7 хоногийн өглөөний цайгаа 5 минутын дотор бэлдэцгээе!

Өглөө бүр эрүүл хооллохыг чухалчилдаг хүмүүсийн нэг сонголт бол овъёос юм. Овъёосыг чанаж бэлэн болгоход нэлээдгүй цаг буюу ойролцоогоор 45 минут болдог тул өглөө бүр шинээр бэлдээд байх боломж завгүй хүмүүсийн хувьд бага шүү дээ. Тэгвэл та бүхэнд 7 хоног идэх овьёосоо нэг дор бэлдэж тавих, хялбархан арга зааж өгье.

7 хоногийн өглөөний цайгаа 5 минутын дотор бэлдэцгээе!

1 Өег бөгөөд эрүүл

Овъёосон дээрээ ус хийж буцалгаад таглаад хонуулчихвал идэхэд бэлэн зөөлхөн болно. Бүтэн сайны орой овъёосоо чанаж бэлдээд 5 ширхэг варены шилэнд хувааж хий. Тэгээд хөргөгчинд хадгалж болно. Овъёосыг дахин халаахад бүр л амттай зөөлөн болдог тул урьдаас бэлдэж тавихад асуудалгүй.

Овъёосоо бэлдэж тавих нь амралтын өдрийн хамгийн чухал ажил ч байж болох юм. Өглөө босоод, эсвэл өдөр, бүр оройн хоолны үеэр ч бэлдэж тавьж болно. Ингэж бэлдсэнээр та өглөөний хоолондоо юу идэх талаар санаа зовохгүй байж чадна. Таны залхуу хүрсэн, гэнэт өлссөн үед хөргөгчинд бэлэн байгаа овьёосоо гаргаад сүүтэй холиод идчихнэ. Мөн бөөрөлзгөнө, чиа үр, зөгийн бал зэргийг нэмж хийвэл бүр ч амттай болно.

Өег бөгөөд эрүүл

2 Бэлдэх заавар

Орц:

-          1 2/3 аяга овьёос

-          4 аяга ус

-          ¼ давс

Хэрэглэх материал:

-          5 хоолны сав/варены шил

-          Тогоо

-          Хутгуур

Бэлдэх заавар

3 Хольж болох бусад орц:

-          Сүү/ шар буурцагны сүү /soy milk/

-          Синнамон

-          Үзэм, хатаасан жимс

-          Шинэ жимс

-          Самар, үр

-          Жимсний чанамал

-          Зөгийн бал

Хольж болох бусад орц:

4 Хийх арга

1. Үзэм, самар, сүү зэргээ дээр нь нэмж болохоор том хэмжээний 5 сав эсвэл варены шил сонгож бэлдэх. Хэрэв өөр зүйл нэмэхгүй гэвэл жижиг хэмжээтэй аяга байсан ч болно. 

Хийх арга

2. Овьёосоо усанд хийж бага зэрэг давс нэмээд 3 минут зөөлөн галаар чанана.

3. Овьёосоо 5 хэсэгт хувааж сав/шилнүүддээ хийгээд тасалгааны температурт 1 цаг орчим байлгаад таглаж тавина. Дараа нь хөргөгчинд хийнэ.

4.  Идэх үедээ савтай овьёосоо сайн хутгаад 2-3 минут печэнд халаана. Халсных нь дараа сүү, үзэм болон бусад холих зүйлүүдээ хольж иднэ.

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()