22 жилийн турш ганцаараа уул нүхлэсэн эр Энэтхэгийн үндэсний баатар болсон нь

Нэгэн Энэтхэг эр 22 жилийн турш ганцаараа хөдөлмөрлөсний эцэст 110 метрийн урттай замыг ууланд гаргасан бөгөөд ингэснээр олон мянган иргэдийг дөт замаар эмнэлэгт хүрэх боломжтой болгожээ. 

22 жилийн турш ганцаараа уул нүхлэсэн эр Энэтхэгийн үндэсний баатар болсон нь
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Тэрээр үүгээрээ хүний хүч хөдөлмөр, тэвчээрт хязгаар гэж байдаггүйг батласан юм. Нэг бригад, хамт олон, мэргэжилтэн, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хийдэг ажлыг Манжхи Дашратх өөрийн биеэр ганцаараа хийжээ. Үүний хариуд улсаас нь түүний оршуулгын зардлыг л гаргасан байна. Гэвч тэрээр түүхэн киноны баатар болж бүх энэтхэгчүүдийн хүндэтгэлийг хүлээн, мөнхөд дурсагдах болжээ.

Энэтхэгийн Бихар мужид Гехло хэмээх тосгон байдаг бөгөөд ХХ зууны дунд үе хүртэл тэнд эмнэлэг ч байгаагүй гэнэ. Азаар тосгоноос холгүй нэгэн эмнэлэг байгуулагдсан боловч эмнэлэг, тосгоны хооронд Гехлор Ганж уул байрласан учраас иргэд нэлээд тойруу замаар явах буюу уулыг тойрч гарахын тулд 70км зам туулах хэрэгтэй байжээ. Мэдээж, ард иргэд засгийн газраас зам тавьж өгөхийг хүссэн боловч улсаас санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар хойшлуулж байсан юм.

Дашратх Манжхи 1934 онд уг тосгонд төрсөн. Тэрээр тосгоны ихэнхи иргэдийн адилаар боловсрол эзэмшиж чадаагүй, энгийн тариаланч болсон байна. Түүний гэр бүл нийгмийн доод бүлэгт хамрагддаг байсан учраас тэрээр газар тариалангийн тал дээр мэргэшиж, чулуулаг хөрсийг хэрхэн боловсруулах тухай мэдлэгтэй болжээ. Фалгуни Деви хэмээх бүсгүйтэй гэр бүл болж, тэд тосгондоо газар тарилан эрхлэн аж төрж байв.

Хосуудын аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Фалгуни хүндээр өвчлөж түүнд яаралтай эмнэлэгийн тусламж хэрэг болжээ. Хэдийгээр Дашратх түргэн тусламж дуудсан ч алслагдмал тосгонд эмнэлэгийн тусламж ирэх хооронд бүсгүй нас барсан байна. Тэрээр маш ихээр харуусаж, тосгонд нь хэн нэгэн дахин уулнаас болж амь насаа алдах ёсгүй хэмээн өөртөө тангараглажээ. Ингээд Дашратх багахан багаж цуглуулж, зам гаргахаар уулыг зорьсон аж.

Дашратх Манжхигийн тухай өгүүлэх киноны гол дүрийг энэтхэгийн алдарт жүжигчин Навазуддин Сиддик бүтээсэн байна.

22 жилийн турш тэрээр өглөө бүр ууланд очиж, зам гаргах ажил хийж байлаа. Нутгийн оршин суугчид түүнд туслаж байсан эсэх нь тодорхойгүй. 

Дашратхын энэ санаа анхандаа хэзээ  ч бүтэхгүй мэт санагдаж байсан бөгөөд ганц хүн уулыг ялан дийлсэн түүх үгүй билээ. Гэвч хүний хөдөлмөр, тэвчээрт хязгаар гэж үгүй.

Дундад зууны үеийн багажнуудыг ашиглаж Дашратх Манжхи 7.5 мянган куб.м эзэлхүүнтэй хадыг тэгшилж, уул дундуур  зам гаргасан аж.

20 жилийн дараа Дашратхын их ажлын үр дүн гарсан юм. Тэрээр 1960-1982 оны хооронд 110м урт, 9м өргөнтэй замыг гаргажээ. Үүний ачаар эмнэлэг хүрэх зам ердөө 1км болсон байна. Уг замаар Гехлор тосгоны төдийгүй ойр орчмын бүхий л хүмүүс хамгийн ойр байрлах хот руу очих боломжтой болсон юм.

Эхлээд Дашратх тосгон даяар алдартай болж, дараа нь баатар хэмээн дуудуулж, эцэст нь Энэтхэг даяар алдартай болсон гэнэ. Дашратхын талаар хэд хэдэн ном хэвлэж, 2015 онд “Манжхи-Уулын хүн” хэмээх киног хийсэн байна. 

Харамсалтай нь Дашратх кино гарах хүртэл амьдарч чадаагүй. Тэрээр 2007 онд 73 насандаа хавдрын улмаас нас баржээ. Түүний хөдөлмөрийг үнэлэж оршуулгын ёслолын зардлыг улсаас хариуцсан байна.

Харин хэдэн жилийн дараа түүний гаргасан замыг засаж, засмал зам болгожээ. Нутгийн оршин суугчид энэ замыг “Дашратхын зам” хэмээн нэрлэдэг гэнэ.

Дашратх Манжхи бол уулыг ганцаараа ялан дийлсэн, Энэтхэгийн үндэсний баатар юм.

Өдөр бүр олон мянган хүн энэ замыг ашиглаж, барьсан хүнд нь талархаж байдаг гэнэ. Тэрээр энгийн нэгэн хүн бүхий л улсын түүх болон мөнхөрч болохыг баталсан нэгэн билээ.

127
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()