Хамгийн сонирхолтой гарал үүсэл бүхий 10 хоол

Таны идэх дуртай хоол, хүнс хаанаас гаралтай болох талаар өмнө нь бодож байсан уу? Тэгвэл та доорх нийтлэлээс дэлхийн хамгийн алдартай хоолнуудын гарал үүслийг мэдээд та гайхах нь гарцаагүй биз ээ. 

Хамгийн сонирхолтой гарал үүсэл бүхий 10 хоол

1 Гамбургер

Түүхчид Чингис хааны арми 1200-аад оны үед гамбургерийн анхны хувилбарыг гаргасан гэж тэмдэглэсэн байдаг байна. Учир нь монголчууд дайн тулааны үеэр морины нуруун дээр явахдаа маш хурдан хугацаанд хооллох шаардлагатай байжээ. Тиймээс нэг гараараа жижиглэн бэлдсэн хонины махаа идэж, нөгөө гараараа морио залахад энэ төрлийн хүнс нь төгс зохицож байсан аж. Мөн Чингис хааны ач хүүг Бат хаан Москва руу довтлоход, Оросууд анх нүдсэн, давтсан махтай “танилцжээ”. Ингээд хожим Оросын тогоочид тэрхүү хүнснээс санаа авч халуун ногоо зэрэг орц найрлага нэмэн өөрсдийн стейкийн хувилбарыг бий болгожээ. Оросуудын энэ хувилбар Германы Гамбург боомтод хүрч, тэндхийн иргэд Оросын махан хоолыг бишрэн, өөрсдийнхөөрөө бага зэрэг өөрчлөн хийх болсон байна. Энэ нь хожим Герман даяар “Гамбург стейк” нэрээр алдаршсан юм.

1800-аад оны сүүлээр Нью-Йорк хотын хүнсний худалдаачид Германы далайчдын бизнесийг татахын тулд Гамбургер маягийн тусгай стейкийг санал болгож, зарим нь хоёр талхны завсар жижиг мах хавчуулан үйлчилж эхэлжээ. Ингэж л орчин үеийн алдарт гамбургер үүсэн бий болжээ.

Гамбургер

2 Торхтой зайрмаг

Дэлхийн анхны зайрмагийг 1904 онд АНУ-ын Миссури мужийн Сент-Луис хотноо болсон Дэлхийн яармагт хийсэн бөгөөд вафлиар шовгор аяганцар хийн, зайрмагийг түүн дотор хийж үйлчилж байжээ.

Анх яармаг худалдаан дээр зайрмагийг тавганд хийж үйлчилж байсан боловч үйлчлүүлэгчид тавгийг хурдан буцааж өгөөгүйгээс болоод таваг дуусчээ. Харин энэ үед зайрмагны мухлагийн дэргэд зогсдог нарийн боовны худалдаачин Эрнест Хамви өөрийн вафлиудыг зайрмаг барих хэрэгсэл болгон ашигласан байна. Ингээд ивээн тэтгэгчид бөөрөнхийлсөн вафли болон хүйтэн зайрмагийн хослолыг шагшин магтжээ. Тэр үеэс хойш Эрнест вафлиа гурвалжилж, маш нимгэн болгоод, дотор нь зайрмаг хийх болсон аж. Ийнхүү печентэй, торхтой зайрмаг бий болсон байна.

Торхтой зайрмаг

3 Цезар салат

Цезар салатыг Ромын удирдагчийн нэрээр нэрлэсэн гэдэг нь худал цуу яриа юм. Харин уг салатыг Итали хүн анх хийжээ. Рестораны эзэн, Итали залуу Цезарь Кардини нь Калифорни, Мексикийн хил дээр орших Тихуана рестораныг ажиллуулдаг байж. Гэтэл Холливудын алдартай үйлдвэрийн эзэд нэгэн удаа түүний ресторанд оройтож зочилжээ. Энэ үед рестораны хоол дууссан байсан тул Цезарь Кардини үлдэгдэл бүтээгдэхүүн, орц найрлагуудаа ашиглан салат бэлдсэн байна. Энэхүү шинэ салат нь маш хурдан нэрд гарсан бөгөөд тэрээр Холливуд маягийн стилл нэмж, ширээн дээр таваг тавих тусгай зай хүртэл гаргажээ. Бусад салатуудаас ялгаатай нь Кардини өөрийн салатны соусандаа анчоус загас хэрэглэдэггүй, харин Ворсэстерширэ гэх өөрийн жороор хийсэн соусаа ашигласан байна.

Цезар салат

4 Сэндвич

Анхны сэндвичийг Британийн арлуудын засаршгүй мөрийтэй тоглогч гэдгээрээ алдартай Лорд Жон Монтагу хийжээ. Учир нь Монтагу ширээнээс босч хоол идэх ч завгүй, улайран мөрийтэй тоглодог байсан тул 1700-аад оны сүүлээр түүнд зориулан анхны сэндвичийг хийсэн байна. Монтагу сэрээ, халбага хэрэглэхээс төвөгшөөсний дээр шарсан мах барьж идсэн гараараа хөзрөө заваартуулж байсан тул ийнхүү шинэ арга бодож олжээ. Ингээд хоёр талхны завсар мах хавчуулан, казинод тоглож байх үеэрээ иддэг байсан аж.

Талх + мах + талх гэсэн орцноос бүрдсэн уг сэндвич нь удалгүй олон улсын анхаарлыг татсан тул, Монтагу казиногийн поп соёлыг бий болгосон, Америкийн алдарт хачиртай хоол болох сендвичийн санааг гаргасан гэх алдар нэрийг хүртжээ.

