Хамгийн амжилттай 16 тэрбумтны өгч буй санхүүгийн зөвлөгөө

Амжилт, эд хөрөнгө хоёр хоорондоо үргэлж холбоотой байдаггүй, их мөнгөний цаана тэвчээр, асар их хөдөлмөр байдаг билээ. Хүн бүр санхүүгийн эрх чөлөөнд хүрж чаддаггүй бөгөөд үүний гол асуудал нь эцсийг нь хүртэл тэмцэж чаддаггүйд орших болов уу. Харин санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс өөрийн амжилтанд хүрсэн түүхээ нуулгүй хуваалцдаг бөгөөд энэхүү нууцаас бид танд хүргэе.

Хамгийн амжилттай 16 тэрбумтны өгч буй санхүүгийн зөвлөгөө

1 Шинэ зүйл хийхээс бүү ай

Өөрийнхөө хийж чадах зүйлийг хийж, тэрнээсээ мөнгө олох нь тийм ч хялбар зүйл биш. Ихэнх хүмүүс бүхий л амьдралынхаа туршид өөрийнхөө дургүй ажлыг хийдэг. Үүний хариуд багахан хэмжээний шагнал, мөнгийг л авдаг. Уоррен Баффетын хэлж байгаагаар өөрийнхөө хийж байгаа ажилд дурлах нь амжилтанд хүрэх боломжийг нээж өгдөг ажээ.

Шинэ зүйл хийхээс бүү ай

2 Өөрийн бодол, санааг цаасан дээр бич

Ричард Брэнсон өөрийн амьдралыг тэмдэглэлгүйгээр төсөөлдөггүй гэсэн байна. Тэрээр өөрт тань төрсөн бүхий л сонирхолтой том, жижиг санаануудыг цаасан дээр буулгах хэрэгтэй гэж зөвлөжээ. Харин дараа нь “Би энэ ажлыг дуусгаж чадах уу?” хэмээн өөрөөсөө асуух хэрэгтэй гэсэн аж.

Өөрийн бодол, санааг цаасан дээр бич

3 Зөвхөн авъяас чадвар, аз байдаг гэдэгт найдах хэрэггүй

Хөдөлмөрлөхгүй бол та амжилтанд хүрч чадахгүй. Энэхүү шинжлэх ухааныг Шон Комбс үйл ажиллагааныхаа эхэнд мэдэж авсан юм. Өсвөр насанд байхдаа л тэрээр үйлчлүүлэгч нарт хэрхэн үйлчлэхээс хамаарч өөрийнх нь хүлээж авч байгаа бүх зүйл өөр байдаг болохыг батлажээ.

Зөвхөн авъяас чадвар, аз байдаг гэдэгт найдах хэрэггүй

4 Даруухан байхаас бүү ай

"Microsoft" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс “амжилт нь ямар ч зүйлийг ухааруулдаггүй” гэжээ. Тэрээр тайван байж өөрийгөө огтхон ч яаруулдаггүй бөгөөд алдаан дээрээ суралцах нь зөв гэж ойлгосон байна.

Даруухан байхаас бүү ай

5 Сахилга бат нь азаас илүү чухал

Энэ нь амьдралын бүхий л зүйлсд хамааралтай юм. Америкийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Марк Кьюбан нэгэн сонирхолтой тестийг туршаад үзэхийг зөвлөж байна. Та өөрийн зээлийн картаа шууд хайчлаж, хаяж чадах уу? Хэрвээ үгүй бол та мөнгөтэй болж чадахгүй бололтой.  Хар өдөрт зориулж биш харин тэтгэвэртээ зориулж аливаа зүйлийг худалдаж ав. Зөвхөн өөрийнхөө мөнгийг үр гэсэн зөвлөгөөг тэрээр өгсөн байна.

Сахилга бат нь азаас илүү чухал

6 Өөрийн стратегийг боловсруул

Ихэнхи амжилттай хүмүүс жагсаалт гаргах нь нэн чухал гэж үздэг. Гэхдээ та тухайн зүйл танд хэрэгтэй эсэхийг нягтлаарай. Жишээлбэл: Uber брендийн ерөнхий захирал Бозома Сент-Жон худалдаж авах гэж буй зүйлийнхээ жагсаалтыг гаргаж, тухайн зүйлийнхээ эерэг болон сөрөг талыг бичдэг байна.  

Өөрийн стратегийг боловсруул

7 Уналтад бэлэн бай

"Amazon"-ы ерөнхий захирал Жефф Безос нэгэн удаа түүний найз гар дээр тогтох сургалтыг заах дасгалжуулагч олсон талаар ярьжээ. Хамгийн эхний бэлтгэл дээр дасгалжуулагч нь түүнд дараах зөвлөгөөг өгсөн байна:

“Хэрвээ хоёр сарын дотор чи энэ зүйлийг сурна гэж бодож байвал одоо шууд харьж болно” хэмээн хэлжээ.

