Түүхэн дэх хамгийн хачирхалтай 15 мэргэжил

Сүүлийн үед хүмүүс өөрсдийн сэтгэлд таарахуйц, тохиромжтой ажлын байрыг хайх болжээ. Ажил хийхэд өглөө эрт босох, компьютерийн өмнө олон цагаар суух, 9-5 хүртэл ажиллах гээд хийхийг хүсдэггүй олон ч зүйл бий. Гэвч өнөөгийн бидний хийж буй ажилтай харьцуулшгүй хүнд, ой гутам ажлууд хүн төрөлхтний түүхэнд байсан байна.

Түүхэн дэх хамгийн хачирхалтай 15 мэргэжил
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Дүүргэгч

Эртний Ромд хиртэй хувцсыг угаах үүрэгтэй, савтай ус, шүлтлэг химийн урвал авч явдаг мэргэжил байжээ. Мөн нийтийн бие засах газраас ялгадсыг цуглуулж, бөглөрсөн бие засах газрыг цэвэрлэх үүрэгтэй байсан аж.

Дүүргэгч

2 Мартагдсаныг сэргээгч

Эдгээр хүмүүсийн ажил нь булшнуудыг ухан гаргаж, анагаахын сургуулиудад зардаг байжээ. 19-р зуунд цуврал алуурчин Виллиам Бурк, Виллиам Харе нар булш зарахын тулд хүмүүсийг алж байсан нь илэрснээр энэхүү мэргэжил зогссон юм.

Мартагдсаныг сэргээгч

3 Харх баригч

Өвчин үүсгэгч харх, мэрэгчдийг барьж авдаг мэргэжил байсан гээд боддоо.  Тэр байтугай Хатан хаан Викториагаас “харх баригч” хэмээх цол хүртэл өгдөг байж.

Харх баригч

4 Үсчид

Эртний Ромын үеийн үсчид тухайн үеийн тренд болж байсан үсний засалтуудыг хийхээс гадна шувууны баас, хануур хорхой, шээс зэргийг холин үсний будаг гарган авах ажил хийдэг байжээ.

Үсчид

5 Зодуурын хүүхэд

Хан хүүгийн хамт тоглодог, хамгийн сайн найз. Хан хүү буруу зүйл хийвэл өмнөөс нь зодуулдаг зодуурын хүүхэд гэнэ шүү.

Зодуурын хүүхэд

6 Уншигч

Үйлдвэрийн ажилчдыг ажлаа хийж байхад нь сонин сэтгүүл, уран сайхны зохиолуудыг уншиж өгдөг хүн.

Уншигч

7 Нэр тогтоогч

Орчин үеийн хүмүүс бид утсан дээрээ уулзсан хүмүүсийнхээ нэр, мэдээллийг хадгалдаг бол эртний хүмүүс өөр хүнээр цээжлүүлэн хамт дагуулж явдаг байж. Нэр тогтоогч эдгээр хүмүүс нь ихэнхдээ боолууд байх бөгөөд үдэшлэг дээр эзнийхээ уулзсан хүн бүрийн нэрийг тогтоох, хэрвээ эзэн нь залуухан хатагтай бол ямар ямар залуустай танилцсан хэн нь хамгийн дажгүй гэдгийг нь сонгож өгдөг байж.

Нэр тогтоогч

8 Амтлагч

Ихэс дээдсүүдэд өгөх хоолыг өдөржингөө амтлан үзэж, хор байгаа эсэхийг өөрийн биеэр шалгадаг хүмүүс байжээ.

Амтлагч

9 Тоглоом өрөгч

Автомат өрөгч гарч ирэхээс өмнө боулингийн бөмбөгийг хүүхдүүд өрдөг байжээ.

Тоглоом өрөгч

10 Үс зулгаагч

Эртний хүмүүс ч бас бидэнтэй адил ариун цэвэр сахиж, суганы үсээ хусдаг байж. Энэхүү ажлыг тусгай мэргэжлийн суганы үс авдаг хүн хийдэг байв.

Үс зулгаагч

11 Мөс зүсэгч

Хөргөгчгүй байсан тухайн үеийн хүмүүст мөсний хэрэгцээ гарахад тусгай мөс зүсдэг хүнээр мөсөө зүсүүлж авдаг байжээ.

Мөс зүсэгч

12 Хануур хорхой түүгч

1800-аад оны үед хануур хорхойг анагаах ухаанд ихээр хэрэглэдэг байсан тул хануур хорхой түүдэг хүмүүс байсан аж. Энэ ажил нь улирлын чанартай ажил бөгөөд дулааны улиралд л түүх боломжтойгоос гадна цалин багатай ажилд тооцогддог байв. Энэ ажлын нэг аюултай тал нь хорхой түүж байгаа хүн өөрөө усан дотор орж зогсож, өөрийн цусыг соруулан байж, хөлөндөө наалдуулан барьж авдаг байсан байна.

Хануур хорхой түүгч

13 Онгон эмэгтэй

“Онгон охиныг 30 жилийн хугацаатай ажилд авна. Ром хүн байх, эрхтэн бүрэн байх, боолын хүүхэд биш байх “ энэ бол бурхны гэр бүлд 30 жил үйлчлэх, бамбар асаах үүрэгтэй, хамгийн нэр хүндтэй эртний Ромын гэлэнмаа нар юм.

Онгон эмэгтэй

14 Зураач

Селфи зурагнаас өмнө эрт дээр үед хүний хөргийн мөнгөөр барлан зурдаг байжээ.

Зураач

15 Шүгэл үлээгч

Сэрүүлэгтэй цагнаас өмнө хүмүүсийг босох ёстой цагт нь сэрээдэг шүгэл үлээгч, цонх руу нь үр шиддэг хүмүүс байдаг байжээ.

Шүгэл үлээгч

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()