Есдүгээр сарын зурхайгаа уншаарай!

2019-08-30, 16:36
20,643

Их ажил, амжилтын эхлэл есдүгээр сарын зурхайгаа анхааралтай уншаад, энерги эрч хүчээ зөв хуваарилж, бүтээлч байдал, урам зоригоо сэргээгээрэй.  Ингээд арван хоёр ордны ирэх сарын зурхайг хүлээн авна уу.

Есдүгээр сарын зурхайгаа уншаарай!

1 Хонь

2019 оны 9 сар эхлэхэд Сар хонины ордыг дамжин өнгөрөх болно.  Энэ нь танд шинэ зүйлийг эхлүүлэх, өөрийгөө бүтээлч байдлаар илэрхийлэхэд маш их эрч хүч өгнө. Харин муу мэдээ гэвэл Буд гариг таны бүтээлч хэсэгт байрлаж, энергийн урсгалыг түр зуур хаах төлөвтэй байна. Энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй боловч заримдаа таныг сэтгэл хөдлөлөө хянахыг шаардаж,  буулт хийх тал дээр илүү их сургамж өгнө.

Ялангуяа сарын дундуур Ангараг гариг, Сар хоёр хонины ордны зургадугаар орд болох хүсэл тэмүүлэл, амьдралын чиглэл дээр давхцан тохиоход та маш том сургамж авна. Үүнээс өмнө амьдралдаа юуг тод харуулахыг хүсч байгаагаа мэдэх цаг гарга.

Хонь

2 Үхэр

Энэ сард таны одыг хүчирхэг Сугар гариг удирдах болно. Сарын эхээр тус гариг таны гуравдахь одонд буюу Санчир гаригийн ойролцоо байрлана. Энэ үе нь харилцаа холбоо, бизнес, бичиг хэргийн ажилд чухал цаг үе байх болно. Учир нь Санчир гаригийн байрлал нь эдгээр чиглэлүүд дэх сэдэлд нөлөөлж амжилт авчирна.

Харин Сугар гариг таны дөрөвдэх одонд орж, дараа нь долоо дахь одонд саатаж, аравдугаар сарын 4 хүртэл тэндээ байх болно. Тиймээс  энэ үед гэр орноо тохижуулах, гэр бүлтэйгээ ойр дотно байхад цагаа зарцуулаарай. Ялангуяа хүүхдүүддээ онцгой анхаарал тавь. Романтик, бүтээлч байдал ундарсаар байх болно.

Үхэр

3 Ихэр

Шинэ сар ихрийн ордынхны дөрөвдэх од болох гэр орон, гэр бүл, хувийн сэтгэл зүйн байдлыг онцлох ба сарын эхний хагаст бүх зүйл сэтгэл хөдлөм, сайхан санагдаж магадгүй юм. Гэвч есдүгээр сард Дэлхий ван гариг, Ангараг гаригтай таны дөрөвдэх ордонд нийлснээр гэр бүлийн амьдралд чухал сорилт тулгарах болно.

Харин есдүгээр сарын 14-ны өдөр Нар, Ангараг гариг хоёр таны дөрөвдэх ордонд давхцсанаар амжилт уналтын аль аль нь тохиолдох боломж үүсгэнэ. Тиймээс энэ үед та өөрийгөө хөгжүүлж, болгоомжтой хандах ёстой харилцаануудаа ангилж, гэр бүлтэйгээ хамт байх ёстой цаг үе юм.

Мөн таны санааг зовоох карьер, амьдралын чиглэлтэй холбоотой гүн гүнзгий асуултууд гарч ирж магадгүй. Энэ үед танд хэрэгтэй зүйл бол өөртөө үнэнч байх юм. Ингэснээр та хүссэн үр дүндээ хүрч чадна.

Ихэр

4 Мэлхий

Таны нарны аймгийн бэлэг тэмдэг Санчир гариг, таны гуравдахь одыг (оюун ухаан, харилцаа, бизнесийн орд) дамжин өнгөрч байгаа Нар, Ангараг, Бархасбадь гаригуудаас маш их энерги бүтээлч байдлыг танд дамжуулан өгөх болно. Тиймээс таны оюун ухаан, сэтгэхүй зогсонги байдлаас гарч, бүтээлч, идэвхтэй болох юм.

Мөн есдүгээр сарын хоёрдугаар хагаст таны оюун санаа, байр суурь идэвхжих болно. Есдүгээр сар танд шинэ найз нөхөдтэй болох, өөрийгөө таниулах, бизнесээ сурталчлах эсвэл интернетэд оролцоогоо нэмэгдүүлэх гайхалтай боломжуудыг олгож байна.

Мэлхий

5 Арслан

Шинэ сард таны бүтээлч сэтгэхүй ундарч, өөрийн шинэ авьяас, өнгө төрхийг нээн илрүүлэх хангалттай боломж байна. Энэ бол ажил, карьерын талбарт шинэ үүд хаалга нээхэд таатай цаг үе юм.  Гэвч сарын эхээр сэтгэлийн түгшүүрт автахаас зайлсхий.

