Гитлерт ёслохоос татгалзсан эрийн түүх

Тэмцлийн нэг хэлбэрийг илэрхийлсэн энэхүү зураг нь интернэт орчинд сүүлийн хэдэн жилд алдаршаад байна. Ингээд та бүхэнд "Элгээ тэвэрсэн эр" буюу Август Ландмессерийн бодит түүхийг хүргэж байна.

Гитлерт ёслохоос татгалзсан эрийн түүх

Олны өмнө Гитлер зогсож байгааг мэдсээр байж ийм үл захирагдсан үйлдэл хийсэн нь биширмээр мэт санагдавч угтаа түүний энэ үйлдлийн гол шалтгаан нь хайр байлаа. Эл гэрэл зураг дээр элгээ тэврэн зогсох залууг Август Ландмессер гэдэг бөгөөд түүний гэрлэсэн эмэгтэй нь Еврей хүн байсан юм.

Август Ландмессерын тэмцлийн түүх Үндэсний социалист намаас эхлэлтэй. 1930 онд Герман улсын эдийн засаг уналтад орж, Рейхстаг дахь парламент тогтворгүйжсэн нь Адолф Гитлер болон хэт барууны үзэлтэй удирдагчид эрх мэдлийг гартаа авч бүрмөсөн сэргэн мандахад хүргэсэн юм.

Эдийн засгийн хүнд үед зөв, сайн танилын хүрээтэй байж ажил олоход тус болно гэж бодсон Ландмессер Нацист намын гишүүн болжээ. Ийнхүү өнгөцхөн бодож намд элссэн нь удалгүй түүний зүрх сэтгэлийг шархлуулна чинээ бодсонгүй.

1934 онд Ландмессер Ирма Эклер гэх Еврэй бүсгүйтэй танилцаж хайр сэтгэлийн холбоотой болжээ. Жилийн дараа сүй тавьсан  нь түүнийг намаасаа хөөгдөхөд хүргээд зогсохгүй шинэхэн батлагдсан Нюрнбергийн хуулийн дагуу түүний гэрлэлтээ батлуулах хүсэлтийг цуцалжээ.

Тухайн жилийнхээ 10 дугаар сард тэд Ингрид хэмээх охиноо өлгийдөн авлаа. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1937 онд тэд Дани руу дүрвэхээр оролдсон ч хил дээрээс баригдсан юм. Август баривчлагдаж “үндэс угсаанаасаа урвасан” гэх зүйл ангиар хэсэг хугацаанд хоригдсон байдаг.

Ирма Эклер

Хосууд шүүхэд өгсөн мэдүүлгэндээ "Эклерийн ээж 2 дахь удаагаа гэрлэхдээ протестант сүмд адислагдсан учир бид хоёул түүний Еврей гарал угсааг мэдээгүй" гэжээ.

1938 оны 5 дугаар сард Августыг нотлох баримт хангалтгүй хэмээн сулласан ч хэрэв Ландмессерт дахин иймэрхүү үйлдэл давтан гаргавал шийтгэл хүлээлгэнэ гэж хатуу сануулав.

Албаныхан ч хэлсэн ёсоороо, ганцхан сарын дараа Августыг баривчлан хорих лагерьт 1 жил хүнд хүчир ажил хийх шийтгэл оногдууллаа. Үүнээс хойш хөөрхий Август хайрт эхнэрээ дахин харсангүй.

Мөн үеэр, хэрэв нөхөр нь “үндэс угсаанаасаа урвасан” тохиолдолд еврей эхнэрүүдийг шууд баривчлах тухай хууль чимээгүйхэн батлагдсан бөгөөд тэр даруйдаа Ирма Гестапод баригдаж хэд хэдэн шорон, хорих лагерьт хоригджээ. Тэрээр хоригдож байх хугацаандаа өөрсдийн 2 дахь хүүхэд Иринээ төрүүлсэн юм.

Хүүхдүүд нь эхлээд хоёулаа өнчин хүүхдийн асрамжийн газар луу ачигдсан ч Ингридийг “эрлийз” гэж үзэн удалгүй Ари үндэст эмээ, өвөөгийнд нь хүргэв. Ириний хувьд асрамжийн газраасаа хорих лагерь луу хүргэгдсэн ч тэндээс гэр бүлийн найз нь түүнийг оргуулан авч аюулгүй байлгахын тулд Австри луу хил гаргаж чаджээ.

Ирин эргээд Германд ирэхэд түүний Еврей цустайг нотлох эмнэлгийн бичиг баримт бүгд устсан байсан тул тэрээр нацистуудыг ялагдтал чимээгүйхэн нуугдаж амьдрав.

Эдний дундаас ээжийнх нь түүх хавьгүй эмгэнэлтэй ажээ. Охид нь асрамжийн газар, лагер, нуувч зэргээр ийш тийш зөөгдөж байхад Ирмагийн амьдрал 1942 онд Бернбүрг дэхь шатаах зууханд төгсгөл болов.

Август 1941 онд суллагдсаныхаа дараа техникчээр ажиллаж байсан ч хоёр жилийн дараа Германы нөхцөл байдал хүнд болсноор бусад мянга мянган эрчүүдийн адил чанга дэглэмт армид албадлагаар явжээ. Герман улс албан ёсоор бууж өгөхөд зургаахан сар дутуу байхад тэрээр Хорватруу явж сураггүй болсон бөгөөд түүнийг тэндээ нас эцэслэсэн хэмээн таамагладаг.

Өдгөө алдартай болсон тэрхүү гэрэл зургийг 1936 оны 6 дугаар сарын 13-нд авах үед тэрээр "Блом Восс" хөлөг онгоцны хэсэгт ажиллаж байсан ба тэр үед түүнд ажлаа тараад харихад хүлээж буй гэр бүл нь байсан юм. Цоо шинэ "Хорст" хөлөг онгоцны нээлт хийх үеэр ажилчид фюрерийг өөрсдийн нүдний өмнө харж буйдаа итгэхгүй байсан гэдэг.

Август Ландмессер эхнэр, хүүхдийг нь олон нийтийн өмнө хүн гэж тооцохгүй байгаа хүнд ёслож чадахгүй байв. Ландмессер уг нээлтийн үеэр сэтгүүлчид зураг авч байгааг мэдэж байсан ч тухайн үед зөвхөн гэр бүлээ л бодож зогссон байх даа.

1949 онд Август, Ирма хоёрыг нас барсан гэж албан ёсоор зарлаж, 1951 онд Хамбургийн сенатаас Август Ландмессер, Ирма Эклер нарын гэрлэлтийг бүртгэжээ. Охид нь эцэг эхийнхээ овгийг хувааж авсан буюу Ингрид ааваараа, Ирин ээжээрээ овоглосон байна.  

53
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()