Бодит амьдрал дээр хэрэг болдоггүй 7 алдартай зөвлөгөө

Хүн бүр өөр, тэдэнд тулгараад буй асуудал нь ч бас өөр байдаг боловч цахим орчин дээрх, эсвэл сэтгэл зүйчийн өгөх зөвлөгөө нь ижил байдаг тул асуудлыг шийдвэрлэх биш, бүр дордуулж орхих тохиолдол олон. Ингээд та бүхэнд бодит амьдрал дээр хэрэг болдоггүй сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Бодит амьдрал дээр хэрэг болдоггүй 7 алдартай зөвлөгөө
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1. "Нөхцөл байдлыг орхи"

Та хичнээн хичээж байсан ч ямарваа нэгэн нөхцөл байдлыг шууд орхих нь боломжгүй байдаг. Хамгийн түрүүнд та энэхүү асуудалд хүргэж буй асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Жишээлбэл: Хэрүүл хийхгүйн тулд нэн түрүүнд тухайн хүнтэйгээ ярилцаж, харилцан шийдвэрт хүрэх шаардлагатай. Дургүй ажлаасаа гарах халах өргөдлөө бичихийн тулд эхлээд шинэ ажил хайх хүч, хөдөлмөр гаргах хэрэгтэй. 

2. "Өөрийгөө магтаж сур"

Өөрийгөө магтахын тулд эхлээд ямар нэгэн сайшаалтай зүйл хийсэн байх хэрэгтэй гэдэгтэй та санал нэгдэх биз. Ямар нэг зүйлийг амжилттай хийсэн бол сайн байна, танд баяр хүргэе. Юу ч хийхгүй зүгээр сууснаар та ямар магтаалыг хүлээж байна вэ? Зөв хийсэн алхмынхаа дараа өөрийгөө магтаж сурах нь зүйтэй. 

3. "Харилцаагаа хамтдаа хөгжүүл"

Хэрвээ та хоёрын харилцаа нэг л таагүй байвал мэдээж, харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй гэж танд хэн нэгэн зөвлөх биз. Гэтэл үнэн хэрэгтээ харилцаанд энэхүү хөгжүүлэлтийг хамтдаа л хийх хэрэгтэй. Ганцаараа зүтгээд та ямар ч амжилтыг олохгүй.

Харилцаанд хосууд хамтдаа ярилцаж, нэг нэгэндээ буулт хийж, аливаа асуудлыг эерэгээр шийдвэрлэх хэрэгтэй байдаг. Таны хос харилцаагаа хөгжүүлэх тал дээр бэлэн биш байгаа бол таны хичээл зүтгэл амжилтанд хүрэхгүй. 

4. "Аливаа зүйлийг эерэгээр хар"

Хэдийгээр сайхан зөвлөгөө ч бүх зүйлийг эерэгээр харах боломжгүй байдаг. Мэдээж, та амьдрал хар, цагаан ээлжилдэг гэдэгт итгэлтэй байж, бусад хүмүүс надаас ч муу амьдарч байна гэж бодож болох юм. Гэхдээ л та хэн нэгэнтэй өөрийн сэтгэл зовнилыг хуваалцахыг хүсэх болов уу. 

Харин сүүлийн үеийн сэтгэл судлаачид "зүгээр л эерэгээр бодох хэрэгтэй" гэсэн зөвлөмжийг хүн бүрт өгдөг. Таны сэтгэл хөдлөл ямар ч байсан энэхүү сэтгэл хөдлөлийг өөрөөсөө нуух гэж оролдох хэрэггүй. Хүн зөвхөн эерэг зүйл дээр анхаарал хандуулах ёстой гэсэн ойлголт нь буруу юм. 

5. "Тухтай бүсээсээ гар"

Сэтгэл судлаачид "Тухтай бүсээсээ гар" гэж зөвлөх хамгийн дуртай байдаг болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхийн хүн амын тал хувь нь тэр бүсэд байгаагүй байх магадлал өндөртэй. Үнэндээ танд тухтай байсан газар гэнэтхэн тав тухгүй санагдаж эхэлвэл л орхих хэрэгтэй. 

6. "Бодол биелэлээ олдог"

Таны амьдралд яг одоо  тохиолдож байгаа зүйл бол таны бодлын үр дүн юм гэж сэтгэл судлаачид үздэг.  Мэдээж хэрэг бодол гэдэг материаллаг зүйл биш болохоор хүсэл мөрөөдлөөсөө айх хэрэггүй ч "зөв" зүйлийн төлөө зорих хэрэгтэйг санаарай.

7. "Өнөөдрөөрөө амьдар"

Зөвхөн өнөөдрөө харж амьдарч чаддаг хүмүүс ховор байдаг болов уу. Нэгдүгээрт, өнөөдрөөр амьдрахын тулд өнгөрсөнд тохиолдсон бүх асуудлыг шийдвэрлэсэн байх хэрэгтэй. Хэрвээ танд өнгөрсөнд шийдэгдээгүй асуудал байгаа бол өнөөдрөөрөө амьдарч чадах нь юу л бол. 

Хоёрдугаарт, таны хувийн амьдрал эсвэл ажил тань бүтэлгүйтсэн байвал та ирээдүйдээ санаа зовохгүйгээр эерэг амьдарч чадах нь бас л эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, эхлээд асуудлаа шийдвэрлэж харин дараа нь "зөвхөн өнөөдрөөр амьдрах" зарчмыг баримтлаарай. 

8
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()