Гэр орон болон гэр бүлдээ сайтар анхаарал хандуул. Харин ажил, бизнессийн тал дээр санхүүжилт хийхэд таатай боловч зохих тооцоогүйгээр өр тавихаас болгоомжил, оронд нь илүү дээр, илүү том зүйлд зориулан хадгалах нь зүйтэй.

Арслан

6 Охин

Юуны өмнө охины ордныхондоо төрсөн өдрийн мэнд хүргэе. Та бүхний зурхайн хувьд маш хүчтэй сар байна. Учир нь галын тэмдгийг захирдаг гурван хүчирхэг гариг гурвуулаа охины ордыг дайран өнгөрч байна. Мөн охины ордын захирагч Буд гариг аравны өдөр таны ордонд орох болно. Эцэст нь 14-нд Бархасбадь гаригтай давхцан, шинэ сар сайн сайхан зүйлийн эхлэлийг бэлгэдэнэ.

Энэ нь таны хувьд маш сайн сорилт болно. Та амбиц, урам зориг ундарч, шинэ хүсэл тэмүүлэл, чиглэл олж авна. Тиймээс энэ үе бол та өөрийн мэдрэмж, зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэлдээ дахин дүн шинжилгээ хийж, оновчтой болгон тэнцвэржүүлэхэд тохиромжтой. Гэхдээ үүнийг ердийн арга барилаараа төлөвлөхөд хангалтгүй. Харин энэхүү боломжийн энергийг биеэрээ мэдрэх хэрэгтэй. Энерги бол цуурай, чичирхийллийн давтамж учир та өөрийгөө хөгжүүлэх, өсгөх бас сувилах хэрэгтэй. Тиймээс амьдралын хүсэл тэмүүллийнхээ хүчийг мэдэр.

Таны хүсэл тэмүүлэл нь таныг хэн болохыг, мөн та яагаад энд байгаагаа мэддэг болохыг илтгэнэ. Бархасбадь гариг 24-ний өдөр охины ордыг орхих тул түүнээс өмнө цаг хугацааг сайтар ашиглаарай.

Охин

7 Жинлүүр

Сугар, Санчир гаригууд нь Жинлүүрийн ордны хоёр томоохон холбоотон юм. Тэгвэл энэ хоёр гариг сарын эхээр таны карьер, статус, үүрэг хариуцлагын ордонд зэрэг зочлох болно. Ингэснээр амьдралын дээрх хэсгүүдийн (карьер, статус, үүрэг хариуцлага) идэвхид өөрчлөлт орж, өнгөрсөн 2, 3-р саруудад тогтсон энерги нь дараагийн зургаагаас найман долоо хоногт шийдэлд орно гэсэн үг юм. Тиймээс энэ цаг хугацааг хэт их хариуцлагаа хөнгөвчлөхөд ашигла. Хэрэв та ажилдаа дургүй бол, дуртай болох гэж хичээ. Боломжтой бол дарамт шахалтаасаа ангижир. Гэртээ илүү тав тухтай, онцгой мэдрэмж авахын тулд бага зэрэг засвар, өөрчлөлт хийж болно.

Харин хувийн асуудлын тухайд таны өөрийгөө харах, үнэлэх өнцөг өөрчлөгдөнө. Санхүүгийн хувьд сарын сүүлээр эерэг өөрчлөлт гарах тул өөртөө төрсөн өдрийн тохирох бэлгийг худалдан аваарай.

Жинлүүр

8 Хилэнц

Та бүхний хувьд есдүгээр сарын эхний өдрүүдэд яг л шаварт унаж буй мэт санагдаж магадгүй юм. Хилэнцийн ордыг захирагч гариг Дэлхий ван болон Буд гаригууд нь шууд хөдөлгөөнд шилжжээ. Есдүгээр сарын эхний долоо хоногт Дэлхий ван таны авьяас чадвар, өөрийгөө үнэлэх үнэлэмж, үнэт зүйлийн ордод зочлох тул энэ үеийг ашигла.

Харин 11-н гэхэд Нар, Ангараг, Буд, Бархасбадь гаригууд таны 11-р одонд “цуглан”, асуудал шилжих болно. Энэхүү арваннэгдүгээр од нь таны найз нөхөд, холбоо сүлбээ, тушаал дэвших, карьер, мөнгө зэргийг хариуцдаг. Тиймээс энэ үеэр таниас маш их эрч хүч ундрах тул эдгээр салбаруудад анхаарал хандуулаарай. Мөн өөрөөсөө юу хүсэн хүлээж, найдаж байгаагаа сайтар ойлгон, түүнийхээ үр дүнг үз.

Бас нэг зүйлийг сана. Чи бусдыг тийм ч амархан өөрчилж чадахгүй. Харин өөрийгөө хардаг өнцгөөсөө бусдыг харж, эерэг хандлага үүсгэж чадна.

Хилэнц

9 Нум

Широн, Далай ван, Тэнгэрийн ван гаригууд таны үнэт зүйл, бодол, итгэл үнэмшил, мэдрэмжийг илэрхийлдэг хоёр, гурав, дөрөвдүгээр одуудад орох үед таны ердийн өөдрөг үзэл нэлээд бэрхшээлтэй тулгарч магадгүй. Энэ бүхэн сарын эхээр тохионо.

