Хадны завсар хавчуулагдаад 4 хоносон Камбож эр аврагджээ

Камбожийн Баттамбанг мужид амьдардаг Сум Бора хэмээх залуу бордоо болон хэрэглэгддэг сарьсан багваахайн баас түүхээр явж байгаад гар чийдэнгээ хавцал руу унагаж, өөрөө араас нь орж улмаар хадны завсарт хавчуулагдан гарч чадахгүй 4 хоносон байна. 

Хадны завсар хавчуулагдаад 4 хоносон Камбож эр аврагджээ

28 настай Бораг алга болсны дараа гэр бүлийнхэн нь санаа зовж түүнийг хайлгахаар дүүг нь явуулжээ. Удалгүй дүү нь түүнийг тийм байдалтай байхыг олоод цагдаад мэдэгдсэн аж.

Ингээд Сум Борагийн байгаа газар руу 200 гаруй аврагчид очиж 10 цагийн турш эргэн тойрны хадыг болгоомжтойгоор цохин хэлтэлж аврах ажиллагаа гүйцэтгэсэн байна. Ийнхүү хадны завсар 96 цагийг өнгөрүүлсэн Бора аврагджээ.

Бараг л хатаж үхэх дээрээ тулж, арай гэж амьсгалж байсан тэрбээр орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Дашрамд дурдахад, түүний хайж байсан сарьсан багваахайн баас нь Камбожид тариан талбайд сайн чанарын бордоо болон ашиглагддаг бөгөөд өндөр үнэ хүрдэг аж.

16
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()