Алдарт Сфинксийн толгой дотроос юу олдсон бэ?

1979 онд Сфинксийн хөшөөг яаралтай сэргээн засварлах шаардлагатай болсон бөгөөд эс тэгвээс толгой нь салж унахад тун дөхсөн байсан гэнэ. Египетчүүд энгийн цемент ашиглан засварласан хэдий ч чанарыг нь улам дордуулжээ. 

Алдарт Сфинксийн толгой дотроос юу олдсон бэ?

Америк-Египетийн хамтарсан баг Сфинксийн хөшөөнд анхны сэргээн засварлалт хийсэн юм. Ажил эхний шатандаа явж байхад Францын инженер Эмили Баразигийн удирдлаган дор хөшөөнөөс элс зайлуулах ажил хийж байсан Мохамед Абд аль-Мавгуд Фай гэх нэгэн хүү Сфинксийн чихний доод талд нэгэн нүх байгааг анзаарч ахлагчид хэлж байсныг тэрээр хожим нь санажээ. 

Мохамедийн хэлснээр тэрхүү нүхээр толгойн дотор орох боломжтой байсан гэнэ.

Сфинкс руу орох нүх

Энэхүү хачирхалтай зүйлийг олж мэдсэн Зах Хавасс, Марк Ленер тэргүүтэй "Америкийн Египет судлалын төв"-ийн гишүүд Сфинксийн хэврэг байдлыг үл харгалзан, гар чийдэн барин дотогшоо орсон байна. Сонирхолтой нь тус барималтай холбогдох эртний болон дундад зууны үеийн домог яриануудаас байдал огт өөр байв.  

Толгой дотор 1 метр өргөн, 9 метр урттай, 2 нарийн хонгил байж. Тус хонгилын нэг нь хөшөөний эх бие тийш чиглэж байсан бол нөгөөх нь эгц доош бууж чулуун дэвсгэрт тулж байжээ. 

Мөн хоёр хонгил хоёулаа 90 градусын өнцөг үүсгэсэн, хана нь өнгөлгөөгүй, энгийн байдалтай байж. Удаан хугацааны турш судалгаа хийсний үр дүнд тэрхүү хонгилыг дээрээс нь эхэлж, доош барьсан нь тогтоогджээ. Үүнээс гадна тэнд шат маягийн зүйл байсан  нь хонгил руу уруудах замыг хялбарчлах үүрэгтэй аж. 

Гэвч хонгилоор цааш явж, нарийн судалгаа хийх оролдлого хөшөөний хэврэг байдлаас шалтгаалан удаа дараалан бүтэлгүйтсэний зэрэгцээ Египетийн эрх баригчид ихээр дургүйцэж байжээ.

Харин 1989 онд Сакужи Иошимура ахлагчтай Японы эрдэмтдийн баг орчин үеийн цахилгаан соронзон технологийн тусламжтайгаар Сфинксийн яг доор байх хонгил болон өрөөнүүдийг  илрүүлсэн байна. 

Гэвч энэ нээлтийн дараа Египетийн эрх баригчид Сакужигийн багийнхны Египетэд очих эрхийг насан туршид нь хасаж, энэхүү дурсгалын нууцад өөрсдөө анхаарал хандуулахаар шийджээ. 

Тэр жил Америкийн геофизикч Томас Добеки дээрх нээлтийг судалгаагаар бататгажээ. Тэрээр Сфинксийн баруун хөлний доорх жижиг хэсгийг л судлаж амжсан бөгөөд харамсалтай нь мөн л Египетээс хөөгдсөн аж.

1993 онд 20х20 см-ын хэмжээтэй жижиг роботыг хонгил руу оруулахад тэрээр гуулин бариултай хаалганы дэргэд очиж зогсчээ. 

Үүний дараа эрдэмтэд 10 жилийн турш хаалгыг нээх чадвартай робот бүтээх ажилд шамдан оржээ. 2003 онд роботыг амжилттай оруулж чадсан бөгөөд хаалга онгойсны дараа гүн рүүгээ явах тусам хонгил нарийссаар байв.  Ингээд хэт нарийн байсан учир робот цаашаа нэвтэрч чадаагүй ч цаана нь дахин нэг хаалга  байгааг мэдэж чадсан юм.

Ингээд дараагийн роботыг 2013 онд дахин оруулсан байна. Үүнээс хойш жуулчдыг Сфинкс руу явахыг хориглосон бөгөөд судалгааны үр дүнг нууцалсан учир шинэ мэдээлэл гараагүй аж.

