Хүн төрөлхтний мартсан цуст хядлагууд

Дэлхий дээр болж буй бүхий л томоохон үйл явдлуудад нэг бүрчлэн анхаарал хандуулах боломжгүй хэдий ч үндэстнийг хамарсан харгислал, хоморголон устгах үйл ажиллагаа дахин гарахгүй байхад анхаарч байх нь зүйтэй юм. Харамсалтай нь, болоод өнгөрсөн харгис аллагууд, тэр ч байтугай одоо болж байгаа нь хүртэл тэр бүр дэлхий нийтийн анхааралд орж чадахгүй байсаар байна.

Хүн төрөлхтний мартсан цуст хядлагууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Жан Жак Дессалин нь Гайтийн бүх цагаан арьстнуудыг хядсан

Гайтийн хувьсгал бол түүхэн дэх хамгийн амжилттай боолын бослого байсан бөгөөд Африк гаралтай хар арьст боолууд Франц болон бусад европын хүчнүүдийн эсрэг тулалдан, хөөн гаргаснаар дэлхийн бөмбөрцгийн баруун хагас дахь анхны хар арьстнуудын тусгаар улс бий болжээ. 

Гэсэн хэдий ч дайны үеэр хувьсгалын удирдагч Тюссан Л'Увертур (Toussaint l’Ouverture) Француудад хулгайлагдаж Альпийн шоронд нас баржээ. Түүний орыг генералуудынх нь нэг, өмнө нь боол байсан Жан Жак Дессалин (Jean Jacques Dessalines) залгамжилсан бөгөөд тэрээр өмнөх удирдагчийнхаа цагаан арьст иргэдтэй зэрэгцэн амьдрах бодлогыг хэрэгжүүлэхээс татгалзаж, өөрийгөө эзэн хаанд өргөмжлөн арал дээрх бүх цагаан арьст иргэдийг хоморголон устгах тушаал буулгажээ.

1804 оны 2-3 сарын хооронд, Дессалин энэхүү тушаал нь хэрхэн хэрэгжиж буйд хяналт тавьж Гайтийн олон хотуудаар очсон байна. Өмнөх боолын эзэд алагдаж, тариалангийн талбай шатаж, цагаан арьстнуудын эзэмшдэг байсан газрууд сүйтгэгдэж 3-р сарын сүүлч гэхэд цөөн хэдхэн цагаан арьстнууд үлджээ. Зөвхөн нийслэл хот Порт-о-Пренсд л гэхэд, өдөрт 800-гаад хүн алагдаж 50 гаруйхан нь аллагаас амьд үлдэж чаджээ.

Жан Жак Дессалин нь Гайтийн бүх цагаан арьстнуудыг хядсан

2 Зүүнгарын хядлагаар баруун монголчуудын 80 хувь нь алагдав

Ойрад Монголын тэмцэгч Өөлдийн ван Амарсанаа манжийн дарлалын эсрэг бослого гаргасны дараа 1755 онд Чин улсын Тэнгэр тэтгэгч цолтой Чяньлун хаан баруун Монголд цуст хядлага явуулах тушаал буулгажээ. Чин улсын жанжид армиа удирдан Зүүнгар луу хөдөлж, Уйгурын удирдагч Эмин Хожатай хүч хавсран Ойрадыг бүрэн унагаж, улмаар хүн амынх нь 80 хувийг хүйс тэмтэрсэн байдаг. Түүхчдийн үздэгээр 1755-1757 оны хооронд 500 000 - 800 000 ойрадчууд Манжийн түрэмгийлэл болон түүнээс улбаалсан халдварт өвчний дэгдэлтийн улмаас амиа алджээ.

Тухайн үед Ази дахь сүүлийн нүүдэлчин гүрэн байсан Зүүнгарын хаант улсын уугуул иргэдийг үгүй хийсний дараа Чин улсын хаан шинэ эзэлсэн хязгаарынхаа хүн амыг нэмэгдүүлэхийн тулд Хань, Хуй, Уйгур, Шибэ үндэстнүүдийг хил хамгаалуулах нэрийдлээр Зүүнгар луу илгээн суурьшуулах бодлого хэрэгжүүлжээ.

Зүүнгарын хядлагаар баруун монголчуудын 80 хувь нь алагдав

3 Тайпингийн бослогын үеэр 20 сая гаруй хүн нас барсан

Тайпингийн бослого нь Хон Шиугуан гэгч төрийн албан хаагч өөрийгөө Есүс Христийн дүү гэж итгэснээс үүдэн дэгджээ.  Улмаар түүнд гүн итгэгчдийн арми байгуулагдаж, Манж Чин улсын засгийн газрыг түлхэн унагаах оролдлого хийхэд хүргэсэн бөгөөд Хон Шиугуан засгийн эрхийг гартаа авмагцаа мөрийтэй тоглоом, олон эхнэр авах, боолын наймаа зэргийг хуулиар хориглох болон эмэгтэйчүүдийн хөл боох уламжлалыг зогсоож, эмэгтэйчүүдэд албан тушаал эрхлэх боломж олгох зэрэг ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байжээ.

Шиугуан эдгээр санаан дээрээ тулгуурлан Хятадын ядуус, гэр оронгүй иргэдээс дагалдагчдаа бүрдүүлж байв. 10 хүрэхгүй жилийн дотор, Шиугуан Хятад улсын гуравны нэгийг хяналтандаа оруулсан бөгөөд түүний ганц том дайсан үлдсэн нь Манжууд байжээ. 

