрчүүд, эмэгтэйчүүдээс хожуу төлөвшдөг гэсэн яриа байдаг байна.

Эрчүүд амьдралынхаа хожуу үед төлөвшдөг

Эмэгтэйчүүдийн тархи илүү үр дүнтэй ажилладаг

Үүнээс гадна судалгааны явцад өөр нэг дүгнэлтэд хүрсэн нь эмэгтэйчүүдийн тархи илүү үр дүнтэй ажилладаг байна. Намибын Их Сургуулийн Анагаах Ухааны Тэнхимийн физиологи, эм судлалын профессор Эдуардо Каликсто өөрийн сүүлийн эрдэм шинжилгээний ажилдаа "эрчүүдийн тархи эмэгтэйчүүдийнхээс хэмжээний хувьд том ч эмэгтэйчүүдийнх ажиллагааны хувьд илүү үр дүнтэй байдаг" гэж дурджээ. Тухайлбал, эмэгтэйчүүд илүү ой тогтоолттой, мэдрэлийн судлуудын холбоо нь сайн, дээрээс нь аливаа өнгө, зүйлсийг илүү ялгаралтайгаар хүлээж авдаг байна. Эдгээр нь гормонтой холбоотой гэж тэрээр үзжээ.

Эмэгтэйчүүдийн тархи илүү  үр дүнтэй ажилладаг

Шинжлэх ухааны тусламжтайгаар одоо бид эрчүүд, эмэгтэйчүүдийн тархи өөрөөр ажилладаг гэдгийг хүлээн зөвшөөрч болох бөгөөд энэ нь эргээд бидний аливаад өөрөөр ханддаг, өөр зан араншин гаргадаг, цаашлаад сэтгэлзүйн төлөвшлийн хувьд өөр түвшинд байдгийг тайлбарлаж байна.

Та өдөр тутмын амьдралдаа дээрх ялгаатай байдалтай тулгарч байна уу? Эрчүүд үнэхээр эмэгтэйчүүдээс хожуу төлөвшдөг гэж бодож байна уу? Өөрийн бодлоо доор комментоор бидэнтэй хуваалцаарай.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()