Шинэхэн бөгөөд чанартай жимс, ногоог хэрхэн сонгож авах вэ?

Ихэнх жимс, хүнсний ногоонд хадгалах хугацааг тодорхой бичээгүй байдаг учраас чанартай, шинийг нь сонгоход бэрхшээлтэй байдаг. Иймд шинэхэн бүтээгдэхүүн сонгоход тань туслах дараах зөвлөмжийг хүргэж байна. Жимс, хүнсний ногоо нь улирлын чанартай хүнсний бүтээгдэхүүн юм. Худалдан авалт хийхдээ өт хорхой үүрлэсэн байхаас сэргийлж гадна талын хальс нь шалбарсан, гэмтсэн эсэхийг шалгаж байх хэрэгтэй. Мөн хараахан боловсорч гүйцээгүй биш л бол шинэхэн, сайхан үнэртэй байдаг шүү.

Шинэхэн бөгөөд чанартай жимс, ногоог хэрхэн сонгож авах вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Ногоон навчит бүтээгдэхүүнүүд

Навчит цоохор майлз, яншуй, таримал гоньд, навчин байцаа, ногоон сонгино, цэцэгт байцаа зэрэг нь үргэлж шинэ, ногоон өнгөө хадгалж байх ёстой. Хэрэв сулбайсан, бор өнгөтэй болж эхэлбэл муудсаны шинж юм. Тиймээс худалдан авсан даруйдаа шууд хэрэглэх нь зүйтэй.

Ногоон навчит бүтээгдэхүүнүүд

2 Байцаа

Байцааг шажигнасан, хүнд жинтэйг нь сонгож байгаарай.

Байцаа

3 Үндэслэг хүнсний ногоо

Манжин, лууван, нишингэ, амтат төмс зэрэг үндэслэг ногоонууд нь  гарт барихад хүнд, гадна хальс нь үрчлээтэж хорчийгоогүй, шинэхэн өнгөлөг, сайхан үнэртэй байх хэрэгтэйгээс гадна ихэнхдээ жижиг хэмжээтэй нь илүү амттай байдаг.

Үндэслэг хүнсний ногоо

4 Төмс

Төмсний гадна хальс үрчлээтэж хорчийгоогүй байх нь чухал, харин хэрэв ногоорсон байвал хортой соланины шинж бөгөөд ногоорсон хэсгийг тайрч аваад ч нэмэргүй шүү.  Гадна талын шороо нь дөнгөж хураасны шинж бол удаж, хуучирсан төмс гадна талаасаа соёолж эхэлдэг.

Төмс

5 Сонгино

Сонгино нь соёолоогүй, хатуу биетэй, хүнд байх ёстой.

Сонгино

6 Сармис

Сармис ч мөн хуучрахаараа соёолж эхэлдэг.

Сармис

7 Усан үзэм

Багцыг өргөөд доод хэсгийг нь шалгаж үзээрэй. Усан үзэм боловсорч гүйцэхээрээ доороосоо ихээр тасарч унасан байдаг.

Усан үзэм

8 Гүзээлзгэнэ

Хэт хурц үнэртэй биш байх. Гэртээ авчрангуутаа тусад нь хадгалж байгаарай.

Гүзээлзгэнэ

9 Хүчиллэг жимснүүд

Нимбэг, жүрж, мандарин зэрэг хүчиллэг жимснүүд зөөлрөөгүй, шинэхэн үнэртэй байх. Гадна тал нь борлож, зурагдсан, ногоон өнгийн цэгэн толботой байх нь жимсний чанарт нөлөөлдөггүй.

Хүчиллэг жимснүүд

10 Алим

Гадна өнгө нь өө сэвгүй, толбогүй, жигд байвал шинэ гэсэн үг.

Алим

11 Өргөст хэмх, цуккини, хаш, болон перец

Өргөст хэмх, цуккини, хаш, болон перец зэрэг ногоонууд хүнд, үрчлээтээгүй, бараан өнгөтэй (зарим цуккини цайвар өнгөтэй байж болно).

Өргөст хэмх, цуккини, хаш, болон перец

12 Мөөг

Мөөгний их бие болон ишний үзүүр нь цагаан өнгөтэй, толигор, өө сэвгүй байх нь чухал. Хуучирч муудсан мөөг нь  ишний үзүүр борлосон, их бие нь бор толботой болсон байдаг.

Мөөг

13 Амтат гуа

Амтат гуан дээрх тайрсан ишний  үлдэгдэл зөөлөн байвал боловсорсон бөгөөд сайхан үнэртэй байдаг. Хэдий чинээ шинэлэг сайхан үнэртэй байна, төдий чинээ боловсорч гүйцсэн гэсэн үг.

Амтат гуа

14 Тарвас

Тогшиж үзэх. Хөндий дуугарч байвал боловсорсон, мөн өргөөд үзэхэд доод талд нь шар толбо байвал гүйцэд болсний шинж.

Тарвас

15 Улаан лооль

Улаавтар байх тусам боловсорч гүйцсэн байдаг. Хөргөгчинд хадгалах нь улаан лооль амтанд муу нөлөөтэй тул нэн даруй хэрэглэж хэвшээрэй.

Улаан лооль

16 Авокадо

Хатууг нь сонгох, эсвэл зөөлнийг аваад нэн даруй хэрэглэх хэрэгтэй.

Авокадо

17 Тоор

Тоор, априкот, чавга, интоор зэрэг жимснүүд боловсорч гүйцэхээрээ илүү өнгөлөг, зөөлөн болдог. Бага зэрэг өнгө алдсан байсан ч амттай хэвээр байдаг тул авсан өдрөө шууд хэрэглээрэй. Хурц үнэртэй байх тусам боловсорсон, харин ногоон тоор болоогүйн шинж юм.

Тоор

18 Лийр

Лийр нь дээрх жимснүүдийн адилаар боловсорч гүйцэхээрээ илүү өнгөлөг болдог.

Лийр

19 Гадил

Ногоон, хатуу гадил гүйцэд болоогүй байдаг тул шууд идэхийг хүсвэл шар өнгөтэйг нь сонгоорой. Гадна хальс нь толботсон байвал хамгийн сайн нь байдаг.

Гадил

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()