Та тамхи татдаг бол эдгээр хүнсийг түлхүү хэрэглээрэй!

Зарим хоол хүнс, уух зүйлс нь тамхинаас гарахад ихээхэн тус болдогийг та мэдэх үү? Хэрэв та өөрөө эсвэл хэн нэгнийг тамхинаас гаргахыг хүсч байвал доорх 4 төрлийн хүнсийг мэдээд аваарай.

Та тамхи татдаг бол эдгээр хүнсийг түлхүү хэрэглээрэй!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Жимс, хүнсний ногоо

Тамхи нь кальци, витамин С, Д зэрэг чухал тэжээлийг биед шингэхэд саад болдог. Жишээлбэл, нэг тамхи татхад 25 мг витамин С-г биеэс гадагшлуулж байдаг. Тиймээс илүү их жимс, хүнсний ногоог хоол хүнсэндээ хэрэглэх нь эдгээр тэжээлийг сэргээж, тамхи татах хүслийг бууруулахад тусалдаг аж.

Тамхи татахаа больж эхэлмэгц хоол хүнс илүү амттай санагдаж, амт нь тодрох тул та хоолонд илүү дуртай болох болно.

Жимс, хүнсний ногоо

2 Хүн орхоодойн цай

Хүн орхоодой нь никотиний донтолтыг эмчлэх чадамжтай байдаг тул тархин дахь мэдрэлийн эсийн допаминий нөлөөг сулруулж, тамхи татах хүслийг бууруулдаг нь зарим судалгаагаар тогтоогджээ. Тиймээс хүн орхоодойтой цай уух нь тамхи татах дур сонирхлыг бууруулах тустай юм.

Хүн орхоодойн цай

3 Сүү, цагаан идээ

Тамхи татдаг хүмүүс сүү уусны дараа тамхи татахад, тамхины амт муухай болдог гэдгийг баталдаг. Тиймээс тамхи татмаар санагдах үед сүү, цагаан идээ хэрэглэх нь танд тамхинаас гарахад тусална.

Сүү, цагаан идээ

4 Сахаргүй бохь, гаа

Бие махбод тань тамхи татахыг шаардах үед бохь эсвэл гаагаар амаа завгүй байлга. Мөн бохь зажлахад тамхи татахаас хавьгүй урт хугацаа зарцуулж болох тул энэ арга үр дүнгээ өгөх нь гарцаагүй.

Үүнийнээс гадна та тамхинаас гарах үедээ ямар хүнс хэрэглэхээс зайлсхийхээ мэдэх хэрэгтэй. Архи, кафейн, мах, чихэрлэг эсвэл халуун ногоотой зүйлс нь тамхины амтыг сайжруулж, тамхи татах дур хүслийг өдөөдөг тул эдгээрээс зайлсхийх нь чухал. Энэ мэт зөв хооллох нь тамхинаас гарах “тэмцлийг” тань хөнгөвчилөх болно.

Сахаргүй бохь, гаа

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()