Богино долгионы зуухны хийж чадах зүйлс

Печийг бид хоолоо халаах, махаа гэсгээх хааяа бэлэн гоймон чанах зэргээр л хэрэглэдэг. Тэгвэл энэхүү гайхалтай технологийн хийж чаддаг олон зүйлийг бид мэддэггүй гэнэ шүү.

Богино долгионы зуухны хийж чадах зүйлс

1 Зайрмаг

Худалдан авсан зайрмаг тань идэж болохооргүй тэс хөлдсөн байвал тагийг нь аваад 10 секунд печэнд хийхэд л болно.

Зайрмаг

2 Самар хуурах

Тавган дээрээ самар, коконат, талхны үйрмэг зэргээ тараан тавиад 4-5 минут печэнд хийх хэрэгтэй.

Самар хуурах

3 2 аяга

2 аягатай зүйлийг нэг дор халаахдаа нэгнийх нь дор стакан тавьж өндөрлөж өгөх хэрэгтэй.

2 аяга

4 Жигд халаах

Печэнд халаахад хоолны зарим хэсэг халаад зарим нь халдаггүй шүү дээ. Тэгвэл дөрвөлжин саванд биш, дугуй тавган дээрээ хоолоо жигд тараан тавиад печэнд халаахад бүгд жигд хална. 

Жигд халаах

5 Хатаахаас сэргийлэх

Пицца зэрэг хатах магадлалтай хүнсээ халаах хэрэгтэй болвол хажууд нь савтай ус тавиад печэндээ халаавал таны пицца зөөлхөн хэвээрээ байна. 

Хатаахаас сэргийлэх

6 Сонгино

Сонгины 2 талын үзүүрийг нь аваад печэнд 30 секунд байлгасны дараа та уйлахгүйгээр хэрчиж болно.

Сонгино

7 Хөөс

Кофендоо хийх хөөс гаргаж авахад маш амархан. Савтай сүүгээ сайн сэгсрээд печэнд 30 секунд халаахад л хөөс бэлэн болно.

Хөөс

8 "Хүүдийтэй" өндөг

Тавганд ус дүүргэж, цагаан цуу бага зэргийг нэмэн 3 минут печэнд байлгаад дээр нь өндөг хагалж хийгээд дахин 1 минут печэнд байлгах.

"Хүүдийтэй" өндөг

9 Печээ угаах

Гал тогооны цаасан алчуурыг норгоод дээр нь бага зэргийн лимоны шүүс дусаан 4 минут печэнд байлгана. Дараа нь салфеткаар печны дотор талаа арчина. 

Печээ угаах

10 Эрүүл чипс

Хүнсний ногоогоо /лууван, бууцай, буржгар байцаа/ цаасан салфеткан дээр тавиад 5 минут печэнд байлгасныхаа дараа нөгөө талаар нь эргүүлэн 3 минут байлгана.

Эрүүл чипс

11 Махны модоо ариутгах

Махны модоо лимоны шүүсээр арчаад печэнд 1 минут байлгана.

Махны модоо ариутгах

12 Бохь

Хувцсан дээр наалдсан бохийг салгахын тулд цагаан цууг 1 минут печэнд халаагаад наалдсан бохин дээр түрхээрэй. 

Бохь

13 Шил ариутгах

Шилэн аягандаа бага хэмжээний ус хийгээд 2 минут печэнд байлгахад ариутгагдсан байх болно. 

Шил ариутгах

17
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()