Мөнх цэвдэг дээр орших хотын амьдрал

Хойд хөршийн Саха-Якутын БНУ-ын төв Якутск нь мөнх цэвдгийн бүс дээр оршдог дэлхийн хамгийн том хот юм. Ингээд тэрхүү хотод хүмүүс хэрхэн аж төрдгийг дараах зурагнуудаас харцгаая. 

Мөнх цэвдэг дээр орших хотын амьдрал
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Хаант оросын хийсэн Умард Азийн байлдан дагууллын дараа Якутск хотыг 1632 онд Сибирийн козак Петр Бекетов байгуулсан бөгөөд түүнээс хойш удаан хугацаанд зөвхөн Козакууд тэнд амьдардаг байжээ. Одоогоор Якутск хотод 300 мянга гаруй хүн амьдарч байна. 

Хотын төв талбайд Лениний хөшөө байрлах ба энд бүхий л арга хэмжээ зохион байгуулагддаг. Тус талбай дээр өвөлдөө мөсөн хот барьдаг бол зундаа усан оргилуурын хажууд иргэд салхилж, амарч суудаг аж. 

Хотын бараг бүх байшин барилгууд нь бусад цэвдэг дээрх хотуудтай адил гадсан суурь дээр баригдсан байдаг. Хэрэв өөр аргаар барьсан тохиолдолд хүйтэн цэвдэгт хөрс барилгын насыг багасгана.  Түүнчлэн барилгын халаалт мөнх цэвдгийг хайлуулснаар хананд цууралт үүсгэж, гажуудуулдаг байна. 

Сонирхолтой нь Якутскын оршин суугчид уг хүйтэн температуртаа их л дуртай байдаг гэнэ. Тэд бүр "Мөнх цэвдгийн хаант улс" нэртэй мөсөн музейг уулан дунд байгуулсан бөгөөд тус музейн бүх үзвэрийг мөсөөр хийсний зэрэгцээ тэдгээр нь зуны улиралд ч хайлдаггүй байна. Учир нь музей дотор зундаа хамгийн дулаахан нь -5 градус байдаг ажээ. 

Уг бүс нутаг нь эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд өвөлдөө -45 градус хүрэх нь хэвийн үзэгдэл. Заримдаа бүр -60 градус хүрч хүйтэрдэг. Саха нь Оросын хамгийн том 5 бүс нутгийн нэг боловч энд ердөө хүн амын 5 хувь нь л амьдардаг, хамгийн хүйтэн бүс юм.

Өвөлдөө хөгшин залуугүй түрийтэй гутал өмсдөг. Ялангуяа гадна доторгүй үстэй дулаан гутал өмсөх нь элбэг. Энэ үстэй гутлыг ихэнхдээ бугын арьсаар хийх ба бусад амьтны арьсыг ч үйлдвэрлэлд өргөн ашигладаг.

Якутскын зах дээр хөлдөөгчний хэрэг огт гарахгүй. Эндхийн цаг агаар өөрөө таны бүтээгдэхүүнийг муудахаас хамгаална. Загас, малын мах, гахайн мах зэрэг махнууд болон хөлдүү сүү ч зах дээр зарагддаг. Харин бусад хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүнд зориулалтын хөргөгч шаардлагатай. Үгүй бол тэс хөлдөх аюултай ажээ. 

Харин зундаа бол эсрэгээрээ. Өвөлдөө тэсгим хүйтэн байдаг ч зундаа харьцангуй дулаардаг байна. Зундаа хамгийн халуун нь 7 сард 20 градус хүрдэг аж. 

Харин хавар намрын улиралд буюу жилд 2 удаа Якутск муж эх газраас тусгаарлагддаг байна.

Учир нь эндэхийн тээврийн хэрэгслийн гол зам нь голууд байдаг бөгөөд зундаа жижиг усан онгоц, завиар зорчдог бол өвөлдөө мөсөн дээр явах тээврийн хэрэгсэл ашигладаг. Голыг гатлах ямар нэг гүүр байдаггүй тул хавар намрын улиралд барааны үнэ огцом өсдөг байна

Гол дурсгал нь Якутск хотыг үндэслэгч Петер Бекетовын хөшөө юм. 

Үндэсний хувцас нь хүйтэн уур амьсгалд зориулсан олон зүйлсээс бүрддэг онцлогтой. Ихэнхдээ амьтны арьс шир, үс ноосоор хийгддэг. 

Уламжлалт бөөгийн шашин шүтдэг бөгөөд Якутын иргэд байгал ьдэлхий, онгод сүнсний хүчинд итгэдэг ажээ. 

Үндэсний спорт болох хүнд чулуу өргөж нэг газраас нөгөө газар руу зөөх тэмцээнийг маш өргөн зохион байгуулдаг. Ялангуяа сургуульд хүүхдүүдийн бие бялдарыг хөгжүүлэхэд энэхүү спортыг ашигладгаас гадна уламжлалт баяруудаар чулуу өргөлтийн тэмцээнийг зохион байгуулдаг байна. 

39
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()