"Хамгийн муу эцэг/эх"-ээр тодорсон 10 алдартан

Эцэг, эх байна гэдэг маш амаргүй ажил билээ. Тиймдээ ч зарим хүмүүс ээж, аав байх үүргээ умартаж, шоу цэнгээн хөөх, архи дарсанд орох гэх мэтээр хүүхдэдээ муу үлгэр дуурайл үзүүлэх нь бий. Ингээд та бүхэнд олны танил хэрнээ хамгийн муу эцэг, эхчүүдийг танилцуулж байна.

"Хамгийн муу эцэг/эх"-ээр тодорсон 10 алдартан
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Вүүди Аллен - Өөрийн охинтойгоо гэрлэсэн найруулагч

Тэрбээр 56 насандаа эхнэр Миа Фарровоосоо салж, 21 настай өргөмөл охин Сүн и-тэй гэрлэж байжээ. Вүүди Аллен охиноо өргөж авсан өдрөөс л эхлэн түүнд дурласан бөгөөд нүцгэн зургуудыг нь авч хадгалдаг байсан гэнэ.

Вүүди Аллен - Өөрийн охинтойгоо гэрлэсэн найруулагч

2 Надя Сулеман - 14 хүүхэд төрүүлсэн ч өсгөж чадаагүй нэгэн

Ганц бие ээж байна гэдэг амаргүй ажил. Надя 8 хүүхэд төрүүлсэн гэдгээрээ алдартай болж, хүмүүсийн тусламж ихээр ирэх болсон нь түүний шуналыг хөдөлгөж тэрбээр дахин 6 хүүхэд төрүүлжээ. Бүсгүй өөрийн нэр хүндээрээ хүүхдүүдээ өсгөнө гэдэгт найдаж уг шийдвэрийг гаргасан аж.

Надя Сулеман - 14 хүүхэд төрүүлсэн ч өсгөж чадаагүй нэгэн

3 Крис Женнер - Олны хамгийн дургүй гэр бүлийн ээж

Кардашианы охидын ээж Крис нь баян тансаг, алдартай нэгэн болох мөрөөдлөө охиноороо дамжуулан биелүүлсэн юм. Гэхдээ охид нь ээждээ тун дургүйгээс гадна түүнийг хамгийн муу ээж гэдгийг нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлж байжээ.

Крис Женнер - Олны хамгийн дургүй гэр бүлийн ээж

4 Бритни Спирс - Сэтгэл зүйн асуудалтай поп од

Попын домог гэгддэг тэрбээр папараци руу халдах, олны өмнө үсээ хусах, машин мөргөх зэрэг галзуу үйлдлүүдийг хийдэг байсан бөгөөд тухайн үед 2 хүүхэдтэй байжээ. Бритни хүүхдүүддээ хайхрамжгүй хандаж үдэшлэгт яван зугаацаж, хувийн жаргалыг хөөж эх хүний үүрэг хариуцлагаа умартдаг байсан юм.

Бритни Спирс - Сэтгэл зүйн асуудалтай поп од

5 Кейт Мосс - Хүүхдэдээ бус хар тамхинд цаг гаргадаг ээж

Ихэнх ээжүүд хүүхдэдээ хоолыг нь бэлтгэн өгч, оронд нь оруулж, хамтдаа тоглож цагийг өнгөрөөдөг бол Кейт Мосс олон нийтийн газар хар тамхи татаж мансуурахыг илүүд үздэг байжээ.

Кейт Мосс - Хүүхдэдээ бус хар тамхинд цаг гаргадаг ээж

6 Мадонна - Попын муу ээжүүдийн хатан хаан

Мадонна хүүхдээ өсгөхдөө сайн, мууг ер ялгаж чаддаггүй байв. Тэрбээр олны өмнө эмэгтэй хүнтэй үнсэлцэх, хүүгийнхээ эмэгтэй хувцастай зургийг цахим орчинд дэлгэх, шалгалтынх үеэр хүүхдүүдээ аялалд авч явах зэргээр муу үлгэр дуурайл үзүүлдэг ээж байсан юм.

Мадонна - Попын муу ээжүүдийн хатан хаан

7 Жим Боб, Мишел Даггер - Гэртээ хүчингийн гэмт хэрэгтэн өсгөсөн эцэг, эх

19 хүүхэд өсгөдөг эцэг, эх 2 гэр бүлийн шоу хийдэг байсан ч тэд жинхэнэ гэр бүл дотроо юу болж байгааг мэддэггүй байжээ. Том хүү Жош эмэгтэй дүү нараа хүчинддэг байсан нь илэрсэн ч тэд хүүгээ болиулах тал дээр юу ч хийгээгүй аж. Улмаар энэ явдлаас хойш тун удалгүй тэдний гэр бүлийн шоу зогссон гэдэг.

Жим Боб, Мишел Даггер - Гэртээ хүчингийн гэмт хэрэгтэн өсгөсөн эцэг, эх

8 Дина Лохан - Галзуу, хар тамхинд донтогч Линдсей Лоханы ээж

Америкийн хэвлэл мэдээллүүд түүнийг хамгийн муу ээж хэмээн дүгнэдэг. Тэрбээр хүүхдээ 18 нас хүрэхээс нь өмнө секс, хар тамхиар дүүрэн амьдралд оруулж байсан бөгөөд олон хүмүүс охиных нь хар тамхинд донтогч болсон шалтгааныг түүнтэй холбон тайлбарладаг юм.

Дина Лохан - Галзуу, хар тамхинд донтогч Линдсей Лоханы ээж

9 Жо Жексон - Хамгийн муу хүн

Майкл Жексоны эцэг, "Жексон 5 "хамтлагийн продюсер байсан бөгөөд тэрбээр хүүхдүүдээ сэтгэл зүйн хувьд маш ихээр тамлан зовоодог байжээ. Тэр ч бүү хэл, хүүхдүүдээ ашиглан нэр хүнд, хөрөнгө мөнгөтэй болох гэсэн түүний хүсэл агуу дуучныг нас барсных нь дараа ч үргэлжилж байв.

Жо Жексон - Хамгийн муу хүн

10 Кортни Лав - Рок одын завхарсан эхнэр

"Нирвана" хамтлагийн дуучин агсан, рок хөгжмийн домог Курт Кобейний бэлэвсэн эхнэр Кортни Лавт хүүхэд өсгөх ямар ч чадвар байсангүй. Тэр хоёрын охин Фрэнсисын дурссанаар гэрт нь байнга "Зэрэмдэгүүдийн цирк" шиг зүйл болдог байсан аж. Жишээлбэл Кортни тамхины цогоор гэртээ гал тавьж, хүмүүстэй зодолдож, геройн хэтрүүлэн хэрэглэдэг байсан нь эцэст нь охиныг гэрээ эрт орхиход хүргэсэн аж

Кортни Лав - Рок одын завхарсан эхнэр

9
таалагдаж байна

50
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()