Гэхдээ хэд хэдэн албан бус баримтууд байгаа бөгөөд энэхүү мэдээллийг Америкийн Кейси хэмээх судалгааны багийнхан олон нийтэд дэлгэжээ.

Тэдний мэдэгдсэнээр 2013 онд оруулсан робот хонгилын хоёрдахь хаалгыг амжилттай нээсэн. Сфинксийн урд 2 хөлийн хоорондох газраас үйл ойлгогдох бичээс бүхий чулуун хавтан олдсон бөгөөд тус бичээсээр Сфинксийн дор байрлах нууц өрөөг заасан байжээ. Малтлагын үр дүнд Египетчүүд нэг төрлийн үүдний танхим гэмээр анхны өрөөг илрүүлж чадсан аж. Судлаачид тэндээс дахин доошоо явахад дугуй танхим байсан ба тус танхимаас Их пирамидууд руу явсан 3 хонгил байж. 

Үүнээс цааш хачирхалтай мэдээллүүд цацагдсаар байлаа. Жишээлбэл: хонгилуудын нэг нь шинжлэх ухаанд танигдаагүй энергиэр халхлагдсан байсан учир орох боломжгүй байж. 

Үүний дараа, газар дор байрлах 12 давхар байшинг илрүүлсэн байна. Энэхүү барилгын өргөн нь 10 км, урт нь 13 км байсан нь байшин гэхээсээ илүү бүтэн хотыг санагдуулна. 

Дашрамд дурдахад, Кейси сангийнхан Египетүүдийг хүн төрөлхтөнд үл мэдэгдэх технологийн хүчийг агуулсан археологийн олдвор болох "Египетчүүдийн оюун ухааны шүтээн гэгддэг Тота бурхны саваа"-г олсноо нуусан гэж үзэж байгаа юм. 

Хэдийгээр Кейсигийн багийнхны ярьж байгаа зүйл утгагүй мэт санагдаж байгаа ч Египетийн засгийн газраас энэхүү олдворын зарим нь үнэн болохыг батласан юм. Харамсалтай нь тэд энергийн талбар байсан тухай тодорхой мэдээлэл өгөөгүйгээс гадна эрх баригчдын зүгээс газар доорх хот руу орсон гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй учраас тэндээс юу олдсон нь тодорхойгүй үлдсэн юм. 

Ийнхүү Сфинскийн хөшөөн дор газар доорх хот байдаг нь батлагдсан боловч хүн төрөлхтний тайлагдашгүй нууцын нэг хэвээр байна. 

Түүнчлэн Захи Гавас болон доктор Жозеф Мартин Шор нарын ахалсан судалгааны багийнхан Сфинксийн урд хөлний дороос нарийн хонгилруу ордог нууц танхимыг илрүүлжээ. 

Тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тухайн тус хонгилыг хаана төгсөж байгааг мэдэж чадсан ба энэ нь 32 метрийн гүн нүх рүү ороод төгсөж байж. Нүхний ёроол хэсэгт их хэмжээний ус байсан бөгөөд усыг соруулж авсны дараа дороос нь голдоо хар боржин чулуун бунхан бүхий 4 тулгуур баганатай оршуулгын танхим олджээ. Эртний судруудад үүнийг муугийн ёр хэмээн тэмдэглэсэн байдаг учир бунханыг нээж зүрхлээгүй байна. 

Түүнчлэн нутгийн иргэд эртний домог, хууч ярианд маш ихээр итгэдэг учир бунхныг нээвэл үймээн самуун дэгдээж болзошгүй байлаа. 

Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ болон зөн билэг, далд ертөнцтэй холбогдох бүх мэдээллүүдийг нэгтгэн анализ хийсний үндсэн дээр Египетийн эртний эд зүйлс судлалын байгууллагаас Агуу Спинкс болон түүнтэй холбогдох судалгааг зогсоохыг шаарджээ. 

Сүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр Захи Гавас Сфинксийн дотроос олсон бүх зүйлийнхээ талаар: "Бид Сфинксийн дороос юу ч олоогүй" хэмээжээ.

Тэрбээр "Бид 25 метрийн гүнд орсон ч юу ч олоогүй, Сфинкс бол зүгээр л хад" гэсэн юм. 

Хэрвээ Сфинкс газар доорх ус, элсээр бүрхэгдсэн зүгээр нэг чулуулаг байсан бол Египетийн засгийн газраас судалгаа хийхийг хориглох шаардлагагүй байсан биз ээ. Тэд тэндээс тогтсон онолтой зөрчилдөх ямар нэг чухал олдвор олмогцоо ийнхүү судалгааг зогсоож, мэдээллийг нууцалсан байх магадлал өндөр юм. 

105
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()