1000 candy-гээр Япон орноор “аялах” уу?

Та Япон дуу сонсож, Япон кино, аниме үзэх дуртай юу? Эсвэл хэзээ нэгэн цагт Япон орноор аялна гэж төлөвлөдөг юм биш биз? Тэгвэл энэ амралтын өдрүүдээр Паркад байрлах “White Rock Center”-ийг зориорой. Учир нь тэнд яг л Японд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх “Япон фестиваль Монголд” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

1000 candy-гээр Япон орноор “аялах” уу?

Жил бүр зохиогдож ирсэн “Япон поп соёлын өдөрлөг” ийнхүү хүрээгээ тэлж, илүү олон үзүүлбэртэйгээр эргэн ирлээ. Тухайлбал, Японы уламжлалт болон поп соёлыг танилцуулж, Япон хоол хүнс, бараа бүтээгдэхүүн худалдаалахаас гадна Японы хамгийн алдартай охидын хамтлаг The World Standart, FES☆TIVE, Wonder weed, инээдмийн үзүүлбэрийн “3 Гага Хэдз”, мөн реппер Big Gee, дуучин Naki, The Wasabies хамтлаг хүрэлцэн ирнэ.

Түүнчлэн уламжлал ёсоор Япон дууны уралдаан, косплэй тэмцээнийг ганцаарчилсан болон хосын төрлөөр зохион байгуулж, таны дуртай аниме баатруудыг “амилуулна”.

Өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгч Мобиком Корпорацийн зүгээс Монголын анхны цахим мөнгө Candy-гийн “чихэрлэг” асрыг бэлджээ. Уг асарт candy цахим мөнгөний хэрэглэгч болох, гэрээ байгуулах, Candy-гээрээ худалдан авалт хийх, Photo booth-ээр зочлон Candy сүүн зайрмагийг 100-хан candy-гээр худалдан авч, Candy vending машинаар үйлчлүүлэн Urgoo cinema, CU, internom, Burger king зэрэг хамтрагч байгууллагуудын ваучеруудыг зүгээр л бэлгэнд авах гээд дурдаж бичиж барамгүй их боломжууд таныг хүлээж байна.  

Дашрамд дуулгахад, өдөрлөгийн үеэр олон олон гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байгаагаас нэгийг нь задалбал Монголын анхны МАНГА апликейшныг танилцуулна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Тасалбарын хураамж 1000 candy бөгөөд хэрвээ та цахим мөнгөний хэрэглэгч болж амжаагүй бол яг одоо гар утсандаа CandyPay апликейшныг татаж, бүртгүүлээрэй.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Япон фестиваль Монголд фэйсбүүк хуудсаас аваарай.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.