Таны мэдэх ёстой, гүн гүнзгий асуудлууд олон байна. Гэхдээ таны урам зориг, сэдэл тун удахгүй тодрох болно. Есдүгээр сарын 14-ний өдөр таны нарны тэмдгийн хүчирхэг удирдагч гариг болох Бархасбадийн шилжилт шинэ сартай  давхцана. Харин 15-нд Нар, Ангараг гаригууд зэрэгцэн тохионо.

Эдгээр хоёр хүчирхэг тохиол хоёулаа таны карьер, статус, хариуцлагын аравдугаар одод нөлөөлнө. Тиймээс энэ үед та ямар нэгэн үйлчилгээтэй холбоотой ажил хийхийг хүсвэл бүх зүйл нээлттэй байх болно. Энэ бол таны хүссэн зүйлээ мөрөөдөж, "Яагаад болохгүй гэж?" гэж хэлэх цаг юм шүү.

Нум

10 Матар

Гал махбодот хонины ордод байгаа сар  шинэ сарын эхэнд таны Буд, Широн, Тэнгэрийн ван, Далай ван гаригуудын төвөгтэй нөлөөнөөс гаргаж, урам зориг, сэдэл өгөх болно. Мөн та маш их энергийг харилцаанд зарцуулах төлөвтэй байна. Энэ нь та хайж байсан хүнээ олж, романс үүсгэхэд ихээхэн анхаарна гэсэн үг юм. Тиймээс энэ үед танд та хоёрын цаашдын харилцааны төлвийн талаар ямар зөн совин төрж байгааг анхаарч, өөрөө юу хүсэж байгаадаа илүү шударга хандах хэрэгтэй.

Шинэ сард матрын ордынхны бүтээлч сэтгэлгээ болон түүнийгээ илэрхийлэх боломжууд дээд цэгтээ хүрнэ. Мөн таны есдэх од буюу ажил, аялал жуулчлал, туршлагатай хүнээс урам зориг авах маш их боломж байна. Тиймээс та өөрийнхөө бодол, ойлголтуудыг өөрчлөх ном унших, семинарт суух, сайн багш дээр очих зэрэг зүйлс хийгээрэй.

Матар

11 Хумх

Санчир гариг таны зургаадахь одыг дамжин өнгөрч байгаа тул энэ өдрүүдэд та амьдралынхаа зорилго, чиглэл дээр түлхүү анхаарах болно. Мөн сарын сүүлийн долоо хоногуудад шавар шавхайтай хутгалдах ажил хийсэн ч бүү бухимдаарай. Нар, Ангараг, Бархасбадь гаригууд таны наймдахь одоос шилжихэд амьдралд тань нэлээд өөрчлөлт гарна.

Харин 14, 15-нд таны хувьд маш олон зүйл тодорхой болно. Энэ үед та хүлээгдэж буй боломжуудыг сайтар бодож үзээрэй. Хэрэв та хэт идеалист хүн бол өөрийн зүрх сэтгэл, мэдрэмжээ хүйтэн агуулахаас гаргах цаг нь болжээ. Та бол өөрчлөлт, шинэчлэлтийн агуу хурдасгагч төлөөлөгч тул өөрийгөө бүү хязгаарла. Мөн хамтын хүчин чармайлт бол аз жаргалын нууц гэдгийг сана. Тиймээс өөрийн зүгээс бусдад өгч болох сайхан зүйлсээ өг. Энэ нь танд аз жаргал авчрах болно. Эцэстээ 24, 25 гэхэд таны бүх үйл хэрэг санснаар тань бүтнэ.

Хумх

12 Загас

Шинэ сард Санчир гариг таны бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх одыг дамжин өнгөрнө. Энэ үед таны бүтээлч эрч хүч илэрлээ олох болно. Гэхдээ яарах хэрэггүй. Бүтээлч байдлаа илэрхийлэх зөв талбарыг олохын тулд цаг гарга. Санчир гариг танд өөрийгөө шинээр бүтээх урам зориг, сэдлийг өгнө.

Харин сарын дундуур Нар, Ангараг, Бархасбадь гаригууд таны нарны төрөлтийн эсрэг зүгт шилжиснээр харилцааны тал дээр томоохон сорилт үүсгэнэ. Энэ үед хамтрагчтайгаа сайтар ярилцаж, ойлголцох нь чухал. Та хоёрын хувьд юу тохирох, юуг хориглох, хэрхэн тохиролцох зэргээ тодорхой болгоорой. Мөн хэрэв таны нийгмийн амьдрал нэгэн хэвийн уйтгартай байдалд орсон бол магадгүй танд шинэ, сонирхолтой, тус дэмтэй харилцаа хэрэг болсон байна.

Харин оюун санааны хувьд та энэ сард тархины булчингаа хөгжүүлж байна. Өөртөө итгэлтэй байгаарай.

Загас

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()