39 насандаа 38 хүүхэдтэй болоод буй Уганда ээжийн хүндхэн амьдрал

Мариам Набатанзи 12 насандаа хүнтэй сууснаасаа хойш дандаа ихэр хүүхдүүд төрүүлжээ. Анхны ихрүүдийн дараа дахин таван удаа хоёр ихэр, дөрвөн удаа гурван ихэр, таван удаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлж нийтдээ 15 удаагийн төрөлтөөр 38 хүүхэдтэй болсон байна. Гурван жилийн өмнө нөхөр нь орхин явснаар бүх хүүхдүүдээ ганцаараа өсгөх болжээ. Тэрээр одоо Кампалагаас хойш 50км зайтай орших кофены талбайн дунд  цементэн блокоор барьж, хаягдал төмрөөр дээвэрлэсэн дөрвөн байшинд хүүхдүүдийн хамт амьдарч байна.

39 насандаа 38 хүүхэдтэй болоод буй Уганда ээжийн хүндхэн амьдрал
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Анхны ихрүүдээ төрүүлсний дараа эмч түүний өндгөвч нь бусад эмэгтэйчүүдийг бодвол хамаагүй том хэмжээтэй учраас жирэмснээс хамгаалах эм, тариа эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй гэж зөвлөжээ. Тиймээс Набатанзи жирэмсэлсээр байлаа.

Ерөнхийдөө Африк тивд гэр бүлүүд маш олон хүүхэдтэй байдаг бөгөөд Дэлхийн банкны мэдээлснээр, Уганда улсад нэг эмэгтэйд 5.6 хүүхэд ноогддог нь Африк тивдээ дээгүүр жагсдгаас гадна  дэлхийн дунджаас (нэг эмэгтэйд 2.4) хоёр дахин илүү байдаг аж.

Угандад хүртэл хатагтай Набатанзийн гэр бүл шиг ийм өнөр бүл ховор боловч тэрбээр хараахан Гиннесийн номонд бичигдсэн хамгийн олон хүүхэд төрүүлсэн эмэгтэй биш юм. Түүхэнд хамгийн олон хүүхэд төрүүлсэн эмэгтэй нь 1700 оны үед амьдарч байсан Оросын тариачин гэж үздэг бөгөөд 27 удаагийн төрөлтөөр  16 ихэр, 7 удаа гурван ихэр, 4 удаа дөрвөн ихэр, нийт 69 хүүхэд төрүүлсэн байна. 

Хоёр жил хагасын өмнө хатагтай Набатанзи хамгийн сүүлд зургаа дахь ихрүүдээ төрүүлэх үед хүндрэл гарч ихрүүдийн нэг нь энджээ. Энэ нь түүний хувьд зургаа дахь удаагаа хүүхэд нь эндсэн тохиолдол болжээ.

Үүний дараагаар нөхөр нь эхнэр хүүхдээ хаяж явсан бөгөөд хатагтай Набатанзи нөхрийгөө ийнхүү орхиж явсанд харамсаад байдаггүй, түүнийг дурсдаг ч үгүй ажээ. Тэрбээр "Би нулимсан дунд л өссөн, нөхөр маань намайг маш их зовоодог байсан" хэмээн нулимс дуслуулан байж ярьжээ.

Хатагтай Набатанзи бүхий л цагаа хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар мөнгө олохын тулд ажил хийж өнгөрөөх бөгөөд үсчин, засал чимэглэлч, хаягдал материал цуглуулан худалдах, эмийн ургамал зарах гээд бүхий л төрлийн ажил хийдэг. Олсон мөнгө нь хоол, хувцас, эрүүл мэндийн үйлчилгээ болон сургалтын төлбөрт зарцуулагддаг байна. 

Гэрийнхээ нэг ханан дээр хүүхдүүдийнхээ алтан медалтай сургуулиа төгссөн зурагнуудыг бахархалтайгаар өлгөсөн байдаг. "Ээж маш их ядарч байгааг бид бүгдээрээ мэднэ. Бид нар гэрийн ажил, хоол хийх гээд чадах зүйл дээрээ тусалдаг ч бүх л ачаалал дарамтыг тэр л ганцаараа үүрч байгаа" хэмээн түүний том хүү, мөнгө олохын тулд сургуулиасаа хэдийн гарсан 23 настай Иван Кибука ярьж байлаа. 

Хүндхэн амьдрал

Хатагтай Набатанзийн өнөр өтгөн гэр бүлтэй болох хүсэл нь түүний амьдрал дахь нэгэн гунигт явдлаас үүдэлтэй ажээ. Түүнийг төрөөд гурав хонож байхад ээж нь дөнгөж төрсөн Набатанзи, бусад таван хүүхдээ аавтай нь орхиод явчихжээ.

Хүүхдүүдийн зарим нь шороон дээр тоглож бусад нь гэрийн ажил хийх зуур Набатанзи энэ тухай дурсахдаа "Ээж маань зүгээр л орхиод явчихсан" гэжээ. Дараа нь аав нь дахин гэрлэжээ. Харин хойд ээж нь түүний бусад таван ах дүү нарыг хоолонд нь хагархай шил холин идүүлж хөнөөсөн аж. Тухайн үед Набатанзи хамаатныдаа зочилж байсан тул амьд үлдэж чаджээ. "Би тэр үед долоон настай, үхэл гэж юу болохыг ч ойлгохгүй жаахан байхдаа энэ явдлын тухай хамаатнуудаас сонссон". Ингээд Набатанзи харамсалтайгаар алдсан гэр бүлээ дахин бий болгох үүднээс зургаан хүүхэдтэй болохыг хүсдэг болжээ.

Хүндхэн амьдрал

Харин одоо 38 хүүхэдтэй өнөр бүлийг авч явах хүндхэн сорилт тулгараад байна. Нэг жижиг өрөөнд 20 хүүхэд нимгэн гудастай давхар орон дээр унтах бөгөөд бусад өрөөнд хүүхдүүдийн зарим нь гудсан дээр, зарим нь шалан дээр шахцалдан унтдаг. Том хүүхдүүд нь багачуудыгаа харж хандан хүүхдүүд бүгд хоол хийх зэргээр гэрийн ажилд тусалцгаана. Нэг өдрийн хоолонд л гэхэд 25 кг эрдэнэшишийн гурил орох ба мах болон загас ховор олддог.

Хатагтай Набатанзи өөрийнх нь бага насанд тохиолдсон эмгэнэлт явдал болон туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдийг үргэлж санан юуны түрүүнд хүүхдүүдээ л жаргалтай байлгахыг хүсдэг гэжээ.

"Би хар багаасаа л том хүн шиг хариуцлага үүрч эхэлсэн, бүр төрсөн цагаасаа л аз жаргалтай байж үзээгүй санагддаг" хэмээн хуучилсан юм.

27
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()