Амжилтад хүрэхийн тулд золиослох ёстой зүйлс

Амжилтад хүрэхэд зөвхөн ажилдаа эрт ирэх, үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэх нь хангалтгүй байдаг. Учир нь та хайрцгаасаа гадуур сэтгэж, ямар нэгэн зүйлийг золиослохгүй л бол хэзээ ч санаснаа гүйцэлдүүлж чаддаггүй юм. Гэхдээ ихэнх хүмүүст энэ асуудал хүндээр тусах нь бий. Тэгвэл бид танд амжилтад хүрэхийн тулд ямар золиос гаргах хэрэгтэй байдгийг хэлж өгье.

Амжилтад хүрэхийн тулд золиослох ёстой зүйлс
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1. Гэр бүлийн амьдрал

Хэрвээ та баян гэр бүлд төрөөгүй л бол бүх зүйлийг өөрийн гараар бүтээх хэрэгтэй болно. Тиймээс амжилтад хүрэхийн тулд хангалттай хэмжээний цаг хугацааг өөртөө зарцуулах шаардлагатай юм. Тэгэхээр ямар нэгэн зорилгыг өмнөө тавьсан бол та гэр бүл зохиохоо түр азнах нь хамгийн зөв сонголт байх болно. Гэр бүл ямар ч тохиолдолд их бага хэмжээгээр таны амжилтад нөлөөлдөг гэдгийг санаарай. 

Жишээлбэл, танд өөр хотод өндөр албан тушаал хаших санал тавьсан гэж бодъё. Хэрвээ та ганц бие залуу/эмэгтэй бол мэдээж ямар ч асуудалгүйгээр саналыг хүлээж авах болно. Харин гэр бүлтэй тохиолдолд та эхнэр\нөхөр, хүүхдийнхээ тав тухтай байдлыг нэн түрүүнд бодно шүү дээ. Үүнээс харахад танд хоёр сонголт байна гэсэн үг.

Нэгдүгээрт, ганцаараа баян амьдрах. Хоёрдугаарт, гэр бүлтэй хэдий ч хангалуун бус амьдрах.

2. Хөгжилтэй амьдралын хэв маяг

Орчин үед их хэмжээний орлоготой, зугаа цэнгэл хөөсөн амьдралтай хүмүүс их болсон. Гэхдээ та мөнгөө хэрэггүй зүйлд битгий зарцуул. Эс тэгвээс хэзээ нэгэн цагт цалингаас цалингийн хооронд амьдарч байгаагаа мэдэх болно шүү.

Мөн бүхий л амьдралынхаа туршид зугаацаж, дараа нь амжилтад хүрсэн түүх энэ дэлхий дээр байхгүй. Тиймээс санасандаа хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх ёстой гэдгийг бүү мартаарай.

3. Танд саад болж буй орчин

Та амжилттай яваа хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Харин дараа нь өөрөөсөө "Тэр миний хүрээллийн хүмүүстэй харьцах байсан болов уу?", "Тэр энэ газар орох байсан уу?", "Энэ төрлийн медиа контентыг үзэх байсан болов уу?" гэж асуугаад үзээрэй.

Хэдийгээр хэн нэгнийг дуурайх нь утгагүй зүйл боловч эхний ээлжид энэ нь танд хэрэггүй зүйлээсээ салахад чинь туслах болно. Мэдээж, амралт зугаалга хэрэгтэй учир түүндээ зориулан тусгай нэг өдөр гаргасан нь зүйтэй юм.

4. Нойр

Хэдийгээр танд 8 цаг унтах хэрэгтэй гэж зөвлөж байгаа ч заримдаа үүнийг зөрчих шаардлага гардаг. Гэхдээ энэ нь таныг огт унтахгүй ажилла гэж байгаа юм биш. Харин амжилтад хүрэхийн тулд заримдаа нойроо хасах хэрэг гардгийг л сануулж байгаа юм. Гэхдээ хэрвээ та гар утас худалдаж авахын төлөө шөнө унтахгүй байвал энэ тийм ч зөв сонголт биш.

Жишээлбэл, таны төслийн хугацаа дөхөж, та юу ч хийж амжаагүй байвал бага зэрэг нойроо хасаж, амжилтад хүрэхийн төлөө хичээгээд үзэж болно шүү дээ.

5. Урьдчилан таамаглах

Амжилтын үндэс бол үүссэн нөхцөл байдлаас ашгийг олж харж чаддаг байх явдал юм. Хэрвээ та хаа нэгтээ ажлаар жилийн хугацаанд явах хэрэгтэй болбол явсан нь зөв. Учир нь заримдаа эрсдэлтэй алхам хийх нь зүйтэй байдаг.

Жишээлбэл, Илон Маск нь Жо Роганы дэргэд хар тамхи татсан байдаг. Үүний дараа түүний хувьцаа унасан ч тэрбээр бусад бизнес эрхлэгчдээс ялгарч чадсан төдийгүй олны анхаарлын төвд удаан хугацаанд байсаар байгаа билээ.

6. Тухтай амьдрал

Орчин үед хүмүүсийн амьдрал маш тохилог, тухтай байдаг болсон билээ. Гэхдээ хэрвээ та ямар нэгэн чухал зүйлд мөнгөө хадгалж байгаа бол хэсэг хугацаанд хямд зочид буудалд амьдрахад буруудахгүй юм. Мөн гуйлгачин шиг байх хэрэггүй бөгөөд өдөр тутмын амьдралдаа хэмнэлт хийж сурах нь чухал шүү. Жишээлбэл, таксинд суухгүй байх, сүүлийн үеийн пүүз худалдаж авахаасаа татгалзах гэх мэтээр мөнгөө хэмнэж болох юм.

7. Бусдын бодолд санаа зовох

Хэрвээ алдартай хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсийн хэлж буйг үргэлж сонсож, үгэнд нь орж байсан бол тэд хэзээ ч амжилтад хүрэхгүй байх байсан. Үүнээс гадна дэлхийн хүн амын ихэнх хувь нь төгс ухаантай биш гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр та өөрийн амьдралыг энэ төрлийн хүмүүст даатгахыг хүсэхгүй байгаа биз дээ.

Түүнчлэн бусдын зөвлөгөөг сонсож болох ч тэдний хэлсэн бүрийг дагах хэрэггүй. Мэдээж, онцгой чухал тохиолдолд мэргэжлийн хүний үгийг тусгаж авч болно л доо юм. Гэхдээ л сонголт таны гарт гэдгийг битгий мартаарай.

16
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()