Австраличууд "эмү" шувуутай дайтаад ялагдсан түүх

Австралид болсон "Их Эмүгийн дайн" нь тоглоом мэт сонсогдож болох ч үнэн бодит болсон явдал юм. Ингээд та бүхэнд орчин үед онигоо, наргианы гол сэдэв болсон энэхүү дайн яагаад гарсан, Австраличууд яагаад ялагдсан, үр дагавар нь юу байсан тухай мэдээллийг хүргэж байна.  

Австраличууд "эмү" шувуутай дайтаад ялагдсан түүх
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Дайнд хүргэсэн гол шалтгаан юу байв?

Тэмээн хяруултай төстэй эмү нь австрали тивийн уугуул амьтан бөгөөд маш том биетэй нисдэггүй шувууны төрөл юм. Гэвч тэдний тоо толгой хэт их өсч эхэлснээр орон нутгийн иргэдийн санааг зовоох болов.

Дайнд хүргэсэн гол шалтгаан юу байв?

1932 оны үед эмү шувууд баруун Австралийн Кампион орчмоор эмх замбараагүй байдал үүсгэх болжээ.

Тэдгээр шувууд үржлийн үеэр эрэг хавиас тивийн гүн рүү шилжин нүүдэг. Тухайн үед  20000 орчим эмү Кампион дах шинээр хагалсан тариалангийн талбайд хоол тэжээлээ олж, өндөглөхөөр нүүдэллэн иржээ. Тариачид мэдээж баяртай байсангүй. Тэд тариалангийн талбайг сүйтгээд зогсохгүй хашааг нь ч мөн эвдэж туулайнууд орж ирэх боломжтой болгосноор тариачдад багагүй хохирол учруулсан юм. Үүнээс өмнө Австралийн засгийн газар амласан дэмжлэгээ үзүүлээгүй, улаан буудайн үнэ ханш буурсан зэрэг хангалттай олон асуудал тулгараад байлаа.

Ингээд тариачид тухайн бүс нутаг дахь хал цэргүүдийн төлөөлөлтэй хамтран Батлан Хамгаалахын сайд Сэр Жорж Пирс (George Pearce)-тэй уулзсанаар зэвсэглэсэн арми уг асуудлыг шийдэхийн тулд бүс нутаг руу илгээгджээ.

2 Дайн эхэлсэн нь

1932 оны 11 сарын 2-ны өдөр пулемётоор зэвсэглэсэн арми Кампион руу хөдөлжээ. Шувууд сумны тусгалаас хэт хол бас олуулаа байсан тул нутгийнхан тэднийг отолтонд оруулахыг оролдон туусан байна. Гэвч шувууд хэд хэдэн хэсэг болоод салж гүйгээд нэлээд бэрхшээлтэй байлаа. Эхний цохилт шувууд хэтэрхий хол байсан тул амжилтгүй болов. Хоёр дах удаагийн цохилтоор хэд хэдэн шувууг оножээ. Дараагийн цохилтын үеэр чамлахааргүй олон тооны шувуудыг агнасан байна.

Дайн эхэлсэн нь

11 сарын 4-ны өдөр хошууч Мередит 1000 гаруй эмү өөрийнх нь байгаа зүгт ирж яваа тухай мэдээ аваад далангийн ойролцоо отолт хийжээ. Энэ удаа тэд шувуудыг хангалттай ойртох хүртэл хүлээсэн бөгөөд дөнгөж 12 шувуу алагдсны дараа буу нь гацаж, шувууд ийш тийш таран оджээ.

Дараагийн өдрүүдэд хошууч шувуудын “харьцангуй тайван” байдаг гэх урд зүг рүү хөдөлжээ. 11 сарын 8 буюу дайн эхлээд 6 хонож байх үед аль хэдийнэ 2500 гаруй дайз сум хэрэглэсэн байлаа. Ийм их хэмжээний гал нээсэн гэхэд хорогдсон тэмээн хяруулын тоо тодорхойгүй байсан бөгөөд зарим мэдээнд өдөрт 50 гаруй алагдсан гэдэг бол зарим мэдээнд 200-500 гэсэн байдаг. Ямартай ч хошууч Мередитийн тал албан ёсоор ямар нэг гарз хохирол амсаагүй хэмээн мэдээлсэн юм.

3 Дайны дараа

6 өдөр үргэлжилсэн тулааныг дүгнэж үзээд шувуу судлаач Доминик Сэрвэнти : “пулеметоор зүгээр л эмүгийн сүрэг рүү чиглүүлээд гал нээхэд болно гэсэн бодол нь удалгүй үгүй болсон. Эмү шувуудын командлагч нь guerilla тактик хэрэглэж, нүсэр армиа тоолж баршгүй олон жижиг хэсгүүдэд хувааснаар армийн буу зэвсгүүдийг ашиггүй болгосон. Тиймээс уруу царайлсан цэргүүд сар гаруйн дараа ухралт хийхээс өөр аргагүй болсон.” гэжээ.

11 сарын 8-ны өдөр Австралийн төлөөлөгчдийн танхим энэхүү үйл ажиллагааг авч хэлэлцсэн бөгөөд түүнчлэн хэвлэл мэдээллээр эмү шувууд маш бага хохирол амссан гэх мэт шоглосон утгатай сөрөг мэдээлэл гарч байсны улмаас БХЯ-ны сайд Сэр Жорж Пирс албан тушаалаасаа огцорчээ.

Дайны дараа

Хошууч Мередит шувуудыг шархадсан үедээ хүртэл сайн тулалдаж байсныг онцлон дурдсан юм. Тэрээр “дэлхийн ямар ч зэвсэглэсэн армитай тулгарснаас ялгаагүй байсан.... тэд пулемётын эсрэг танк шиг л ажрахгүй тулалдсан” хэмээн ярьсан байдаг. 

Бүс нутгийг эмү шувуудаас чөлөөлөх хоёр дахь ажиллагаа арай илүү амжилттай болсон юм. 986 шувуу тэр дороо алагдаж, 2500 гаруй нь шархаа даалгүй үхжээ. Гэхдээ энэхүү дайны талаарх яриа тархаж эхлэхэд хүмүүс тийм ч баяртай хүлээж авсангүй. Дараагийн жилүүдэд тариачид дахин тусламж хүссэн ч засгийн газар татгалзсан юм.

4 Ялагдал

Сонирхолтой нь Австралийн арми тэмээн хяруулд ялагдсан гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрчээ. Учир нь Австралийн парламент уг дайнд эмү шувуудын амссан хохирол хангалттай бус байсан гэж үзсэн бөгөөд дахиж хэзээ ч тэдний эсрэг зэвсэглэсэн дайчдыг илгээгээгүй юм.

Нэг тал нь л бүрэн зэвсэглэсэн энэхүү шударга бус дайнд тэмээн хяруулууд сайн тулалджээ.

Ялагдал

32
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()