Аливаа зүйлд хүрэхийн тулд ихээхэн хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг зарчмыг Безос баримталдаг юм.

Уналтад бэлэн бай

8 Санхүүгээ төлөвлө

Хөтлөгч, зохиолч, илтгэгч Сьюзи Орман сар бүр өөрийн зардлыг харж, зөвхөн хэрэгтэй гэсэн зүйлээ худалдан авч бусад зүйлийн зардлыг 10% танах хэрэгтэй гэж үзсэн байна. Үүнээс гадна дэлгүүр явахынхаа өмнө хямдрал зарласан эсэхийг шалгах нь мөнгө хэмнэх нэг арга гэжээ.

Санхүүгээ төлөвлө

9 Мөнгөтэй болохын тулд заавал хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй

Британийн сэтгүүлч Даймонд Жон "мөнгө хэзээ ч түүний зорилго байгаагүй" гэжээ. Олон зүйлд амжилт гаргах нь мөнгөний эх үүсвэр болдог.

Мөнгөтэй болохын тулд заавал хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй

10 Зардлаа хяна

“Багахан зардал гарахад л санхүүгийн хүнд асуудалд орох магадлалтай” хэмээн NG-ийн үүсгэн байгуулагч София Аморузо хэлсэн байна. Өөрийн санхүүг хяналтандаа байлгаж, орлогоосоо давсан зардал гаргах хэрэггүй.

Зардлаа хяна

11 Өөрийнхөө боломжийг бодитоор үнэл

“Өөрийнхөө бодит байдалд анхаарал хандуул” хэмээн бизнес эрхлэгч Жефф Бассганг хэлдэг байна. Бүх зүйлийн үнэнийг мэдэх хэрэгтэй. Зөвхөн аливаа зүйлийг бодитоор харах нь болж буй зүйлд бодит дүгнэлт хийх, шийдвэр гаргахад туслана.

Өөрийнхөө боломжийг бодитоор үнэл

12 Азгүйдэл тохиолдсон ч битгий бууж өг

"Spanx" компанийн үүсгэн байгуулагч Сара Блэйклигийн хэлснээр азгүйдлээ хүлээн авч, өөртөө итгэлтэй байдлаа үргэлжлүүлж хадгалсан нь Америкийн тэрбумтан эмэгтэй болоход нөлөөлсөн гэжээ.

Азгүйдэл нь танд гайхалтай хичээл болж өгдөг бөгөөд амьдралын ямар ч нөхцөлд энэ нь тус болдог.

Азгүйдэл тохиолдсон ч битгий бууж өг

13 Сурахад цаг хугацаа зарцуул

Хэрвээ та 20 настай бол та мөнгө олохын тулд биш харин сурахад цагаа зарцуулаарай.

“Ялангуяа бусад хүмүүстэй харилцаж, төрөл бүрийн уулзалтанд оролцож ярих чадвараа хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн америкийн зохиолч Тимоти Фэррис хэлсэн байна.

Сурахад цаг хугацаа зарцуул

14 Эрсдлийг үнэл

Эрсдлийг үнэлэх нь таныг амжилтанд хүрэхэд туслана. “Зөвхөн нэг удаагаар амжилтанд хүрнэ гэдэг нь бараг л байж боломжгүй зүйл бөгөөд алхам алхмаар амжилтанд хүрэх нь илүү үнэ цэнэтэй” гэж нарны хамгаалалтын шилний онлайн худалдааны үүсгэн байгуулагч Нил Блюменталь хэлсэн байна.

Эрсдлийг үнэл

15 Тэвчээртэй байдал нь амжилтын үндэс юм

Америкийн "SoulCycle" байгууллагын хамтран эзэмшигч Жул Райс хэлэхдээ: Асуудлыг шийдээгүй л бол суудлаасаа босохгүй байх чадвар нь амжилтанд хүрэх нэг үүсвэр” гэжээ.

Тэвчээртэй байдал нь амжилтын үндэс юм

16 Санхүүгийн асуудлыг тэмдэглэж авах хэрэгтэй

Өөрийнхөө санхүүг хянаж сурахын тулд үргэлж төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. “Хэрвээ та шаардлагатай зүйлийг тэмдэглээгүй бол танд шаардлагатай зүйл байхгүй байна гэсэн үг” хэмээн "LearnVest" байгууллагын ерөнхий захирал Алекс фон Тобель хэлжээ.

Санхүүгийн асуудлыг тэмдэглэж авах хэрэгтэй

18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()