Хэрэглэхээсээ өмнө угааж болдоггүй 6 бүтээгдэхүүн

Идэх гэж байгаа л бол угаах ёстой гэж бид багаасаа заалгасаар ирсэн. Харин энэхүү дадал зуршил бүх бүтээгдэхүүнд хамаарахгүй гэдгийг энд онцолж байна. Зарим нэг хүнсний зүйлийг угаахад нян тархах шалтгаан болдог аж. Тиймээс дараах 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг угаах хэрэггүй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Хэрэглэхээсээ өмнө угааж болдоггүй 6 бүтээгдэхүүн
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Тахианы мах

Тахианы махыг хэрэглэхээсээ өмнө угаадаг бол та дахин нэг бодолцож үзэх хэрэгтэй болох нь. Тахиагаа хүйтэн усаар угаах нь бактериудыг нь урсгаж цэвэрлэж байгаа мэт боловч үнэндээ тэрхүү бактериудыг та угаалтуурынхаа дотор талаар тарааж, бохирдуулж байна гэсэн үг хэмээн Нью Йоркийн хүнс, эрдэс бодис судлалын төвийн захирал Эрик Сейден хэлсэн байна. Хэрвээ та тахианы махныхаа бактерийг нь цэвэрлэе гэвэл буцалгаж хэрэглэх нь л хамгийн үр дүнтэй зөв арга. Энэ арга нь түүхий загас болон бусад махны төрлүүдэд ч мөн хамааралтай аж.

Тахианы мах

2 Мах

Тахианы махтай адил бусад махыг угааснаар бактерыг нь тарааж байгаагаас маханд чийг өгч байгаа гэсэн үг. Махыг угаасны дараа чанахад уур их гардаг бөгөөд энэ нь амтанд нь ч нөлөөлдөг аж. Хэрвээ та махаа угаагаад бүр хэвшчихсэн бол угаасныхаа дараагаар цаасан салфеткаар арчин илүү усыг нь шингээж авах, угаалтуураа угааж ариутгах хэрэгтэй. Хэрвээ махаа шарж хэрэглэх гэж байгаа бол  хөргөгчинд хадгалан, аль болох шүүсийг нь гоожуулахгүй байх нь зүйтэй. Шүүс нь гоожсон мах нян бактери ихээр үржүүлдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

Мах

3 Бэлтгэсэн хүнсний ногоо, салат

Та бэлэн хэрчсэн ногоо, салат худалдан авч хэрэглэдэг бол тайлбарыг нь харахад илүүдэхгүй. Тухайн бүтээгдэхүүнийг угааж савласан бол та дахин угааж, ус, цаг үрэх хэрэггүй. Та дахин угаахдаа өмнө нь хэрэглэж байсан, бохирдсон сав суулгандаа хийж бүр ч бохирдуулах эрсдэлтэй.

Бэлтгэсэн хүнсний ногоо, салат

4 Мөөг

Мөөгийг угааж хэрэглэхэд амт чанарт өөрчлөлт орох магадлалтай. Ихэнх тогооч нар мөөгийг хэрэглэхдээ усаар угаахгүй, харин цаасан салфеткаар арчиж хэрэглэдэг. Учир нь мөөг усыг өөртөө уусган авахдаа хурдан байдаг учир удаан усанд байлгахад амтанд нь өөрчлөлт ордог байна.

Мөөг

5 Өндөг

Зарим хүмүүс өндгийгг чанахаасаа өмнө угааж хэрэглэдэг байна. Гэхдээ өндгийг худалдаанд гаргахаас нь өмнө зориулалтын саван, халуун усаар цэвэрлэдэг тул дахин угаах шаардлагагүй. Харин өндгөө чанахдаа шар хэсгийг нь бүрэн болтол нь чанах хэрэгтэй. Учир нь өндөгний шар хэсэгт хордлого үүсгэх бактериуд ихээр агуулагддаг.

Өндөг

6 Гоймон

Зарим хүмүүс пастаны гоймонг чанасныхаа дараа усаар зайлдаг. Ингэж зайлснаар гоймонгийн гадна хэсэгт байх цардуулыг урсгачихдаг тул соусны гоймонд наалдах наалдцыг бууруулдаг юм. Соус нь гоймондоо сайн наалдаагүй учир пастаны амт ч мөн тийм сайн болдоггүй байна. Харин будааг чанахаасаа өмнө угаавал амттай болдог байх нь.

Гоймон

10
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()