Америкийн сүр хүчийг илтгэдэг алдарт Пентагоны тухай 9 баримт

Виржиниа мужийн Арлингтон хотод байрлах АНУ-ын Батлан Хамгаалахын Яамны хуучин байр нь 1941 оны 9 дүгээр сарын 11-нд ашиглах боломжгүй болсныг шинэчлэн, алдарт Пентагон баригдсан түүхтэй. Ашиглалтад орсноос гурван сарын дараа АНУ болон холбоотнууд Герман, Итали, Япон улсуудад дайн зарласан бөгөөд 1945 он гэхэд Пентагон дэлхийн хамгийн хүчтэй цэргийн хүчний байр болсон байлаа.

Америкийн сүр хүчийг илтгэдэг алдарт Пентагоны тухай 9 баримт
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Асар том хэмжээтэй

Барилгын нийт талбай нь 2 сая мкв бөгөөд хонгилуудын урт нь 27 км , төв танхим нь хоёр га орчим хэмжээтэй юм байна. Харин ердөө 24м өндөр (таван давхар байртай тэнцэх) ч таван талын нэг тал нь л гэхэд 280 метр урт учир анх утас, цахим холбоо үүсээгүй байхад мэдээ дамжуулагчид өрөөнөөс өрөөний хооронд роликоор мэдээ хүргэдэг байсан нь гайхах зүйлгүй. 1943 онд барилгын ажил нь дууссанаар Пентагон нь дэлхийн хамгийн том оффис болсон. Одоо ч томоохон оффисуудын тоонд багтсан хэвээр байна.

Асар том хэмжээтэй

2 Түргэн хугацаанд баригдсан

Хэсэг хэсгээр баригдсан учраас, анх шавыг нь цутгаснаас ердөө 8 сарын дараа буюу 1942 оны 4 сарын сүүл гэхэд эхний ээлжийн ажилтнууд нүүж орсон. 24 цагийн турш тасралтгүй ээлжээр барилгын ажил явагдаж байсны хүчинд 1943 оны 1 дүгээр сарын 15-нд барилгын ажил бүрэн дуусчээ.

Түргэн хугацаанд баригдсан

3 Архитекторууд нь барилгын явцыг гүйцэхгүй байсан

Сувдан эргийн халдлагын дараа мянга мянган цэргийн ажилтнууд Вашингтон руу шилжиж, оффис хүрэлцээгүй болсноор барилгыг маш түргэн хугацаанд барьж дуусгахыг эрх баригчид шаардсаар байв. Үүнээс үүдэн тус барилга дээр 1,000 гаруй архитекторууд ажиллаж байсан ч барилгын план зураг болон бусад холбогдох зургууд эцсийн байдлаар дуусахаас өмнө барилгын ажлууд нь эхэлж байжээ.

Архитекторууд нь барилгын явцыг гүйцэхгүй байсан

4 Барилга бараг бүхэлдээ бетоноор баригдсан

Дайны хомсдолоос шалтгаалж барилгын материалын сонголтгүй байсан гэхэд болно. Барилгын ажил эхлэхээс хоёр жилийн өмнө Европт дайн эхэлж гангийн хомсдол зах зээл дээр бий болсон байв. Өндөр барилга барихад ган ашигладаг учраас Пентагон нь намхан баригджээ. Тэгэхээр боломжит барилгын материал нь бетон л байж. Бетон зуурахын тулд Потомакаас 680,000 тонн элс, хайрга зөөсөн. Ган байхгүй учраас тус барилга мөн цахилгаан шатгүй хийгдсэн. Гэхдээ сүүлд хийгдсэн томоохон их засварын төслөөр одоо барилга 70 цахилгаан шаттай болсон билээ.  

Барилга бараг бүхэлдээ бетоноор баригдсан

5 Анхны загварын дагуу таван талтай хийгджээ

Арлингтон Фарм дээр барихаар төлөвлөж гаргасан анхны загвар нь ийм таван талт пентагон хэлбэртэй байсан. Гэвч уг барилга баригдсанаар Арлингтоны үндэсний оршуулгын газраас Вашингтоны харах хэсгийг далдална гэж үзээд өөр газар (хуучнаар Хүүвэрийн талбай) сонгожээ. Харин энэ үед барилгын зураг төслийн ажил нэлээн явж, хэлбэр дүрсээ өөрчлөхөд оройтсон байлаа. Үүнээс гадна ерөнхийлөгч Рүүзвелтэд хэлбэр нь таалагдаж байсан учраас хэлбэрийг нь хэвээр үлдээхээр тогтжээ. Уг загварын талаар ерөнхийлөгч Рүүзвелт хэлэхдээ “Өмнө нь хэзээ ч ийм хэлбэртэй барилга баригдаж байгаагүй учраас надад их таалагдаж байна” гэсэн байдаг.

