Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 солонгос кино

Орчин үед Өмнөд Солонгосын кино урлаг дэлхийн зах зээл дээр нэлээд амжилттай түрэн орж ирж, олны таашаалд нийцээд байгаа билээ.  Хэдийгээр кинонууд нь Америкийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, алдартай болж байгаа ч үнэнч кино фанатуудын хувьд Холливүүдээс гадна хийгдсэн кинонуудыг тийм ч их сонирхохгүй хэвээр байна. Гэхдээ дараах сайн хийгдсэн кинонуудыг бол аль болох үзэж, кино урлагийн шинэ уур амьсгал, өнгө төрхтэй танилцах хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ та Солонгос кино сонирхож эхэлж байгаа бол тус улсын хамгийн сайнд тооцогддог бүтээлүүдийг танилцуулж байна.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 солонгос кино
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

10 "I saw the devil"

Өмнөд Солонгосын кинонууд нь зэрлэг балмад, цус ихтэй, онц сонирхолтой триллерүүдээрээ алдартай. Тус улсын кинонууд нь үзэхэд хэцүү зүйлсийг ч олон улсын үзэгчдэд холбож өгсөн байдаг. Гэхдээ мэдээж энэ киноноос илүү зэрлэг зүйлс гардаг кино байхгүй болов уу.

Ким Жи Вүний энэхүү өш хонзонт триллер нь тусгай албаны ажилтан сүйт бүсгүйг нь алсан алуурчинд шийтгэлийг нь өгөхөөр зорьж буй тухай өгүүлдэг. Тус муур, хулгана болж буй тоглоомонд хоёр эрс хэрцгий дүрүүд хэн нь илүү хүчтэйгээ үзэлцэнэ. Үзэгч та бүхэнд үзэхэд бэрх хэрцгий өшөө авалтыг харуулах болно. 

"I saw the devil"

9 "Mother"

Найруулагч Бон Жүүн Хо нь ямар ч төрөл жанрын киног гайхалтай бүтээж чаддаг авъяастай нэгэн гэдэг нь түүний хийсэн кинонууд өөр хоорондоо маш ялгаатай, өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдгаас нь харагддаг. Тэрээр "Ээж" хэмээх кинондоо хамгийн эмгэнэлт түүхийг харуулсан. Кинонд дунд эргэм насны эмэгтэйн сэтгэхүйн өөрчлөлттэй хүү нь хүн амины хэрэгт холбогдож буй тухай өгүүлнэ. Ээж нь хүүгээ ямар ч үнээр хамаагүй хамгаалахын тулд жинхэнэ алуурчныг олох даалгавартай болно.

Жүүн Хогийн кинонууд нь эсрэг тэсрэг өнгө төрхийг гайхалтай эффект ашиглан маш оновчтойгоор чадварлаг гаргаж ирдгээрээ түүний авьяасыг илтгэдэг. Уг кино нь гэр бүлийн драма, гэмт хэрэгт триллер заримдаа татаж унам егөөдэл оруулж ирснээрээ онцлогтой. Эдгээрийг ингэж хослуулна гэдэг тийм ч хялбар зүйл биш ээ.

"Mother"

8 "Бусан хүрэх галт тэрэг" (Train to Busan)

Аймшгийн төрлийн маш сайн хийгдсэн кинонууд Солонгост олон байдаг бөгөөд сүүлийн үед гарсан энэхүү зомбитой кино нь тус төрлийн кинонууд дундаа маш өндөр үнэлгээтэй байгаа.

Солонгос улс даяар зомби дэгдэлт гарахад тус улсын сүүлчийн аюулгүй газарт тооцогдох Бусан хүрэх галт тэргэнд суусан хэсэг бүлэг хүмүүс амь гарахын тулд тэмцэлдэнэ. Уг кинонд энэ төрлийн кинонуудад байдаг өнгө төрхөөс гадна зохиогчийн сайтар тунгаасан хэсгүүд, тэвчишгүй эргэлтүүд, гайхалтай адал явдалт хэсгүүд багтдаг. Ийм олон төрлийг багтааснаас гадна зарим хэсэгт нь тэр бүх замбараагүй байдлын дундуур сэтгэл хөдлөм сайхан сэтгэлтнүүд бас гарна.

