"Хавтгай дэлхийн онолчид" гэж хэн бэ?

"Хавтгай Дэлхий" нийгэмлэгийн гишүүд дэлхийг бөөрөнхий бус хавтгай гэж итгэдэг бөгөөд хиймэл дагуулын зураг зэрэг дэлхийг бөмбөрцөг хэлбэртэй гэж батлах бүхий л баримтыг үгүйсгэж, тэдгээрийг НАСА болон засгийн газруудын зохиосон төөрөгдүүлэх зорилготой хуурамч зүйл гэж үздэг. Тэд үүндээ үнэхээр нухацтай хандаж байна уу, эсвэл зүгээр л тоглож байна уу?

"Хавтгай дэлхийн онолчид" гэж хэн бэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийг хавтгай гэх үзлийг нэгэн төрлийн хуйвалдааны онол гэж тодорхойлдог. "Хавтгай дэлхий" нийгэмлэгийн мэдээлснээр гишүүдийн тоо нь 2000 оноос хойш жилд 200 хүнээр (ихэвчлэн Америкчууд, Британичууд) нэмэгдэж байгаа аж. Өөрсдийн вэб хуудас болон Твиттер бусад олон нийтийн сүлжээнд нийтэлж байдаг нийтлэл, онол зэрэг зүйлсээс үзэхэд эдгээр хүмүүс дэлхийг хавтгай гэдэгт үнэхээр итгэдэг ажээ. 

1 Тэдний онол

Эхлээд дэлхийг хавтгай гэж итгэгчдийн ертөнцөөр аялаад үзье. Дэлхий бөөрөнхий гэдгийг батлах бодит баримт нотолгоо бүрийг үгүйсгэсэн хэр нь тэд зарим хүний инээд хүрэм зүйлсэд итгэхэд бэлэн байдаг.

Тэд "Дэлхий бол голдоо мөсөн далайтай (Арктик), харин захаараа туйлын тойрог (Антарктид) буюу 45 метр өндөр мөсөн ханаар хүрээлэгдсэн диск юм" хэмээх гол онолтой. Харин НАСА-н ажилчид хэн нэгэн уг мөсөн хана руу авирахаас сэргийлэн хамгаалж байдаг гэнэ. 

Тэдний онол

Харин  өдөр шөнө солигдох үзэгдлийг тэд "нар болон сар нь дэлхий дээгүүр 4800 метр өндөрт тойрон эргэлдэж байдаг, 51км диаметртай бөмбөлгүүд" хэмээн тайлбарласан байна.

Тэднийхээр эдгээр огторгуйн бөмбөлөгүүд нь хоногийн 24 цагийн турш дэлхийн өөр өөр хэсгүүдийг гэрэлтүүлдэг гэнэ. Мөн сарны хиртэлтийн үеэр сарыг халхалдаг үл үзэгдэх "анти-сар" байдаг.

Цаашилбал, дэлхийн татах хүч бол хуурмаг үзэгдэл юм гэнэ. Юмс доош унах бус харин дэлхий өөрөө "хар энерги" хэмээх нууцлаг хүчний нөлөөгөөр секундэд 9.8 метрийн хурдаар дээшилж байдаг аж. Одоогийн байдлаар дэлхийг хавтгай гэж итгэгчдийн дунд дэлхий Эйнштэйний хамаарлын онолын дагуу хязгааргүй дээшлэн гэрлийн хурдаас давах уу үгүй юу гэдэг маргаан үүсээд байгаа аж. Харин дэлхийн хавтгай дискний доод хэсэгт юу байгаа нь мэдэгдээгүй хэвээр бөгөөд ихэнх нь дискний доод хэсгийг чулуулгаас бүрдсэн гэж үздэг. 

2 Хуйвалдааны онол

Тэд дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй зурагнууд нь эвлүүлэг, байршил заагчид нь нисгэгчдийг бөмбөрцгийг тойрон шулуун шугамаар нисч байгаа гэж итгүүлдэг ч үнэндээ эсрэгээрээ хавтгай дээр тойрог хэлбэрээр нисдэг гэж үздэг.

Эрх баригчдын дэлхийн бодит хэлбэрийг нууцалдаг гол зорилго нь хараахан тодорхойгүй боловч дэлхийг хавтгай гэж итгэгчид үүнийг эдийн засгийн шалтгаантай гэж үздэг. Тэдний вэбсайтад бичсэнээр бол засгийн газрууд сансар судлалыг жинхнээсээ хэрэгжүүлэхээс илүү хуурамчаар хийх нь хамаагүй хямд тусах тул НАСА болон бусад сансрын агентлагуудыг санхүүжүүлж байдаг аж.

Хуйвалдааны онол

3 Дэлхийг хавтгай гэдэгт хэн итгэдэг вэ?

Дэлхийг хавтгай гэж итгэгчид зөвхөн дэлхийн өнцөг булан бүрт нуугдмал байдаг юм биш, олны танил хүмүүс ч бий. 2016 онд рэппер Бобби Рэй Симмонс буюу B.o.B твиттер хуудаснаа дэлхийг хавтгай эсэх талаар астрофизикч Нейл деГрасс Тайсонтой маргаан өрнүүлж байв. Түүгээр ч барахгүй дараа нь хавтгай дэлхийг магтан дуулсан Flatline хэмээх дуу гаргасан байдаг.

Рэппер өөрийн твиттэртээ "Чи ямар ч өндөрт зогссон тэнгэрийн хаяа үргэлж нүдэнд харагддаг шүү дээ. Уучлаарай залуусаа би ч бас итгэхийг хүсээгүй" гэх жиргээ оруулж байжээ.

Дэлхийг хавтгай гэдэгт хэн итгэдэг вэ?

Түүнчлэн NBA-н од, сагсан бөмбөгийн тамирчин Шакил О'нил 2017.02.27-д цацагдсан радио нэвтрүүлгийн үеэр "Флоридагаас Калифорниа хүрэх замдаа эргэн тойрноо шинжиж үзэхэд дэлхий надад хавтгай юм шиг санагдаж байсан" хэмээсэн ч дараа нь түүнийгээ үгүйсгэж "зүгээр л тоглосон юм" гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()