Манжууд Шиугуаны армитай 20 гаруй жил тулалдаж, дайн, алан хядлага, өвчний улмаас энэ хугацаанд хоёр талаас нийт 20 сая гаруй хүн амь үрэгдсэн. Маш олон ядуус, жирийн иргэд амь үрэгдсэн тул энэ үйл явдлыг үндэстнийг хамарсан аллага гэж үздэг.

Тайпингийн бослогын үеэр 20 сая гаруй хүн нас барсан

4 Сталины зохиомол өлсгөлөнгийн улмаас сая сая хүмүүс амь үрэгдсэн

1917 оны 3-р сард Оросын хаант засаглал нурахтай зэрэгцэн, Украин улс тусгаар тогтнолоо зарлажээ. Гэвч энэхүү эрх чөлөө удаан үргэлжлээгүй бөгөөд 1917 оны эцэс гэхэд Владимир Ленин өмнө нь хаант засгийн харьяанд байсан бүх орнуудыг буцаан нэгтгэх шийдвэр гаргажээ.

Хэдэн жилийн турш эрх чөлөөгөө хамгаалахаар тэмцсэн боловч амжилт олохгүй байсан Украинчууд эцэст нь үндэсний сэргэлтийн хөдөлгөөнийг эхлүүлжээ. Гэвч Иосиф Сталин засгийн эрхэнд гарснаар энэхүү хөдөлгөөнийг бүр мөсөн таслан зогсоохоор шийдсэн. 

Эхлээд тэрээр 5000 гаруй Украин эрдэмтдийг хуйвалдаан зохиосон хэмээн хилсээр буруутгаж буудан хөнөөсөн. Дараа нь Украин дахь бүх тариалангийн талбайг нэгтгэж, хамтралжуулах төлөвлөгөө хэрэгжүүлсэн байна. Гэвч энэ нь эсэргүүцлийн хөдөлгөөнийг улам дэврээж байсан тул Украины ард иргэдийг бууж өгөх хүртэл өлсгөхөөр шийджээ. 1932 оны дунд үе гэхэд, Сталин Украин дах тариалангийн талбайн 75%-ийг албадан хурааж, улсын өмчид авсан бөгөөд ЗХУ-ын бусад нутаг дэвсгэр рүү хуваарилагдаж буй хүнсний зүйлийн хэмжээг эрс нэмсэн байна. Үр дүнд нь Украины ард иргэдэд хоол хүнс хангалтгүй болжээ. Түүхэнд "Холодомор" хэмээн нэрлэгдсэн уг өлсгөлөнгийн оргил үеэр өдөрт 25,000 хүн амь үрэгдэж байсан ба нийтдээ 5 сая хүн амиа алдсан байна.

Сталины зохиомол өлсгөлөнгийн улмаас сая сая хүмүүс амь үрэгдсэн

5 Зөвлөлтийн засгийн газар бүхэл бүтэн үндэстнийг хөөн гаргасан нь

Дэлхийн II дайны үеэр  40,000 гаруй Чечень болон Ингуш хүмүүсийг зөвлөлтийн төлөө тулалдсаныг үл харгалзсанаар барахгүй, дараа нь тэднийг нацистуудад тусалж байсан хэмээн буруутгасан байна. Ингээд шийтгэл хэмээн бүх Чечень болон Ингуш иргэдийг зөвлөлт холбоот улсын нутаг дэвсгэрээс ачааны вагонд суулган хөөн гаргахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, 1944 оны 2 сарын 23-нд, тэдгээр үндэстнүүдийг орон нутгийн намын байруудад цугларахыг тушаажээ. Ямар нэг шалтгаанаар тээвэрлэгдэх боломжгүй иргэдийг тэр дор нь буудаж байсан ба нэгэн удаа ийм шалтгаанаар 700 гаруй хүнийг буудаж, газарт булсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, “Лентил ажиллагаа” хэмээн нэрлэдэг уг үйл явдлын үеэр нийт Чечен иргэдийн 50% нь амь үрэгдсэн.

Зөвлөлтийн засгийн газар бүхэл бүтэн үндэстнийг хөөн гаргасан нь

6 Фалунь Гоны хавчлага

Фалунь Гоны бол Хятадын саяхнаас дэлгэрч буй үнэнч, өрөвч сэтгэл, тэвчээр, хүлцэнгүй байдал зэрэг үнэт зүйлсэд тулгуурласан, биеийн эрч хүч, эрүүл мэндийг сайжруулах дасгалууд бүхий нэгэн төрлийн шашин шүтлэг юм. Гэвч Хятад дах олон сая итгэгчдийнх нь хувьд шоронд орох, бүр цаашлаад амиа алдах аюул нүүрлэж байдаг. 

1999 оны 7 сарын 22-с хойш, Фалунь Гоныг Хятад улсад хуулиар хоригложээ. Тэр ч бүү хэл Хятад улсад "6-10 алба" хэмээх тусгай байгууллага энэхүү шашныг дарах зорилгоор ажилладаг.  "6-10 алба" нь хүмүүсийг өдөрт 20 цагаар ажиллуулдаг “шинэчлэлийн бааз”-руу илгээх, хэдэн өдрийн турш гадаа хүлээтэй байлгах, хоригдлын хамар руу давсны уусмал цутгах зэргээр маш их тамладаг ажээ. Фалунь Гоныг дагадаг хүмүүсийн эд эрхтнийг хүртэл яаралтай эрхтэн шилжүүлэх  хагалгаанд зориулан авсан тохиолдол байдаг аж. Өнгөрсөн 14 жилийн туршид уг шашныг хуулиар хориглосноос хойш 3428 үхэл бүртгэгдсэн бөгөөд цаашид ч амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна. 

Фалунь Гоны хавчлага

9
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()