Сэндвич

5 Буффало тахианы далавч

АНУ, Канадын хилийн ойролцоо байрладаг Буффало хотын "Anchor" нэртэй бааранд анхны тахианы шарсан далавч хийгджээ. Уг баарыг Беллиссимогийн гэр бүлийнхэн эзэмшдэг байв. 1960-аад оны сүүлээр Тереза Беллиссимо их сургуулиас гэрт зочлохоор ирсэн хүүдээ зориулан шөнө зууш хийжээ. Гэхдээ баарны гал тогоо хаагдсан байсан тул Тереза битүү шарсан тахианы далавчийг халуун ногоотой соусанд дүрэн шинэ төрлийн зууш бэлтгэсэн байна. Энэ нь гэр бүлийнхэнд нь маш их таалагдсан бөгөөд удалгүй урт, хүйтэн өвлийн шөнөөр пабын хамгийн эрэлттэй хоол болжээ.

Буффало тахианы далавч

6 Нютелла

Зайлшгүй хэрэгуцээт байдал нь шинэ бүтээл төрөн гарах эхлэл болдог. Тиймдээ ч Нютелла нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Италид бий болжээ. Тухайн үед Итали болон Европын ихэнх орнуудад какао, шоколад зэргийн нийлүүлэлт багасч, ховордсон байна. Харин Пиетро Ферреро хэмээх нарийн боов үйлдвэрлэгч өөрийнх нь хотод самар элбэг байсныг ашиглан, түүнийг удаан хадгалахын тулд шоколадтай холин найруулжээ. Ингээд Дэлхийн хоёрдугаар дайны дараа Нютелла Европ даяар алдаршсан байна. Тэр цагаас хойш өдийг хүртэл Нютелла дэлхийн хамгийн сайн борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн нэг байсаар байгаа юм.

Форбес сэтгүүлээс гаргасан судалгаагаар Нютеллагийн борлуулалтаас 23.4 тэрбум долларын орлого олсон бөгөөд Пиетро Феррерогийн хүү 2015 онд нас барахдаа бүх Италийн хамгийн баян хүн байжээ.

Нютелла

7 Пицца

Грек, Ромчууд уламжлалт гамбирныхаа дээр янз бүрийн орц тавьж иддэг байснаараа алдартай байв. Харин орчин үеийн пицца Италийн Наполи хотод 1889 онд үүсчээ. Рафаэле Эспозито хэмээх нарийн боовчин хатан хаан Маргерита ди Савоиагийн айлчлалд хүндэтгэл үзүүлэхийн тулд шинэхэн зохиогдсон Италийн тугны улаан, цагаан, ногоон өнгөөр пиццаны тусгай хавтгай талхыг бүрхжээ. Ингэхдээ ногоон лаврын навч, цагаан моцарелла, улаан лооль гурвыг ашиглан чимэглэсэн байна. Ингэж анх Маргерита Пицца төржээ. Харин 1905 онд АНУ-ын Нью-Йорк хотод Генаро Ломбарди орчин үеийн анхны пиццаны газрыг нээсэн байна.

Пицца

8 Иштэй зайрмаг

Зуны хамгийн энгийн амттан болох мөхөөлдөсийг АНУ-ын Калифорниа мужийн Окленд хотод 11 настай хүүхэд өвлийн хүйтэн шөнөөр бүтээжээ. Тодруулбал, 1905 онд Франк Эпперсон гэх хүүхэд санамсаргүй анхны мөхөөлдсийг бүтээсэн байна. Тэрээр жимсний ундаа, ус, модон иш зэргийг холин өвлийн шөнө гадаа хонуулжээ. Ингээд байгаль эх үлдсэнийг нь гүйцээсэн байна. Ингээд Франк хүү маргааш нь амтат зайрмаг бүтсэн байхыг амталж, гэнэтийн баяр хөөр болжээ. Хүү зайрмагаа найзууддаа амтлуулсан байна. Зайрмаг яг мөс шиг харагдаж байсан тул хүүхдүүд “Eppsicle” гэж нэрлэх болжээ. Харин Франк өөрийн шинэ бүтээлийнхээ патентийг авсны дараа нэрийг нь “Popsicle” болгон өөрчилсөн байна.

Иштэй зайрмаг

9 Гуакамоле

Авокадо бол Америкт ургадаг хамгийн амттай, эрүүл хүнс юм. Ацтекчууд энэ амттанг 14-16-р зууны хооронд алдаршуулжээ. Харин Испаничууд 1500-аад оны үед Ацтекүүдтэй холбоо тогтоосноор, тус нутгийн иргэд авокадо, давс, чинжүү, сонгино, улаан лооль зэргээр нухсан амтат соус хийдгийг олж мэджээ.

Орчин үеийн гуакамоле нь зэрлэг нимбэг болон цилантро зэргийг найрлагандаа агуулдаг юм.

Гуакамоле

10 Кофе

Бид кофе хэрэглэх бүрдээ ямаанд талархах хэрэгтэй. Учир нь домогт гардгаар, Этиопийн Калди гэх хоньчин хонио хариулж явахдаа ямаа нь бутнаас улаан жимс идсэнийхээ дараа галзууртлаа уурлахыг харжээ. Ингээд Калди тэр жимсийг өөрөө амсаж үзэхэд сэтгэл нь ихэд сэргэсэн байна. Калди орон нутгийн лам нарт жимсний талаар хэлэхэд лам нар урт залбирлын үеэр сэрүүн байхын тулд кофег ашиглах болжээ. Ингээд үр нөлөө нь маш гайхалтай байсан тул лам нар уг жимсийг дэлхийн бусад сүм хийд рүү явуулсан байна. Ийнхүү кофений худалдаа анх бий болжээ.

Кофе

9
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()