Залуу таны гутлын шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутал

Гутал нь хийц, загвар, зориулалт гэх зэргээс хамаараад маш олон төрлийн сонголттой байдгийг та бүгд мэднэ. Тиймдээ ч ялангуяа эрчүүдийн хувьд хувцаслалтандаа тохируулж, хөлд эвтэйхэн, загварлаг, чанартай гутал сонгоход тийм ч амаргүй байдаг.  Тэгвэл таны гутлын шүүгээнд  дараах 10 төрлийн гутал байх хэрэгтэй аж.

Залуу таны гутлын шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутал
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Классик Оксфорд гутал

Ажил хэргийн уулзалт, олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцоход костюмтай хослуулан өмсөх классик оксфорд загварын гутал зайлшгүй хэрэг болно. Магадгүй та албан ажил эрхэлдэггүй, бизнессийн уулзалтад явдаггүй байсан ч классик гутал нь таны шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй.

Харин сонголтын хувьд цэвэр арьсан, хар өнгийн классик оксфорд гутлыг санал болгож байна. Учир нь энэ нь ямар ч өнгийн костюмтай зохицдог тул хамгийн зөв сонголт байх болно. Эсвэл хүсвэл та патентын арьсан гутал сонгож болно. Гэхдээ энэ загвар нь үйл ажиллагаа, хүлээн авалтад зориулагдсан тул ихэвчлэн баяр ёслолын үеэр өмсдөг. Мөн илгэн гутал, өнгө өнгийн классик гутлууд нь албаны хэв шинжийг арай бага агуулдагийн дээр та тэдгээрийн өнгөнд тохирсон костюм сонгох хэрэгтэй болдог.

Классик Оксфорд гутал

2 Дерби гутал (Derby)

Өөр нэгэн классик загварын гутал бол гадна талаасаа Оксфорд гуталтай төстэй боловч албаны хэв шинжийг арай бага агуулдаг гэдгээрээ ялгаатай Дерби гутал юм. Ийм гутал нь нарийн хоншоортой, нимгэн ултай, өргөн өсгийтэй байдаг. Үүнээс хамгийн алдартай нь хар хүрэн арьсан Дерби юм.

Дербиг Оксфордтой адил костюмтай хослуулж өмсөх бөгөөд харин илгэн болон өнгө өнгийн Дерби гутлыг жирийн өмдтэй хослуулан өмсдөг. Дашрамд хэлэхэд, энэ гутал нь жинсен өмд өмсөх дуртай хүмүүст ихээхэн таалагддаг. Хэрэв та тохирсон Дерби гутлаа сонгож чадвал таны өдөр тутмын хувцаслал гарцаагүй загварлаг харагдах болно.

Дерби гутал (Derby)

3 Зөөлөн арьсан гутал (loafers)

Энэ бол албан бус, өдөр тутмын эрэгтэй загварын гутал юм. Зөөлөн арьсан лоафер гуталны онцлог нь хоншоор болон үдээс байхгүй. Харин хатуу ултай, өргөн өсгийтэй байдаг. Мөн энэ гуталнаас хангалттай олон төрлийн загвар байдаг тул та хүссэнээ сонгож болно.

Зөөлөн арьсан гутал нь албаных биш учир костюмтай хослуулж өмсөх хэрэггүй. Гэхдээ Венецийн эсвэл пенни загварын гутал нь арай илүү дэгжин харагддаг. Хэрэв та лоафер гутлыг костюмтай хослуулж өмсөхөөр шийдсэн бол хар матте арьсан лоафер сонгохыг зөвлөе.

Зөөлөн арьсан гутал (loafers)

4 Боатерс гутал (boaters)

Боатерс гутал нь лоаферс, мокасин, кет зэрэг гутлуудтай төстэй бөгөөд зун цагт таны шүүгээнд зайлшгүй байх ёстой гутал юм. Харин дээрх гутлуудаас цагаан резинэн ул, нэхээстэй өсгий зэргээрээ ялгардаг. Энэ загварыг жинсэн өмд, даавуун эсвэл маалинган зуны өмдтэй хослуулж болох бөгөөд дунд зэргийн урттай шортны дор өмссөн ч сайхан зохицох болно.

Боатерс гутал (boaters)

5 Пүүз

Өмсөхөд эвтэйхэн, илүү тухтай учраас эрэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой гутлуудын нэг нь пүүз билээ. Пүүзний тоолж баршгүй олон загвар байдаг тул та найзуудтайгаа уулзах, спортоор хичээллэх, аялах тэр байтугай ажилдаа явахдаа ч тухай бүрт нь тохирсон загварыг сонгох боломжтой. Хамгийн гол нь та маш чанартайг нь сонгож чадвал ямар ч улиралд өмсөж болно.

