Ухаалаг байхын 7 сул тал

Та өмнө нь ухаантай, IQ өндөртэй хүмүүсийг илүү амар хялбар, сайхан амьдардаг гэж боддог байсан уу? Тэгвэл та эндүүрсэн байна. Харин яагаад  гэдгийг дараах 7 жишээнээс олж мэдээрэй.

Ухаалаг байхын 7 сул тал
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүмүүс таниас илүү их зүйл хүлээнэ

Ухаантай байхын нэг хэцүү зүйл нь эргэн тойрны тань хүмүүсийн ихэнх нь танд хэт өндөр шаардлага тавина. Учир нь тэд таныг бүх зүйл дээр шилдэг нь байж чадна, тэгэх ч ёстой гэж итгэдэг. Гэтэл зарим төрлийн зүйл нь таны хийх зүйл биш байж болно шүү дээ. Харин сүүлдээ та ч тэдний нөлөөнд автан, өөрийгөө бүх зүйлийг адилхан өндөр түвшинд хийх чадвартай байх ёстой гэж шахаж эхэлнэ. Ингээд хүмүүс таныг бусдаас нэг шатаар дээгүүр үнэлэхэд, та ч алдаа гаргаж, доошоо орохоос айх болно. Үүнээс болоод та өөрийнхөө жижигхэн алдааг хүртэл хүндээр тусгаж аван, эрсдэл хийх ч зориггүй болж магадгүй. Учир нь ихэнх эрсдэлтэй алхам алдаанд хүргэж болзошгүй байдаг. 

Хүмүүс таныг үүрэг, шаардлагаар “ачиж”, үүнийгээ “чи илүү ухаантай болохоор” гэсэн тайлбараар зөвтгөнө. Мөн таниас тусламж хүсэх хүмүүсийн цуваа ч тасрахгүй, бас танд татгалзах эрх ч байхгүй болох эрсдэлтэй. Энэ нь тийм ч хүсээд байх зүйл биш.

Хүмүүс таниас илүү их зүйл хүлээнэ

2 Та ихэвчлэн сайрхаж байна гэж буруутгагдана

Мэдээж энэ нь жинхнээсээ таныг онгироо гэж хэлж байгаа хэрэг биш. Гэхдээ эргэн тойрны тань хүмүүс таныг ололт амжилтынхаа тухай ярихад өөрийгөө дөвийлгөж, онгирч байна гэж ойлгох нь түгээмэл. Тэгээд таньд илүү даруу байх хэрэгтэй гэж зөвлөх болно. Ийм хандлага нь ихэвчлэн атаархлаас үүсдэг. Яагаад гэвэл та илүү их зүйлийг олж авч, илүү их зүйлийг бүтээсэн, гэтэл таны зэрэгт хүрч чадаагүй хүмүүс үүнд тань атаархах болно. Ялангуяа та амжилтынхаа талаар бусадтай чөлөөтэй ярилцаж байгаа тохиолдолд зарим хүмүүс гэнэтийн цочролд орох нь гарцаагүй юм.

Та ихэвчлэн сайрхаж байна гэж буруутгагдана

3 Та аливаа зүйлийг мэдрэхээс илүү боддог

Та тухайн цаг мөчид тайвширч, зүгээр л цагийг зугаатай өнгөрөөхийн оронд бодолдоо дарагдаад завгүй байдаг. Мэдрэмжийн хувьд та ямар нөхцөл байдал ямар төрлийн сэтгэл хөдлөлийг бий болохыг сайн мэднэ. Тиймдээ ч сэтгэл хөдлөлдөө бүрэн автдаггүй. Гэхдээ цаг үргэлж бодолдоо дарагдаж явах нь тийм ч таатай зүйл биш. Сэтгэл хөдлөлөө үйлдлээрээ илэрхийлж чаддаг (таваг хагалах, хашгирах г.м) бусад хүмүүсээс ялгаатай нь, ухаалаг хүмүүс тэдэн шиг биеэрээ харуулах биш, зөвхөн үгээрээ тайлбарлаж чаддаг.

