TokTok Delivery app-аа ашиглан 10,000₮-ийн урамшууллаа аваарай

TokTok Delivery нь танд дуртай рестораны хоолоо гэртээ хүргүүлэн авах хялбар нөхцөлийг олгодог аппликэйшн юм. Энэ апп нь iOS болон Android үйлдлийн системд ажиллах бөгөөд хэрэглэгчдэдээ зориулан онцгой урамшууллыг 9 дүгээр сарын 19 хүртэл зарлаж байна. Шинээр бүртгүүлсэн эсвэл анх удаа захиалгаа өгч буй хэрэглэгчид маань тусгай код ашиглан, захиалгын дүнгээсээ 10,000₮-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Ингээд TokTok Delivery апп-ыг хэрхэн ашиглан, урамшуулал авч болох талаар танилцъя.  

TokTok Delivery app-аа ашиглан 10,000₮-ийн урамшууллаа аваарай

1 TokTok Delivery-г хэрхэн ашиглах вэ?

Өдөр бүр ажилтай, цаг зав багатай бид хоол хийх цагаа хэмнэх янз бүрийн л оролдлого хийдэг.  Савласан бэлэн хоол авч идэх эсвэл гадуур хооллох гээд аль нь ч байсан ямар нэг байдлаар стресстүүлдэг. Ийм ч учраас TokTok нь таны асуудлыг шийдэх хамгийн хялбар арга зам юм. Апп-аа татаад, өөрт ойр байгаа ресторануудаас хүссэн хоолоо сонгон, захиалгаа илгээнэ. Таны захиалгыг хүлээн авмагцаа тухайн ресторан хоолыг шинээр нь бэлтгэж, бэлэн болсон халуун хоолыг хүргэлтийн жолооч халаагчтай цүнхэнд хийн, таны гэрийн үүдэнд богино хугацаанд хүргэн өгнө.

Апп татах линк:

Android app: ЭНД дарна уу
Iphone app : ЭНД дарна уу

TokTok Delivery-г хэрхэн ашиглах вэ?

2 Урамшууллын онлайн купоноо хэрхэн ашиглах вэ?

Дуртай ресторанаасаа хоолоо сонгоод, сагс руу орох үед таны сонгосон хоолнуудын доор “купон кодоо оруулна уу” гэсэн хэсэг гарна. Купон код оруулах хэсэг дээр даран, танд өгөгдсөн урамшууллын кодыг оруулснаар таны захиалгын нийт дүнгээс урамшууллын дүн хасагдаж, таны захиалга урамшуулалд хамрагдана.

Яг одоо TokTok delivery app-д та шинээр бүртгүүлэн, код оруулах хэсэгт “TOKTOK” гэсэн кодыг оруулснаар 10,000₮-ийн урамшуулалд хамрагдах боломжтой. Жишээ нь, та 30,000₮-ийн захиалга өгөхдөө TOKTOK гэсэн кодыг бичиж захиалбал урамшууллын 10,000₮ хасагдаж, та 20,000₮ төлөх юм.

Код:  TOKTOK

Урамшуулал: эхний захиалгын дүнгээс 10,000₮-өө хямдарна.

Захиалгын доод дүн: байхгүй

Хугацаа: 9/16-нд дуусна

Анхны удаа захиалга өгч буй шинэ хэрэглэгчид энэхүү кодыг ашиглах боломжтой. Хэт олон хэрэглэгч хэрэглэсний улмаас кодын ашиглагдах хязгаар дуусдаг тул та кодоо аль болох хурдан ашиглаж урамшуулалдаа хамрагдаарай.

Урамшууллын онлайн купоноо хэрхэн ашиглах вэ?

3 Урамшууллын кодоо ашиглаж захиалга хийх зааварчилгаа

Алхам 1. TokTok Апп-аа татаж, бүртгүүлэх

Дээрх линкээр эсвэл App store, Play store дотор TokTok гэж хайн, апп-аа татаж авна. Үүний дараа апп руугаа ороход бүртгэлийн нүүр гарч ирэх бөгөөд бүртгүүлэхэд 30-хан секунд л хангалттай.

Урамшууллын кодоо ашиглаж захиалга хийх зааварчилгаа

Алхам 2. Захиалах хоолоо сонгох

Бүртгэл дуусмагц зүүн дээд буланд байрлах "хаяг" гэсэн хэсэгт орж, өөрийн хүргэлт авах хаягийг оруулна. Үүний дараа хоолны цэс рүү нэвтрэхэд таны хаяг дээр суурилан хүргэлт хийх боломжит газруудыг харуулах ба та дуртай газраасаа дуртай хоолоо сонгон сагсыг үүсгэнэ.

Хоолыг сагсанд нэмэх үед автоматаар сагс үүсч дэлгэцийн доод хэсэгт гарч ирэхийг анхаараарай.

Алхам 3. 10,000₮ урамшууллын кодыг оруулах

Хоол сонгосны дараа шинээр бий болсон сагсан дотор ороход “Урамшууллын код оруулах” гэсэн хэсэг гарч, танд байгаа кодыг оруулна. Ингэснээр нийт дүнгээс урамшууллын дүн хасагдах болно.

Энэ удаагийн урамшууллын код нь шинэ хэрэглэгч эхний захиалга хийхэд 10,000₮-өөр урамшуулах юм. Код нь “TOKTOK”.

Алхам 4. Захиалгаа хийх

Хэрвээ та кодоо оруулсан бол төлбөр гэсэн хэсэг дээр дарж, төлбөр хийх хэлбэр болон НӨАТ-ын баримтын төрлөө сонгоод “ЗАХИАЛАХ” гэсэн товчийг дарснаар таны захиалга бүртгэгдэнэ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.