Таны цаг зав, зардлыг хэмнэх нүүр будалтын 5 лайфхак

Нүүр будалтыг хялбарчилж, зардлаа хэмнэж болохуйц төрөл бүрийн сонирхолтой аргуудыг блогерууд та бүхэнтэй хуваалцсаар байдаг. Хүүхдийн бүтээгдхүүн, ахуйн гал тогооны хэрэгсэл, скочийг хүртэл нүүр будалтыг хялбарчлахад ашиглаж болдог байна. Ингээд тэдний зөвөлгөөг бусад хүмүүс туршиж үзээд ямар үр дүнд хүрсэнийг хамтдаа мэдэж авцгаая.

Таны цаг зав, зардлыг хэмнэх нүүр будалтын 5 лайфхак

1 Нүүрнийхээ өнгийг жигд болгох

Зөвлөгөө:  Цайвар болон бараан өнгийн хоёр кремийг ашиглаж нүүрэн дээрээ шатрын хөлөг мэтээр зураад дараа нь зориулалтын багсаар уусгаж тараах хэрэгтэй.

Үр дүн: Нүүрний өнгө төгс харагдах бөгөөд кремний хэрэглээ тийм ч их биш.

Нүүрнийхээ өнгийг жигд болгох

2 Халбаганы тусламжтайгаар контур зурах

Зөвлөгөө: Контурыг тэгш зурхад нэлээд төвөгтэй байдаг учир энгийн халбагаар та энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Нүднийхээ буланд халбагаа тавиад контураа халбаганы дагуу зурна.

Үр дүн: Эхний оролдлогоор л хоорондоо  ижил контур зурагдсан. Халбагаа сормуусныхаа ургалттай ойрхон байрлуулж зурахад ямар ч алдаа маддаггүй төгс контур зурагдаж байна. Гэхдээ бага зэрэг туршилт хийхэд л болно.

Халбаганы тусламжтайгаар контур зурах

3 Сормуус өтгөрүүлэх

Зөвлөгөө: Хүүхдийн улайлтын эсрэг цацлага болон гоо сайхны пудрыг ашиглаж сормуусыг өтгөрүүлэх боломжтой. Эхлээд сормуусны будгаараа нэг удаа жигд будаад, дээрээс нь цацлага түрхээд, дахин сормуусаа будаарай.

Сормуус өтгөрүүлэх

4 Уруулыг том харагдуулах

Зөвлөгөө: Уруулаа гоо сайхны аргаар том харагдуулахын тулд уруул хүрээлэгчээр уруулныхаа гадуур зурж, цайвар өнгийн уруулын будгаар будаад өнгөгүй өнгөлөгч түрхэхэд л хангалттай.

Үр дүн: Уруулыг харахад том харагдаж байгаа бөгөөд өнгөгүй өнгөлөгчний ачаар уруул хүрээлэгчийг гадуур түрхсэн гэж мэдэгдэхээргүй болсон. Энэ бол амжилттай зөвлөгөө байлаа.

Уруулыг том харагдуулах

5 Шанаагаа тодотгохын тулд скоч ашиглах

Зөвлөгөө: Нүүрнийхээ хэлбэрийг төгс харагдуулахын тулд скоч ашиглах хэрэгтэй гэх зөвлөгөөг Худа Каттан хуваалцсан бөгөөд тэрээр нүүрээ будахын өмнө нүүрний бүх хэсгүүдэд скоч наасан юм. Шанаан дээрээ скоч наагаад үүссэн гурвалжин дээр нь хацар өнгөлөгчөө түрхэж, дараа нь тараах хэрэгтэй.

Үр дүн:  Энэ аргаар контур тавих нь нүүрийг өнгөлөг, тэгш хэмтэй харагдуулахад туслана.

Шанаагаа тодотгохын тулд скоч ашиглах

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()