Энэ оны хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийг "Форбс" сэтгүүлээс тодруулжээ

Хэдийгээр шинэ он гарахад 4 сар дутуу байгаа ч "Forbes" сэтгүүлийнхэн "2019 оны хамгийн их орлоготой" эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг гаргажээ.  Тус сэтгүүлийн шинжээчид 2018 оны 6 сарын 1-ээс 2019 оны 6 сарын 1-ний хоорондох жүжигчдийн орлогыг тооцоолсны үндсэн дээр энэ оны шилдгүүдийг тодруулсан байна. Ингээд 2019 онд хамгийн өндрөөр үнэлэгдсэн 10 эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг хүргэж байна.

Энэ оны хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийг "Форбс" сэтгүүлээс тодруулжээ
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

10 Эллен Помпео (Ellen Pompeo)

22 сая долларын орлоготойгоор 49 настай жүжигчин Эллен Помпео жагсаалтын 10-т багтсан бөгөөд тэрээр "Gray's Anatomy", "Station 19" киногоороо тус орлогоо олжээ. 

Эллен Помпео (Ellen Pompeo)

9 Шарлиз Терон (Charlize Theron)

23 сая долларын орлоготойгоор Шарлиз Терон 9-р байрыг эзэлсэн байна. 

Шарлиз Терон (Charlize Theron)

8 Марго Робби (Margot Robbie)

29 настай жүжигчин бүсгүй маань энэ жил 23.5 сая долларын орлого олсноор анх удаагаа өндөр үнэлгээтэй бүсгүйчүүдийн жагсаалтад багтаж байна. "Once Upon a Time in Hollywood" кинонд дүр бүтээсэн түүнд найруулагчид авъяас чадварыг нь үнэлэж хангалттай хэмжээний цалин өгчээ.

Марго Робби (Margot Robbie)

7 Элизабет Мосс (Elisabeth Moss)

"The Handmaid's Tale" киноны дүрээрээ 37 настай жүжигчин бүсгүй маань 24 сая долларын ашиг олж энэхүү жагсаалтын 7-д оржээ.

Элизабет Мосс (Elisabeth Moss)

6 Кейли Куоко (Kaley Cuoco)

Дэлхийн хамгийн том инээдмийн цуврал болох "The Big Bang Theory" киноны зураг авалт одоог хүртэл хийгдэж байгаа бөгөөд энэ нь 33 настай жүжигчин бүсгүйд багагүй ашиг авчирч байгаа. Тэрээр энэхүү цуврал кинонд тоглосноор одоогийн байдлаар 25 сая долларын орлого олсон байна.

Кейли Куоко (Kaley Cuoco)

5 Женнифер Энистон (Jennifer Aniston)

Өнгөрсөн жил 3-т жагсаж байсан 50 настай Энистон энэ жилийн хувьд 5 руу шилжсэн байна. Алдарт "Friends" цувралын гол дүрээр танигдсан тэрээр дээрх хугацаанд 28 сая долларын орлоготой ажилласан бөгөөд ихэнх орлогоо киноноос бус харин томоохон брендүүдийн нүүр царай болж олсон аж. 

Женнифер Энистон (Jennifer Aniston)

4 Николь Кидман (Nicole Kidman)

52 настай жүжигчин бүсгүй маань "Оскар" шагналын эзэн болсноос гадна 34 сая долларын ашигтай ажиллажээ.

Николь Кидман (Nicole Kidman)

3 Риз Уидерспүүн (Reese Witherspoon)

35 сая долларын орлоготойгоор жүжигчин Reese Witherspoon 3-р байрыг эзэлсэн бөгөөд тэрээр "Big Little Lies" цуврал кинонд дүр бүтээхээс гадна хувийн бизнес эрхэлдэг байна.

Риз Уидерспүүн (Reese Witherspoon)

2 Софиа Вергара (Sofía Vergara)

47 настай жүжигчин бүсгүй тэрээр "Америкийн гэр бүл"  ситкомд тоглосноор энэхүү жагсаалтын 2-т багтсан бөгөөд түүний орлого нь 44,1 сая доллар гэнэ. 

Софиа Вергара (Sofía Vergara)

1 Скарлетт Иоханссон (Scarlett Johansson)

34 настай жүжигчин бүсгүй орлогынхоо ихэнх хувийг "Marvel"-ийн кинонд дүр бүтээж олсон бөгөөд тэрээр энэ жил 56 сая долларын ашиг олсноор жагсаалтыг тэргүүлж байна. 

Скарлетт Иоханссон (Scarlett Johansson)

Дээр дурдсан жүжигчин бүсгүйчүүд нийтдээ жилд 314.6 сая долларын орлоготой ажилласан байна. 

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()