Нохдын хоол олж идэх арга нарийсчээ

2019-09-01, 14:27
19,213

Тайландын Бангкок хотод нэгэн ухаалаг нохой хажуугаар нь өнгөрч буй хүмүүст өрөвдүүлэхийн тулд өвдсөн дүр эсгэж жүжиглэдэг тухай "AOL News" мэдээллийн портал мэдээлжээ.

Нохдын хоол олж идэх арга нарийсчээ
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Энэхүү нохойг нутгийн иргэд "Gae" гэж дууддаг бөгөөд тэрээр ард талын зүүн хөлөө хугалсан мэт чирч явж жүжиглэдэг байна. Түүн дээр олон хүмүүс цугларах үед зүв зүгээр болоод яваад өгдөг аж. 

Тэндхийн нэгэн оршин суугч Чонглаполкул гэх эмэгтэй "Энэ хөгшин нохой нэлээн олон жил намайг бараадаж амьдарч байгаа. Тэр ингэж бэртсэн юм шиг жүжиглэж өнгөрч яваа хүмүүсийг хуурдаг" хэмээн ярьсан юм. 

Тэрээр цааш нь "Gae ингэж хүмүүсээс хоол гуйдаг. Би түүнийг будаагаар хооллодог ч гэсэн хүмүүсийг залилсан хэвээр л байдаг. Тэр их ухаантай, түүний хөлийг шалгаж үзсэн, зүв зүгээр гэдгийг би батална. Хэрвээ үнэхээр гэмтсэн бол би түүнийг мал эмнэлэгт хүргээд өгөх байсан" гэжээ. 

Нохдын арга нарийсаж буйг батлах бас нэгэн жишээ бол Салливан нохойн арга юм. 2017 онд Салливан гэх тэрхүү нохой ханиадны шинж тэмдгүүдийг дуурайж, үнэхээр ханиад туссан мэт аашилж эхэлсэнд гэрийн эзэд нохойгоо асарч, тойлдог болов. Эцэст нь тэд нэлээд ажил болж эмчид үзүүлсэн бөгөөд малын эмчийн хийсэн үзлэгээр эв эрүүл болох нь тогтоогджээ. 

28
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()