"Бусан хүрэх галт тэрэг" (Train to Busan)

7 "Цангаа" (Thirst)

"Бусан хүрэх галт тэрэг" кинотой ижил төрөлд хамаарах энэхүү кино нь энэ урсгалын уран бүтээлд шинэ уур амьсгалыг мөн оруулж өгсөн. Тус киногоороо найруулагч Парк Чан Вүүк цус сорогчдын ертөнцөд орохыг эрмэлзсэн бөгөөд үүндээ ч хүрч тэс ондоо шинэ өнцгөөс харж хийсэн байна.

Кинонд цус сорогч болон хувирсан Католик номлогч найзынхаа эхнэрт алдарсан сэтгэлтэйгээ тэмцэж буй тухай гардаг. Ингээд хэлэхээр цус сорогчийн хайрын түүхийн тухай мелодрам шиг сонсогдож магадгүй ч аймшгийн кинонд дурлагсдыг баясгах нэлээн цус нөж гарах бөгөөд таны бодсноос тэс ондоо түүхийг өгүүлнэ.

"Цангаа" (Thirst)

6 "Мөрдөгч" (The Chaser)

Цуврал алуурчинтай кинонд олон нийт дуртай байх хандлагатай ч мэдээж хүмүүсийн ерөөс тааварлаагүй ямар нэгэн зүйлийг үзүүлэх хэрэгтэй байдаг. Энэ кино танд тийм л мэдрэмжийг төрүүлнэ.

Өмнө нь цагдаа байсан охидын зуучлагч эр өөрийнх нь хариуцдаг охидыг нэгэн байнгын үйлчлүүлэгч нь хулгайлж зараад байна гэж сэжиглэж буйгаар киноны үйл явдал эхэлнэ. Яг үнэндээ тус байнгын үйлчлүүлэгч нь садист алуурчин бөгөөд охидыг нэг нэгээр нь ангуучилдаг байжээ. Гэвч уг кино бидний төсөөлж байснаас байнга өөрөөр эргэж үзэгчдийн сэтгэл санаагаар наадна. Ингэснээр дараа нь яах бол гэсэн айдас, хүлээлтийг үзэгчдэд үүсгэдэг.

"Мөрдөгч" (The Chaser)

5 "Гэрийн Эзэн" (The Host)

Аймшигт мангасын тухай өгүүлдэг гэхэд энэ төрлийн кинонууд дундаа амжилттайд тооцогдох кино. Яагаад гэхээр энэ нь найруулагч Бон Жүүн Хогийн энэ төрлөөр хийсэн уран бүтээл юм. Өөрийн гэсэн хэв маягтай энэхүү кино найруулагчийн бүтээл нь хэд хэдэн киноны төрлийг уг кинонд маш амжилттай хослуулснаар дахин давтагдашгүй  мэдрэмжийг танд төрүүлнэ.

Өнгөц харахад киноны үйл явдал энэ төрлийн кинонд байх стандарт үйл явдалтай. Аймшигт мангаст баригдсан охиноо аврахаар тэмцэж буй гэр бүлийн тухай уг кинонд өгүүлдэг. Гэхдээ энэ кинонд байдаг л нэг түүх бол гэнэт хаа нэгтэйгээс баатрууд гарч ирдэггүй, харин ч нэлээн бодит бөгөөд хөөрхөн хөгжилтэй үзэгдлүүдийг энэ тэнд нь шигтгэж өгчээ.

"Гэрийн Эзэн" (The Host)

4 "Шивэгчин" (The Handmaiden)

Найруулагч Парк Чан Вүүкийн бас нэгэн гайхалтай бүтээл. Энэхүү эротик триллерт 1930-аад оны Японд эзлэгдсэн үеийн Солонгосын амьдралыг харуулах бөгөөд киноны үйл явдал Японы нэгэн язгууртан эмэгтэйд зарцаар очиж буй залуу бүсгүйн тухай өгүүлнэ. Эндээс эхлэн тэрээр шунал тачаал, урвалт бүхий түгшүүрт сонин ертөнцөд хөл тавина.

