Цаг хугацааны шалгуурыг давсан эрт үеийн эмчилгээний аргууд

Орчин үеийн завгүй амьдралаас үүдэлтэй, стресс ядаргааг эмчлэх аргуудын нэг нь эртний уламжлалт арга байдаг. Эртний Грекийн физикч Хиппократын хэлснээр байгалийн эдгээгч хүчийг ашиглах нь хамгийн хурдан эдгэрэх арга юм гэсэн байдаг. Барууны орнуудад бясалгал, йогаар хичээллэх зэрэг нь хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд тэрхүү аргуудаас та бүхэндээ танилцуулж байна.

Цаг хугацааны шалгуурыг давсан эрт үеийн эмчилгээний аргууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Тай Чи

Тайван, хурц хөдөлгөөн багатай энэхүү дасгал нь биеийн болон сэтгэл зүйн байдалд сайнаар нөлөөлдөг. Тай Чи нь Хятадын тулааны урлагийн нэг төрөл бөгөөд тайвнаар хөдөлгөөн хийж байхдаа бясалгах, анхаарлаа төвлөрүүлэн, амьсгал болон сэтгэл зүйгээ хянадаг байна. Энэхүү дасгалыг хийснээр Хятадуудын нэрлэдэг “чи” хэмээх хүний биеийн дотуур гүйх энергийн эргэлтийг сайжруулдаг байна.

Мөн зарим судалгаагаар Тай Чи-гээр хичээллэх нь хөхний хорт хавдартай өвчтөнд сайнаар нөлөөлөх, ясны нягт чанарыг хадгалах, өвдөгний үений өвчинг намдаах, зүрхний хэвийн ажиллагааг дэмжих, даралт бууруулах зэргээр хүний биед үр өгөөжтэй байдаг аж. Харвардын их сургуулийн профессор Петр М.Вейн “Тай Чи-гээр хичээллэж байгаа хүмүүсийн биеийн байдал нь өндөр настай холбогдолтой олон төрлийн өвчин эмгэгүүдийн эсрэг авч болох анагаах ухааны олон аргуудтай ижил сайн дүнтэй байна” гэж үзжээ. 

Тай Чи

2 Зүү тавих

Таны биен дээр олон жижиг зүү хатгах нь таагүй санагдаж магадгүй, гэвч эртний Хятадын энэхүү эмчилгээний арга нь тун ч үр дүнтэй болох нь судалгаагаар батлагджээ. Зүү тавих нь мөн л биеийн энергийн урсгалыг сайжруулах зорилготой бөгөөд биеийн өөр өөр хэсгүүдэд зүү хатгадаг аж. Барууны эмч, эрдэмтдийн үзэж байгаагаар зүү тавьснаар мэдрэлийн эс, булчин, холбогч эд зэргийн цусан хангамжийг сайжруулдаг гэж үздэг байна.

Зүү тавих нь толгойн өвчин, даралт ихсэх, сэтгэл гутралд орох, нуруу өвдөх, дотор муухайрах, үе мөчний үрэвсэл зэргийг эмчлэхэд тустай гэж судалгаанд тусгагдсан байна.

Зүү тавих

3 Рейки (Reiki)

Японы эртний нэгэн урлаг болох Рейки нь хүрэх хүч нь өвчинг эдгээх, стрессийг бууруулах хүчтэй гэж үздэг байна. Рейкийн үед өвчтөний биеийн аль нэг хэсгийн дээр эмч алгаа ойртуулан, удаагаар барих бөгөөд энэ нь биеийн дотуур гүйх байгалийн энергийн урсгалыг идэвхжүүлж байгаа хэлбэр аж.

Рейки нь хүний бие махбодиос гадна сэтгэл зүй, оюун санаа, сүнслэг байдлыг эмчилдэг учир тайвшруулах, амар амгалан байдлыг бий болгодог аж.

Рейкийн ашиг тус хязгаарлагдмал (маргаантай) боловч зарим судалгаагаар Рейки эмчилгээ нь сэтгэл зовнил, стресс болон өвчин намдаах, ядаргаа, сэтгэл гутралыг илааршуулах зэргээр амар амгалан байдлыг нэмэгдүүлдэг гэжээ. Барууны орнуудад энэхүү эмчилгээг хэрэглэж эхэлж байгаа ба Нэгдсэн улсын зарим эмнэлэгүүд эмчилгээндээ ашиглаж байгаа аж.

Рейки (Reiki)

4 Аюурведа (Ayurveda)

Бясалгал, йога зэрэг нь дэлхий дахинд түгээмэл болж байгаагийн адилаар 5000 гаран жилийн түүхтэй Энэтхэгийн хоол хүнс, ургамлаар эмчилдэг эмчилгээ ч мөн дэлгэрч байгаа юм байна. Аюурведа гэх энэхүү эмчилгээний арга нь хүний бие дэх 3 төрлийн энергийг тэнцүүлэхэд тусалдаг аж. Дээрх 3 төрлийн энерги нь pitta буюу өөрчлөлт - гал, vata буюу хөдөлгөөн - агаар, kapha буюу өсөлт- дэлхий байдаг байна.

Аюурведагийн эмчлэгч нар хүний биед дээрх энергүүд бүгд байдаг ч 2 нь илүү давамгай байдаг гэж үздэг байна. стресс, зүй зохисгүй хооллолт, цаг агаар, гэр бүлийн тогтворгүй харилцаа зэрэг олон зүйл хүний биеийг энергийг гэмтээснээр энэ нь өвчин болон гарч ирдэг. Тиймээс энергийн тэнцвэртэй байдлыг бий болгохын тулд Аюурведачууд ажилладаг байна.

Энэхүү эмчилгээ нь сэтгэл гутрал, уур бухимдал, даралт ихсэх өвчин, Алцхеймерийн шинж тэмдгийг бууруулдаг хэмээн барууны орнуудын судалгаанд дурджээ. Аюурведа нь зарим тохиолдолд аюултай байдаг учир тусгай бэлтгэгдсэн хүн хийх хэрэгтэй.

Аюурведа (Ayurveda)

5 Цэгэн бариа (reflexology)

Гар, хөл, чихний тодорхой хэсгүүдэд цэгэн бариа хийх нь биеийн бусад хэсгүүдээр гүйх цус болон бусад шингэний хурдыг сайжруулдаг байна. Зарим судлаачид цэгэн бариа нь өвчин намдаах, сэтгэл гутрал бууруулах болон сэтгэл санааг өргөн тайвшруулах үйлчилгээтэй гэж үздэг байна. гэхдээ зарим судлаачид цэгэн бариагаар астма, чихрийн шижин зэргийг эмчилж болно гэж үздэг боловч энэ нь одоохондоо батлагдаагүй байгаа ажээ.

Цэгэн бариа (reflexology)

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()