Та аливаа зүйлийг мэдрэхээс илүү боддог

4 Та бусдын алдааг залруулах гэж, эсвэл алдааг нь ойлгуулах гэж оролдоход тэд дургүйцдэг

Таны ярилцаж буй хүн тань буруу зүйл ярихад түүнийг нь залруулахгүй тэвчээд өнгөрөх танд маш хэцүү байдаг. Тиймээс өөрийгөө барьж чадалгүй, түүний алдааг хэлэх үед та нөгөө хүндээ сөрөг сэтгэгдэл төрүүлэх болно. 

Ухаалаг хүмүүс заримдаа бусдад алдааг нь засч өгөхийг хичээсэн энгийн хүсэл нь яагаад сөрөг сэтгэгдэл үлдээдэгийг ойлгодоггүй. Тиймдээ ч хэн нэгний алдаа дутагдалыг хэлж, залруулах гэж оролддогоосоо болоод тэд найз нөхдөө алдах нь элбэг тохиолддог. Эцэст нь хүмүүс тантай ярилцахаас зайлсхийж эсвэл яриагаа хурдан дуусгахыг оролддог болох сөрөг талтай.

Та бусдын алдааг залруулах гэж, эсвэл алдааг нь ойлгуулах гэж оролдоход тэд дургүйцдэг

5 Та амжилтанд хүрэх зарим чухал чанараа хөгжүүлдэггүй

Хүмүүс ухаалаг хүмүүсийг амжилтад хүрэхийн төлөө зогсолтгүй зүтгэсэн гэж боддог. Гэхдээ энэ нь бодит байдалтай тийм ч их нийцдэггүй. Учир нь ухаалаг хүмүүс балчир наснаасаа л бусдаас илүү бага хүчин чармайлт гаргасан хэрнээ оюун ухаанаа ашиглан яг тэдэн шиг үр дүнд хүрч болно гэж ойлгодог. Энэ нь тэднийг тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл, бүтээмж гэх мэт амжилтад хүргэх чухал чанаруудыг хөгжүүлэх боломжийг автоматаар хасдаг. Гэтэл энэ чанаруудгүйгээр амжилтад хүрэх нь туйлын хэцүү шүү дээ.

Та амжилтанд хүрэх зарим чухал чанараа хөгжүүлдэггүй

6 Та хэт их дүн шинжилгээ хийх хандлагатай байдаг

Ухаантай хүмүүс ихэнх хугацааг ямар нэг нөхцөл байдлын тухай бодож, дүн шинжилгээ хийхэд зарцуулдаг. Нэг талаар энэ нь сайн хэрэг. Та болзошгүй бүх эрсдлийг тооцож, Б төлөвлөгөөгөө гарган, цаашдын үйл ажиллагааны чиглэлээ төлөвлөдөг. Ингэж үргэлж өөрөөсөө асуулт асуун, хариулт хайх нь таны шийдвэр гаргах явцыг удаашруулдаг. Эцэстээ та хэт их дүн шинжилгээ хийсний улмаас шийдвэр гаргахгүй үлдэх тохиолдол ч гарах болно.

Та хэт их дүн шинжилгээ хийх хандлагатай байдаг

7 Та өөрийгөө хэтэрхий бага зүйл мэддэг гэж боддог

Хүний тархи мэдлэгтэй байх тусам энэ мэдлэг хангалтгүй гэсэн мэдрэмж улам хурц мэдрэгддэг байна. Тиймээс ухаалаг хүмүүс үргэлж мэддэгээсээ илүү ихийг мэдэхийг хүсдэг. Та тодорхой нэг салбар/чиглэлээр чадварлаг байсан ч мэдлэг чадвараа дутуу үнэлэх магадлал өндөр байдаг. Харин өөрсдийн ажлыг хэт өндөр үнэлдэг, үр дүнг нь хэтрүүлж үздэг хүмүүсийн гүйцэтгэлийн түвшин доогуур байдаг аж.

Та өөрийгөө хэтэрхий бага зүйл мэддэг гэж боддог

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()