Энэхүү кино нь дүрүүдээрээ хүйсийн ялгааг сайтар гаргаж ирсэн бөгөөд үүнийгээ ашиглан үзэгчдийн хүлээлтийг хэдэн янзаар эргүүлнэ. Кинонд олон тооны зэрлэг эргэлтүүд гарах ба гайхалтай сайн триллерүүд ихтэй.

"Шивэгчин" (The Handmaiden)

3 "Шаталт" (Burning)

Энэ жагсаалтын хамгийн сүүлийн үеийн кино бөгөөд Өмнөд Солонгосын хамгийн сайн кинонуудын нэгт тооцогдох болжээ. Энэхүү жагсаалтын ихэнх нь хүчирхийлэл ихтэй кинонууд байгаа бол энэ кино юу нь мэдэгдэхгүй зүйлээс энэ мэдрэмжийг өгнө.

Эцэг нь шоронд орсны дараа гэр бүлийн фермээ үргэлжлүүлэн авч явах ёстой болсон залуу эрийн тухай цогц, сэтгэл хөдлөм түүхийг энд өгүүлнэ. Тэрээр хүүхэд насныхаа нэгэн охинтой эргэн холбоо тогтоогоод зогсохгүй хайр сэтгэлийн холбоотой болно. Гэвч тэр охин түүнийг хар бараан нууцтай, чинээлэг нэгэн залуутай танилцуулснаар бүх зүйл учир нь олдохоо больдог.

"Алхаж буй үхдэл" цувралын Стивен Еүний гал гарсан жүжиглэлт бүхий уг кино нь хариултгүй асуултууд хийгээд үнэний гайхалтай шалгуурыг үзүүлнэ.

"Шаталт" (Burning)

2 "Хуучин хүү" (Old boy)

Хуучин хүү кино нь уг жагсаалтын хамгийн алдартай кино байх, тэгээд ч энэ нэр алдрыг үнэхээр хүртэх эрхтэй кино юм. Энэ киноноос сэдэвлэсэн Америк хувирал нь маш муу хийгдсэн байдаг. 

Хэдэн жилийн турш өрөөнд хоригдож байсан эрийг нэг л өдөр ямар ч шалтгаан, тайлбаргүйгээр сулласнаар түүнийг өшөө авахад хүргэж буй тухай өгүүлэх  энэхүү кино нь Японы манганаас сэдэвлэгджээ. Уг кино нь найруулагч Парк Чан Вүүкийн Өшөө авалтын гурвалын хоёр дахь нь юм. Олон тооны хар бараан эргэлтүүд болон ганцхан удаа зураг авалт хийсэн гэгддэг алдарт алхны тулааны үзэгдэл бүхий энэ кино нь харгис хэрцгий триллерт дуртай хэн бүхний таашаалд нийцнэ.

"Хуучин хүү" (Old boy)

1 "Аллагын дурсамж" (Memories of murder)

Бон Жүүн Хо нь өнөө цагийн зөвхөн Солонгосын алдартай кино найруулагч бус харин дэлхийд гайхалтай авьяаслагт тооцогддог найруулагчдын нэг яах аргагүй болж чадсан. Энэ жагсаалтад түүний нэр хэд гарч байгаагаас түүнийг ямар агуу найруулагч болохыг та бүхэн харж байгаа байх. Мөн тэрээр маш олон гайхалтай дэлгэцийн бүтээл үргэлжлүүлэн хийж байгаа ч энэ кино нь түүний хамгийн сайн бүтээл байж магадгүй юм.

Цагдаагийн үйл ажиллагааны тухай өгүүлэх энэхүү киног  1980-аад онд Солонгос улсад гарсан аллагын бодит түүхээс сэдэвлэжээ. Цагдаагийн албаныхны хайхрамжгүй, харгис хэрцгий байдлаас үүдэн гарсан гэмт хэргүүдэд хүнд хэцүү мөрдлөг хийж буй тухай өгүүлнэ. Бүүн Хогийн бусад кинонуудад байдаг өнгө аясын адилаар уг кино нь егөөдөл ихтэй бөгөөд дүрүүд нэмэгдэх тусам егөөдөл нь замхарсаар байдаг. Бүх цагийн үеийн хамгийн агууд тооцогдох илрээгүй аллагын тухай бүтээлийн нэг яах аргагүй мөн.

"Аллагын дурсамж" (Memories of murder)

23
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()