Дараах зүйлсийн хадгалах хугацаа дуусдаг гэдгийг та мэдэх үү?

Бүх л зүйлсэд хадгалах хугацаа байдаг ч дараах бүтээгдэхүүнүүдийн талаар бид төдийлөн мэддэггүй аж. Айл болгонд арван жил хадгалсан ямар нэг зүйл байж л байдаг. Учир нь гэрийн эзэгтэй нар зарим зүйлсийн хадгалах хугацаа дууссан гэдгийг анзаардаггүй байна. Ингээд бидний тэр бүр мэдээд байдаггүй, эрүүл мэндэд хор учруулах, хадгалалтын хугацаа дуусдаг зүйлстэй танилцацгаая.

Дараах зүйлсийн хадгалах хугацаа дуусдаг гэдгийг та мэдэх үү?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Дэр

Дэрийг хамгийн удаандайй 3 жилийн турш л хэрэглэж болно. Учир нь дэр тоос, хөлс болон бусад төрлийн нянг өөртөө шингээж байдаг. Ялангуяа хүүхдийн дархлаа сайн тогтоогүй байдаг учир тэдний дэрийг ойр ойрхон цэвэрлэж, угаах хэрэгтэй.

Дэр

2 Спортын гутал

Спортын гутлыг хэр идэвхитэй хэрэглэж байгаагаас хамаарч, хадгалах хугацааг нь тодорхойлдог. Пүүзийг үйлдвэрлэхдээ тодорхой км-ийн насжилттайгаар үйлдвэрлэдэг гэдгийг хүмүүс мэддэггүй юм.

Хэрвээ та өдөр бүр тухайн пүүзийг өмсдөг бол 1,5-2 сар өмсөөд л солих хэрэгтэй. Харин та өдөр бүр биш хааяа өмсдөг бол энэ хугацааг дахин хэдэн сараар сунгаж болно.

Спортын гутал

3 Уртасгагч

Уртасгагчийг хамгийн ихдээ 2 жил ашиглах боломжтой. Хэрвээ бүх залгуурыг нь ашигладаггүй бол 5 жил хүртэл сунгаж болох юм. Харин олон арван жилийн турш ашиглах нь маш аюултай байдаг.

Уртасгагч

4 Алчуур

Нойтон даавуунд маш их хэмжээний нян хуримтлагддаг. Өөртөө болон бусдад нян халдаахгүйн тулд ванны алчуурыг 3 жилийн дотор солих, харин гал тогооны алчуурыг 12 сарын дотор солих хэрэгтэй. 7 хоног тутам алчуурыг угаах хэрэгтэй байдаг тул хэд хэдэн алчуурыг гэртээ авч тавиарай.

Алчуур

5 Ус төрөгчийн хэт исэл

Устөрөгчийн хэт ислийг онгойлгосныхоо дараа 2 сарын турш ашиглаж болно. Харин дараа нь устөрөгч нь хүчилтөрөгчтэй урвалд орсноор өөрийн чанарыг алддаг юм.

Эм эмийн хэрэглээний хугацааг үргэлж хянаж байх хэрэгтэй. Эс тэгвээс шаардлагатай нөхцөл байдалд хор учруулах магадлалтай.

Ус төрөгчийн хэт исэл

6 Бие угаагч паралон

Бие угаагч нь хагас жилийн хугацаанд л аюулгүй байдаг. Харин зөөлөн бие угаагч болон паралон нь 2-3 долоо хоногийн дараа л нянгийн эх үүсвэр болдог. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ мөнгө харамлахгүйгээр үргэлж сольж байгаарай.

Бие угаагч паралон

7 Амтлагч

Хэдийгээр амтлагчийг муудахгүй гэж боддог ч үнэн хэрэгтээ амтлагчинд хадгалах хугацаа байдаг аж. Бүхэл амтлагчийг 3 жилийн турш хадгалаж болно.

Харин нунтаг амтлагчийг бол 6 сарын дараа л хаях хэрэгтэй шүү.

Амтлагч

8 Гамбанз

Гамбанзны хадгалах, хэрэглэх хугацаа нь та юуны зориулалттай хэрэглэж байгаагаас хамаарна. Хэрвээ  мах болон түүхий зүйл хэрчиж байгаа бол 12 сарын дараа солих хэрэгтэй. Харин хүнсний ногоо, жимс зэргийг хэрчихэд зориулсан гамбанзыг 3 жилийн турш л хэрэглэж болно.

Гамбанз

24
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()