Бүсгүйчүүдэд хамгийн их таалагддаг эрчүүдийн 5 хобби

Ямар ч үед өөрийн гэсэн хобби, тогтмол хйидэг зүйлтэй байх нь чухал болохыг судалгаагаар баталжээ. Хоббитой байснаар нийгмийн хүрээ өргөжиж, ажлын бүтээмж нэмэгдэж, найз нөхөдтэй болж, ажил амьдрал тань тэнцвэртэй байхад тусална. Хэрвээ та шинэ төрлийн хобби туршиж үзэх гэж байгаа бол бид та бүхэнд эмэгтэйчүүдийн дуртай хоббиг сонирхуулж байна.

Бүсгүйчүүдэд хамгийн их таалагддаг эрчүүдийн 5 хобби
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Ном унших

Унших, мэдэхдээ цаг гарган өөрийгөө хөгжүүлдэг залуу хэзээ ч моодноос гарахгүй. Таалагдсан эмэгтэйнхээ дуртай зохиолчийнх тухай, зохиол бүтээлийнх нь тухай ярьснаар тэр танд хурдан татагдана. 

Ном унших

2 Ургамал, цэцэг арчлах

Зарим эмэгтэйчүүд жижиг ч хамаагүй цэцэг тарьдаг эрчүүдэд дуртай байдаг гэсэн судалгаа байдаг байна. Ургамал, цэцэг тарьж ургуулах нь тэвчээр, тууштай байдал, сайхныг бишрэх зэрэг эр хүний сайн талуудыг нь харуулдаг байна. 

Ургамал, цэцэг арчлах

3 Хоол хийх

Хэрвээ та хоол хийх нь эмэгтэй хүний ажил хэмээн итгэдэг бол та нэлээд хоцрогдсон хүн юм. Хайртай бүсгүйдээ дуртай хоолыг нь хийж өгөн дайлах нь хайраа илэрхийлэх бас нэгэн романтик арга юм. Хүний хайрыг ходоодоор нь ч татаж болно шүү дээ.

Хоол хийх

4 Хөгжим тоглох

Урлагийн хүмүүс ганц бие удаан явна гэж байдаггүй шүү дээ. Тэд санхүүгийн хувьд үргэлж боломжтой байхаас гадна ямар ч үед үзэгчдийг гайхшруулах, хүмүүст сэтгэгдэл төрүүлэх зэвсэгтэй учраас тэр. Ямар ч хамаагүй хөгжмийн зэмсгээр тоглон, дуулчихдаг байхад л та эмэгтэйчүүдийг өөртөө татаж чадна. 

Хөгжим тоглох

5 Спорт

Бусадтай танилцах "Тиндер" аппликэйшнд хэн хамгийн амжилттай байдаг гээч. Спортоор хичээллэдэг, спортлог залуус. Спортоор хичээллэх нь эмэгтэйчүүдийн анхаарлыг татахаас гадна тууштай байдал, анхаарал төвлөрөлт, эрүүл мэндэд тань тустай. 

Спорт

23
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()