Хятадад хувиараа таксинд явдаг 200 гаруй жолоочийн машиныг устгажээ

2019-08-30, 15:17
7,172

Хятад улсад хууль бусаар таксины үйлчилгээ үзүүлдэг жолооч нарын машиныг устгах хатуухан арга хэмжээ авчээ. Замын цагдаа нар тэдний машиныг хураан авч, жолоо барих эрхийг нь ч түдгэлзүүлсэн байна.

Хятадад хувиараа таксинд явдаг 200 гаруй жолоочийн машиныг устгажээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

БНХАУ-ын Бээжин хотод машинаа зориулалтын таксины загвартай ижилхэн болгож, хууль бусаар таксинд явдаг байсан хувийн жолооч нарт хамаарах 180 гаруй машинуудыг хураан авч, хүнд даацын тээврийн хэрэгслээр "няцалж" устгалд оруулсан байна. Тэдгээр жолооч нар нь албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрх бүхий таксины стандарт шар өнгөөр өөрийн машинаа будаж ийнхүү үйлчилгээ эрхлэж байгаад баригджээ. 

Хуульд заасны дагуу Бээжин хотод зөвхөн лицензтэй такси компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Бүх машинуудаа нэг өнгөөр будаж, жолооч нар нь ч тусгай зориулалтын хувцас өмсөх ёстой аж.

Түүнчлэн Хятадад өмнө нь таксины үйлчилгээ эрхэлдэг байсан машиныг зарахыг хориглодог бөгөөд хэрвээ такси компаниуд машинаа зархаар бол засвар хийж, өнгийг нь заавал өөрчлөх ёстой байна. 

Түүнчлэн хууль бус таксины үйлчилгээ эрхэлж байсан жолооч нарт зөвхөн торгууль ногдуулаад зогсохгүй жолооны үнэмлэхийг нь хураан авчээ. 

Эрх баригчдын зүгээс аль ч улсын иргэн байлаа ч өөрсдийн аюулгүй байдлын үүднээс хуульд заасан дүрэм журмыг мөрдөж хувийн таксины үйлчилгээ явуулахгүй байхыг анхааруулсан байна.

Машиныг устгалд оруулах арга хэмжээ авсан улс ганц Хятад биш аж. Өнгөрсөн жил Филиппиний Гаалийн хяналтын газраас хууль бусаар оруулж ирсэн машинуудыг мөн ингэж бульдозероор буталж хаяжээ. Тухайн үед хууль бусаар хил нэвтрүүлэх гэж оролдсон 60 машины дунд Ламборгини ч байв. Ингэж устгасан бүх автомашины нийт өртөг ойролцоогоор 5.5 сая доллар болсон байна.

16
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()