Пүүз

6 Кет

Өдөр тутам өмсөхөд хамгийн тухтай, хөлд эвтэйхэн гутал бол кет билээ. Гэхдээ та кетээ сонгохдоо хамгийн мэдрэмтгий хэсэг болох хөлийн хурууг сайтар хамгаалахуйц кет сонгоорой. Харин ингэхийн тулд гутлын улыг нь шалгах хэрэгтэй. Учир нь чанартай гутлууд нь илүү нягт материалаар хийгдсэн байдаг тул хоншоор хэсэг рүүгээ илүү зузаан болдог. Мөн улыг шалгахын тулд уян хатан байдлыг нь шалгаарай. Кетний ул нь нуглагдахаар байх ёстой ч, хэтэрхий зөөлөн байх ёсгүй. Учир нь хэт амархан нуглагддаг, зөөлөн ултай гутал нь хатуу ултай гуталнаас муу байх нь бий. Тиймээс хатуу зөөлөн нь дундаж байх хэрэгтэй.

Кеттэй хамгийн төгс зохицдог өмд нь жинс юм. Үүнийг та мэдээж сайн мэдэх байх. Харин түрийтэй кетний хувьд даавуун өмд, бариу жинс болон зуны хувьд шорттой хослуулах нь илүү зөв сонголт байх болно. Мөн хэрэв та ажил дээрээ харьцангуй чөлөөтэй хувцаслах боломжтой бол кетийг, хүрэмтэй хослуулан илүү загварлах хувцаслаж болох юм.(гэхдээ өнгөө зөв тохируулж сонгох хэрэгтэй). Хар өнгийн кет нь бүх төрлийн хүрэмтэй гайхалтай зохицоно.

Кет

7 Ванс

Үдээстэй гутланд дургүй хүмүүст зөвлөх өөр нэгэн зуны хөнгөн загварын гутал бол ванс юм. Ванс нь кеттэй адил хөлд эвтэйхэн, гөлгөр резинэн ултай байдаг. Мөн үдээсний оронд сунадаг резинтэй байдаг нь өмсөхөд хялбар болгодог. Ванс нь таны стилл имиджэд шинэ өнгө төрх нэмэх болно.

Ванс

8 Сандаал

Эрэгтэй хүн бүрийн зун өмсөх хамгийн дуртай гутал бол сандаал билээ. Тиймээс ч эрчүүд маань сандаалыг юутай, хэрхэн хослуулж өмсөхөө хэлүүлэлтгүй сайн мэднэ. Харин танд өгөх ганц зөвлөгөө бол сандаалыг оймстой цуг өмсөхгүй байхад л бүх зүйл болох нь тэр.

Хэрэв танд арьсан сандаал хоцрогдсон мэт санагддаг бол шинэ загварын, спорт хэв маягтай сандаалыг сонгож болно. Мөн сандаал, шорт нь зуны төгс зохицол гэдгийг бүү мартаарай.

Сандаал

9 Классик загварын хагас түрийтэй гутал

Цэвэр арьсаар хийсэн классик загварын хагас түрийтэй гутал нь таны хамгийн зөв сонголт байх болно. Энэ нь мэдээж бизнес, ажил хэргийн зориулалттай гутал юм. Энэ төрлийн гутлыг өмдний дор өмсөхөд бага зэрэг том, урт түрийтэй ердийн классик гутал шиг анхаарал татахуйц харагддаг.

Харин анхааруулахад илгэн гутал бүү сонгоорой. Энэ нь хэдийгээр загварлаг, гоёмсог харагддаг ч, цастай, шавар шавхайтай өвлийн улиралд тохиромжгүй.

Классик загварын хагас түрийтэй гутал

10 Аяны гутал

Энэхүү гутал нь цаг агаарын хамгийн тааламжгүй нөхцөлд өмсөх зориулалттай. Тиймдээ ч ямар ч нөхцөлд тав тухтай, хальтардаггүй, дулаанаа удаан барьдаг мөн нордоггүй юм. Тиймээс хэрэв та хүйтний улиралд амралтанд явахаар шийдсэн бол аяны гутлаа бүү мартаарай.

Аяны гутал нь олон тооны өнгө, сонголттой байдаг тул хаана ч, ямар ч өмдтэй хослуулан өмсөхөд тохиромжтой.

Аяны гутал

14
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()