Анхны загварын дагуу таван талтай хийгджээ

6 Пентагон хэлбэр нь өөрөө үр ашигтай байсан

“Пентагон хэлбэр нь дугуй хэлбэртэй барилгуудын нэгэн адил алхах зайг дөрвөлжин барилгатай харьцуулахад 30-50 хувиар багасгаад зогсохгүй, талуудын хана хэсэг нь тэгшхэн цэх учир барихад ч илүү хялбар гэсэн тооцоог архитекторууд гаргасан” тухай Стив Вогел Вашингтон Пост сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ. Онолын хувьд барилгын дурын хоёр цэгийн хооронд алхахад зургаан минут л хангалттай аж. Мөн түүний хэлснээр пентагон хэлбэр нь цахилгаан, сантехник зэрэг холбох хэрэгсэл болон зайгаа илүү үр ашигтай ашиглах боломжтой болгосон байна.

Пентагон хэлбэр нь өөрөө үр ашигтай байсан

7 Арьс өнгөөр тусгаарласан ариун цэврийн өрөөтэй болох шахсан.

Тухайн үеийн олон нийтийн барилга барих тухай Виржиниа мужийн хуулинд заасны дагуу Пентагоны ариун цэврийн өрөө, хоолны хэсгийг арьс өнгөөр тусгаарлан барихаар төлөвлөж байв. Гэвч 1941 оны 6 дугаар сард ерөнхийлөгч Франклин Д. Рүүзвелт батлан хамгаалахын барилгад арьс өнгөний үзэл үйлчлэхгүй болох тухай 8802 тоот зарлиг буулгажээ. Тэрээр 1942 онд барилгын үйл явцтай танилцах үедээ  хэт их ариун цэврийн өрөө (нийт 284 байсан) байгааг анзаарч дээрх зарлигаа гаргасан аж. Энэ нь барилгын явцад сөхөгдсөн арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй холбогдох олон асуудлын нэг байсан юм.

Арьс өнгөөр тусгаарласан ариун цэврийн өрөөтэй болох шахсан.

8 Дайныг эсэргүүцэгчид барилгыг газраас хөндийрүүлэх дөхсөн

1967 онд Вьетнамын дайныг эсэргүүцэгчдийн үйлдэл оргилдоо хүрсэн. Мянга мянган эсэргүүцэгчид Пентагоныг чиглэн жагсаж, тус барилгыг газраас хөндийрүүлэхээр завджээ. Оролдлого мэдээж амжилтанд хүрээгүй, яагаад гэвэл тэд эхлээд 680,000 тонн элстэй тулгарна шүү дээ.

"Артур" сэтгүүлд уг үйл явдлын тухай ам дамжсан нэгэн яриа нийтлэгджээ. Үүнд, төлөвлөлтийн шатанд явагдаж байхад нь цэргийн удирдлагууд босогчдын тэргүүлэгчтэй хэлэлцээр хийсэн гэдэг.  Цэргийн удирдлагуудын зүгээс хэрэв барилгыг газраас өргөж хөндийрүүлвэл барилгад хохирол учруулна хэмээн эмээж байсан гэдэг.

Дайныг эсэргүүцэгчид барилгыг газраас хөндийрүүлэх дөхсөн

9 Нууц өрөө

Барилгын явцыг түргэсгэхийн тулд ахлагчид тэндээ өрөө гаргаж байрладаг байснаас нэг нь барилга баригдаж дууссаны дараа ч үлдсэн байжээ. Ахмад Роберт Фюрман Зэвсгийн Хэлтсийн дотор жижиг цонхгүй өрөө олсныхоо дараа Вашингтон руу айлчлал хийхдээ тэнд байрлаж зочид буудлын зардлаа хэмнэдэг болов. Удалгүй тус өрөөний тухай эрх баригчид мэддэг болсноор нууц өрөөг нураасан аж. Тэнд байрлах үедээ хэд хэдэн удаа чемодантай зүйл барьж гарч ирэхийг ажилтнууд харсан байдаг. Яагаад үе үе чемодантай зүйл авч гардаг, тэр өрөөнд юу байдаг байсныг хэн ч мэддэггүй байна.

Нууц өрөө

8
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()