1
Бөөр
Хамгийн өндрөөр үнэлэгддэг эрхтэн бол бөөр юм. Үнийн хувьд 50-60 мянган доллар болон түүнээс дээшээр үнэлэгддэг. Хэдийгээр нэг бөөртэй амьдарч болох хэдий ч бүхий л амьдралынхаа туршид хоолны дэглэм барих хэрэгтэй болно.
2
Элэг
Элэг өөрөө нөхөн төлждөг учир хагалгаанд багахан элэг байхад л хангалттай. Энэ нь 54 мянган долларын үнэтэй байдаг бол бүтэн элэг 200 мянга болон түүнээс дээш өртөгтэй байдаг аж.
3
Нойр булчирхай
Нойр булчирхай нь 44-70 мянган долларын үнэтэй байдаг. Чихрийн шижин өвчний хүнд хэлбэрийн үед нойр булчирхай шилжүүлэн суулгах шаардлагатай.
4
Уушги
Хос уушги 200 мянган доллар хүрдэг бол нэг ширхэг нь 60 мянган долларын үнэд хүрнэ. Мэдээж, тамхи татдаг хүмүүс уушгины донор болж чадахгүй.
5
Зүрх
Хэрвээ уушги болон зүрхийг хамтад нь өгөх юм бол 1.5 сая долларын үнэтэй болно. Зүрхний үнэ 60 мянган доллараас эхэлдэг бөгөөд ерөнхийдөө өвчтөний эрүүл мэндийн байдал, зүрхний эрүүл байдлаас хамаарч өөр өөр байдаг юм. Харин эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь хамгийн үнэтэй, хамгийн хүнд засварын төрөлд багтдаг. Албан ёсоор эрхтэн шилжүүлэх мэс засал сая долларын үнэтэй байх ч магадлалтай.
6
Арьс
Арьс шилжүүлэн суулгах мэс засал нь түлэгдэлтийн үед хамгийн хэрэгтэй бөгөөд 6 кв.см арьс 10 долларын үнэтэй. Гэхдээ ихэнх тохиолдолд өвчтний өөрийнхөн арьсыг шилжүүлэн суулгадаг байна. Нэн ховор шаардлагатай үед л донорын арьсийг ашиглана.
7
Чөмөг
Нэг грамм ясны чөмөг нь 23 мянган долларын үнэтэй аж.
Үүнээс харахад та ямар ч тохиолдолд өөрийнхөө эрүүл мэндийг хянаж, биеэ гамнах нь чухал ажээ.