Түүхэн дэх хамгийн идэмхий хүн Таррарегийн хачирхалтай амьдрал

18-р зууны үеийн нэгэн Франц залуугийн хоолны дуршлын талаарх сонирхолтой түүх ам дамжин яригдсаар иржээ. Хүүхэд байхаасаа эхлэн өдөр бүр биеийн жинтэйгээ тэнцэх хэмжээний мах иддэг, аймшигтай том гэдэстэй, нэг дор 12 өндөг амандаа багтаан иддэг нэгэн хүү байсан гэнэ. Тэр идэмхий хүү яагаад Францын түүхэнд олон зуун жил үлгэр домог мэт яригдах болов?

Түүхэн дэх хамгийн идэмхий хүн Таррарегийн хачирхалтай амьдрал
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Хүүгийн нэрийг Тарарре гэх бөгөөд өсвөр насанд хүрэх үед нь ээж аав нь түүний идшийг дийлж чадахгүй хэмээн гэрээсээ хөөжээ. Гэрээсээ хөөгдсөний дараа тэрээр Парист ирэн Пон-Нюф гүүрэн дээр үзүүлбэр үзүүлдэг болов. Тухайн үеийн Сена мөрний Пон-Нюф гүүр худалдаа наймаачдаар дүүрэн их хотын хөл хөдөлгөөнтэй газруудын нэг байлаа.

Тарарре торх дүүрэн алим, үйсэн бөглөө, чулуу заримдаа амьтдыг амьдаар нь идэх үзүүлбэр үзүүлдэг бөгөөд түүний идэх дуртай зүйл нь могойн мах, могой загас зэрэг байжээ. Хөөрхий залуу яагаад ингэж их иддэг болсны шалтгааныг мэдэх хүн нэг ч үгүй бөгөөд тэрээр ердөө 45 килограмм жинтэй байсан нь хамгийн хачирхалтай байсан юм.

Эрүүл мэндийн хувьд ч сайнгүй байж. 1819 оны Лондонгийн анагаах ухаан, эрүүл мэндийн сэтгүүлд Тараррийг шаргал үстэй, хэвийн бус маш том амтай, шүднүүд нь зузаан зузаан өнгөртэй байсан гэж бичсэн байв.

Хоол боловруулах чадвар муу байсан тул аймшигтай муухай үнэртэй, "хорин алхмын зайд очиход л тэсвэрлэхийн аргагүй үнэртдэг" гэж бичжээ. Түүнчлэн нүд, хацар хэсгээр нь цус гүйж, биенээс нь уур гаран, хоолоо зажлах үедээ муухай дуу гарган хэхэрдэг байжээ.

Гэхдээ Тараррег Францын цэргийн албанд татагдахад жинхэнэ асуудлууд үүсэж эхэлсэн юм. Тусгай порцоор өгдөг хоолны дэглэм Тараррийн сэтгэл санаа, бие махбодид сөргөөр нөлөөлж, бие нь муудав.

Түүнийг цэргийн эмнэлгийн хяналтанд байлгаж байх үед тэрээр яс зажилж идэх, муурыг амьдаар нь идэх зэрэг гаж үйлдлүүд гаргаж байсан байна. Энэхүү байдлыг нь генерал Александр де Боарнэ овжноор ашиглан, түүнд бичиг баримт хийсэн хайрцаг залгиулан Пруссын армийн галын шугамыг давуулж байсан гэдэг.

Тэрээр дайсанд олзлогдон тамлуулж байсан ч хамгийн хүнд тамлалт нь хоолгүй байлгах байлаа.

Даалгавраа биелүүлэн ирсний дараагаар түүнийг Парисийн "Отель Дью" гэх эмнэлэгт эмчлэх гэж хичээсэн боловч тэрээр сураггүй алга болжээ. Гэвч удалгүй түүнийг моргоос цогцос хулгайлан хооллож, тэр ч байтугай хүүхэд хулгайлж байхад нь барьж аван хорьсон байна.

Түүний эмчлүүлж байсан "Отель Дью"

Түүний ингэж их иддэг шалтгааныг тогтоох гэж хичээсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй юм. Магадгүй тэрбээр полифаги буюу хяналтгүй өлсгөлөн, бодисын солилцооны хэт өндөр байдалд хүргэдэг ховор өвчтэй байсан байж болохыг орчин үеийн эрдэмтэд таамагладаг.

Тарарре 26 насандаа сүрьеэгээр нас барсан бөгөөд түүний биед задлан хийхэд бүдүүн гэдэс, элэг нь үнэхээр аварга том хэмжээтэй байсны сацуу ойртохын аргагүй муухай үнэртэй байсан тул задланг цааш үргэлжлүүлж чадаагүй аж.

11
таалагдаж байна

32
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()