Хуучныг нь авбал илүү ашигтай бүтээгдэхүүнүүд

Санхүүгийн асуудал хүн бүрт тулгардаг. Тэр л үед хүмүүс хэрэглэж болохоор хуучин барааг худалдан авах талаар боддог. Тэгвэл бид танд худалдаж авахад тохиромжтой хуучин барааны жагсаалтыг хүргэж байна.

Хуучныг нь авбал илүү ашигтай бүтээгдэхүүнүүд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Алт болон бусад үнэт эдлэл

Хэрвээ та үнэт эдлэл худалдаж авах гэж байгаа бол дэлгүүр орж их мөнгө үрэх хэрэггүй. Үүнийг та жижиг дэлгүүрээс орж авах нь үнийн хувьд ч боломжийн.

Алт болон бусад үнэт эдлэл

2 Тавилга

Шинэ тавилга худалдаж авсны дараа хүн бүр удалгүй залхаж, шинийг сонирхож эхэлдэг.  Харин буйдан, ширээ, хүүхдийн ор зэрэг шинээрээ шахуу, бас боломжийн үнэтэй тавилгуудыг сонгох нь танд илүү ашигтай

Тавилга

3 Машин

Хуучныг нь авахад ашигтай бас найдвартай байдаг хамгийн гол хэрэглээ бол машин юм. Хэдийгээр эрсдэлтэй юм шиг боловч машины эд ангийг сайн шалгаад авахад зүгээр шүү. 

Машин

4 Спортын төхөөрөмж

Та анх удаа цанаар гулгах гэж байгаа бол ямрыг нь ч мэдэхгүй байж хос гутал худалдан авах нь тохиромжгүй юм. Хэрэглэсэн цана, чарга, теннисийн цохиур зэргийг та боломжийн үнэтэйгээр худалдан авч чадна.

Спортын төхөөрөмж

5 Багаж хэрэгсэл

Хэрэглээд удаагүй, зарим нь бараг огт хэрэглэгдээгүй цахилгааны утас, алх, хөрөө, бахь, түлхүүр зэргийг та амархан олж чадна. Хааяахан хэрэг болох жижиг багажнуудад их мөнгө төлж авах хэрэггүй л болов уу.

Багаж хэрэгсэл

6 Ном

Хэрвээ та номыг ширээн дээрээ тавьж, бусдад үзүүлэх гээгүй л бол, хуучин ном худалдаж авсан нь дээр. Мэдээж цэвэрхэн хэрэглэсэн ном сонгох хэрэгтэй. Харин сурах бичгийн хувьд хичээлийн шинэ жил болгон, эсвэл семестр болгонд шинэ сурах бичиг авах нь санхүүгийн хувьд тийм ч таатай зүйл биш. Тиймээс юуны түрүүнд хуучин номын дэлгүүрүүдээр орж, хэрэгтэй номоо хайх хэрэгтэй.

Ном

7 Хөгжмийн зэмсэг

Хэрвээ та эсвэл таны хүүхэд хөгжмийн хичээл сонгон суралцаж, танд хөгжмийн зэмсэг хэрэгтэй болбол их өндөр үнээр худалдан авах хэрэггүй. Таны болон таны хүүхдийн хичээл зөвхөн анхан шатны хичээл байгаад дахин өөрийг шинээр авах хэрэгтэй бол яах вэ? Тийм учраас өмнө нь хэрэглэж байсан, боломжийн үнэтэй хөгжмийн зэмсгийг худалдан авахыг танд зөвлөе.

Хөгжмийн зэмсэг

34
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()