Амь насанд хамгийн аюултай 10 машин

2019-08-21, 14:57
29,299

Шинэ машиныг зах зээлд гаргахаас өмнө аюулгүй байдлыг хангах үүднээс олон тооны туршилт явуулж, нарийвчилсан шалгалт хийдэг.  Харамсалтай нь, хичнээн ингэж шалгасан ч эмгэнэлт тохиолдол бүрээс зайлсхийж чадахгүй. Та бүхэнд автомашины түүхэн дэх хамгийн аюултайд тоооцогддог 10 машиныг танилцуулж байна.

Амь насанд хамгийн аюултай 10 машин
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 "Ford Pinto" (1971-1980)

Америкийн хамгийн аюултайд тооцогддог машин болох Форд Пинто нь дизайны томоохон алдаанаасаа болж 1978 онд зах зээлээс машинуудаа эгүүлэн татсан байдаг. Машины шатахууны банк нь хойд бупертэйгээ хэт ойр байрласан нь бага хэмжээний мөргөлт, шүргилт машиныг хоромхон зуурт дүрэлзэх эрсдэлд оруулсан.

"Ford Pinto" (1971-1980)

2 "Chevrolet Corvair " (1960 – 1963)

Шевроле Корвейр машин нь ардаа хөдөлгүүртэй байсан нь заримдаа дотор салон руу утаа орох нөхцлийг бүрдүүлжээ. Хойд хөдөлгүүр нь мөн эргэлт хийхэд байрнаасаа хөдлөх эрсдэлтэй байв. Үүнээс гадна тус машины тухай бичсэн таагүй нийтлэлүүд 1969 онд Шевроле компани уг загварын үйлдвэрлэлээ зогсооход хүргэжээ.

"Chevrolet Corvair " (1960 – 1963)

3 Yugo GV - 1985

Ердөө 80,000 км явах чадалтай байсан энэхүү Серб машин нь маш муу угсралттай байсан буюу зүгээр унаад явж байхад доргилтоос үүдэн эд анги нь салж унадаг байв. Урдуураа мөргөлдсөн тохиолдолд хөдөлгүүр, урд бупер нь шууд урд суудал руу шахагдаж гарч ирдэг байжээ.

Yugo GV - 1985

4 "Kia Rio" - 2009

Риогийн энэ загвар нь хойд талаасаа мөргүүлсэн тохиолдолд үүсгэх онц аюултай байдлаасаа үүдэн аюулгүй байдлын ямар ч баталгаагүй машинд тооцогдох болсон.

"Kia Rio" - 2009

5 "DeLorean DMC-12"

"Ирээдүй рүү буцсан нь" кинонд гарснаараа Америкийн түүхэнд хамгийн олонд танигдсан машины нэгд тооцогддог. Уг машин нь хаалга нь дээшээ онгойдгоороо олны сонирхлыг ихээхэн татах болсон ч үүнд аюулгүй байдлын гол асуудал нь байсан юм. Машин онхолдсон үед хаалга нь дотроосоо онгойх ямар ч боломжгүй болдог. Энэ тохиолдолд зорчигчид аврах ажиллагааныхан л ирэхгүй бол гарах ямар ч боломжгүй байжээ.

"DeLorean DMC-12"

6 BMW Isetta

Арай хямд үнэтэй, олон хүн авч чадах машин гаргахаар Isetta загварыг бүтээжээ. Харамсалтай нь, аюулгүй байдлын хамгийн анхан шатны шаардлагыг хангаагүйн улмаас зогссон. Энэхүү сонин машин нь урдаа зорчигчийн хаалгатай бөгөөд уг нь урдуураа мөргөлдөх ч юмуу аливаа осол үүсэхэд зорчигчийг хамгаалах хэсэг нь энэ юм. Түүгээр барахгүй, тус урдах хаалга нь машины цор ганц хаалга бөгөөд осол гарсан тохиолдолд дотроосоо хүмүүс нь гарах боломжгүй байжээ.

BMW Isetta

7 Ford Explorer 1991

Ford Explorer 1991 нь үйлдвэрлэлийн ослын бас нэгэн жишээ юм. Энэхүү загвар нь тогтвор муутай, онхолдох эрсдэлтэйгээрээ алдартай болсон. Тодорхой хурдтайгаар машинаа унахад дугуйнууд нь бууддаг байсан нь дугуйны загварын алдаанаас болсон гэж үздэг.

Ford Explorer 1991

8 Ferrari 458 Italia

Ферраригийн өндөр зэрэглэлийн спорт машины гэр бүлд багтдаг, хамгийн сайхан машиных нь нэг болох 458 Италиа нь хурдтай явж байх үедээ хойд карланд ашигласан цавуунаасаа болж дэлбэрсэн. Цавуу нь хэт халж урсдаг бөгөөд хэрэв янданд хүрвэл дэлбэрэлт үүснэ. Феррари энэ асуудлаа шатамхай цавууг уламжлалт накладны хадаасаар сольж шийдвэрлэсэн байна.

Ferrari 458 Italia

9 Briggs & Stratton Flyer

Модоор хийсэн цорын ганц машин гэж болно. 1915-1925 онуудад ашиглагдаж байсан Америкийн анхны хөдөлгүүрт машинуудын нэг, Briggs & Stratton Flyer нь хамгийн хямд төсөр зардлаар бүтсэн автомашин гэдгээрээ дэлхийн рекордыг эвдэж Гиннесийн номд бичигдсэн байдаг. 1922 оны Red bug загвар нь 125-150 ам.доллараар зарагдаж байжээ. Хаалгагүй, цонхгүй, гадна биегүй энэ загвар нь жинхэнэ машин гэхээсээ илүү гольфын машин шиг байсан юм.

Briggs & Stratton Flyer

10 Chevrolet Corvette

Корвет нь хурдтай холбоотой үхлээрээ алдартай бөгөөд түүхэнд бусад ямар ч автомашинаас илүү их хүний амийг авсан машин юм. Хурдтай явахыг хүсдэг жолоочид Корвет загварт илүү дуртай байдаг боловч хэрэв зөв тохируулж чадахгүй бол энэ машины хүч, аэродинамик загвар нь хянах боломжгүй болон хувирна.  

Chevrolet Corvette

Муу үйлдвэрлэгдсэн эсвэл жолооч сайн тохируулж, эзэмшиж чадахгүй бол ямар ч машин хийц, загвар, хэмжээнээс үл хамааран маш аюултай аваар осол гаргах эрсдэлтэй байдаг. Хэрэв танд сүүлийн үеийн машины осолтой хамаарах асуудал байвал хуулийн байгууллагад хандаарай. Аюулгүй байдлын шаардлага хангаагүй машин үйлдвэрлэгчид болон бусдын амь насыг эрсдэлд оруулагч жолооч нар өөрсдийн хийсэн зүйлдээ хариуцлага хүлээх ёстой.

36
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()