Хүнд өдрийг гоё өдөр болгон "хувиргах" 7 арга

Бүх зүйл төлөвлөснөөр болохгүй бүтэлгүйтэж, буруугаар эргэдэг “хүнд өдөр" хүн бүрт тохиолддог. Ийм өдрүүдэд хүмүүс өөртөө итгэх итгэлээ алдаж, сэтгэл санаагаар унадаг. Тэгвэл тэрхүү хүнд өдрүүдэд тохиолдсон уналт бүрийг даруй зогсоож, бүх зүйл тийм ч муу биш гэдгийг ойлгох нь чухал юм. Харин яаж гэдгийг дараах зөвлөмжөөс олж мэдээрэй.

Хүнд өдрийг гоё өдөр болгон "хувиргах" 7 арга
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Сэтгэл санааны тавгүй байдлаа үр дүнтэйгээр ашигла

Судалгаагаар хүмүүс сэтгэл санаа нь тавгүй үед илүү сайн ажилладаг болохыг баталжээ. Энэ нь ялангуяа анхаарал төвлөрөлт ихээр шаарддаг ажлуудад хамаатай аж. Тиймээс сэтгэл дундуур үедээ ажилдаа бүх анхаарлаа хандуулж, хийх ажлынхаа жагсаалтыг гаргаарай. Харин үр дүн нь таны сэтгэл санааг шууд л өргөх болно.

Сэтгэл санааны тавгүй байдлаа үр дүнтэйгээр ашигла

2 Таларх

Туршлагаас харахад хүмүүс муу зүйл дээр илүү төвлөрөх хандлагатай байдаг. Тиймээс саяхан болсон сайхан зүйлийн талаар эргэцүүлж, бодлоо өөрчлөхийг хичээгээрэй. Жишээлбэл, даргаас шүүмжлэл сонсох нь ядаргаатай байдаг, гэхдээ бусад зүйлийн хувьд бүх зүйл сайхан байна гэх мэт. Өөр талархаж болох юу байна, түүнийг бод. Дуртай зүйлээ хий, эрүүл мэнддээ анхаар, амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрөөхөө ч сайтар төлөвлөөрэй.

Таларх

3 Явган алх

Богино хугацааны явган алхалт нь сэтгэл санааг хурдан сэргээдэг. Мөн өөрийн таалагддаг хүнтэйгээ хамт алхвал үр дүнг илүү нэмэгдүүлэх болно. Тиймээс хамгийн сайн найзаа дуудаад, таагүй өдрөөсөө салаарай.

Явган алх

4 Амьтадтай харилц

Хэрэв та нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтантай бол сэтгэл санаа тавгүй үедээ тэдэнтэйгээ хамт тоглож, зугаалж болно. Судалгаагаар амьтан тэжээдэг хүмүүс амьтан тэжээдэггүй хүмүүсээс илүү жаргалтай байдгийг тогтоожээ. Тиймээс сэтгэл санаагаар унасан үедээ нохой, муураа тэврээд тайвшралыг мэдрээрэй. Мөн ажил дээрээ өхөөрдөм амьтдын зураг, видео үзэж болно. Ингэснээр та өөрийн эрхгүй инээмсэглэх болно.

Амьтадтай харилц

5 Өөртөө завсарлага өг

Хүнд өдөр тохиоход дэлхий тэр чигтээ сааралтан харагдаж байна уу? Хэрэв тийм бол завсарлага аваад өөртөө анхаарал тавиарай. Ялангуяа таагүй өдрүүдэд ажил дээрээ хүмүүстэй ярьж, сайхан аашлах гэсээр маш их ядардаг. Тиймээс ажлаасаа түр хөндийрч, пицца захиалан, дуртай нэвтрүүлгээ үзээрэй.

Өөртөө завсарлага өг

6 Бухимдлаасаа чөлөөлөгд

Спортоор хичээллэж, дасгал хөдөлгөөн хийх замаар бухимдлаа мартах нь маш үр дүнтэй байдаг. Спорт зааланд уур хилэн цэвэр энерги болж хувирдаг. Тиймээс энэ үед спортоор хичээллэснээр таны зүрхний цохилт сайжирч, дааврын түвшин хэвийн хэмжээнд хүрэн, үүнийгээ дагаад сэтгэл санаа ч сайхан болох юм.

Бухимдлаасаа чөлөөлөгд

7 Өөртөө бүү хатуурх

Өөрийгөө өрөвддөг хүн бүх зүйлийг хэтрүүлэн боддог. “Би бүтэлгүйтсэн”, “Өнөөдөр аймшигтай өдөр байлаа” зэрэг бодол үргэлж толгойд нь эргэлдэнэ. Гэсэн ч бүх өдөр муу биш, бүх зүйл аймшигтай биш гэдгийг өөртөө сануулхаа бүү март. Жижиг алдаа бол засч болох зүйл бөгөөд үүнээс болж та азгүй амьтан болчихгүй шүү дээ. Тиймээс өнөөдөр хэцүү байсан ч, маргааш тэс өөр байх болно. 

Өөртөө бүү хатуурх

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()