Найз бүсгүйдээ "базуулсныг" илтгэх 6 шинж

Найз охинтой болох үед мэдээж өмнөх амьдралын хэв маягт тань нэлээд өөрчлөлт орно. Заримдаа та найз нөхөд, гэр бүлийнхнээсээ хөндийрдөг бол заримдаа бүр өөрөө өөрөөсөө холдох нь ч бий. Та өөртөө анхаарал хандуулахаа больж, зөвхөн түүний аз жаргалын төлөө өөрийгөө золиослож байна уу? Энэ нь та найз бүсгүйнхээ хяналтанд орсон гэсэн үг бөгөөд тийм ч зөв алхам биш юм.

Найз бүсгүйдээ "базуулсныг" илтгэх 6 шинж
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Таны өдрийн хуваарь өөрчлөгдсөн

Өмнө нь та өглөөг хэрхэн эхлүүлдэг байснаа эргэн санаарай. Та орондоо хэвтэж, цахим хуудсаа шалгаж, аажуу тайвнаар ажил эсвэл сургууль руугаа явдаг байсан биз. Харин одоо үзэсгэлэнт бүсгүйгээ хүссэн газар нь хүргэж өгөхийн тулд үүдэнд нь хүлээж байна уу. Үүнээс гадна бүтэн өдрийг та өөрийн хүссэнээр биш зөвхөн түүний хүслээр өнгөрүүлж байна уу.  Хайртыгаа залгангуут бүх ажлаа хаяад очиход бэлэн байна уу. Мэдээж, хайртдаа шаардлагатай үед буулт хийх хэрэгтэй байдаг ч тогтмол буулт хийх хэрэгтэй гэсэн үг биш юм. Бүх зүйлд хязгаар байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Таны өдрийн хуваарь өөрчлөгдсөн

2 Найз нөхөдтэйгөө уулзахаа больсон

Хэрвээ таны болон найз нөхдийн чинь хувийн амьдрал шийдэгдсэн, гэр бүлтэй болсон бол өмнөх шигээ шоудах, өөр орон руу зөвхөн найзуудаараа зугаалах талаар бодох ч хэрэггүй. Хүн бүр өөрийн гэсэн амьдралтай болсон. Гэтэл ховорхон уулзалтанд ч танд цаг зав гарахгүй байна уу. Найз бүсгүй чинь таныг явуулахгүйн тулд  шалтгаан тоочиж, зөвхөн түүнтэй байх ёстой мэтээр хандаж болно. Таныг хянаж буй байдлыг мэдэх нэг арга бол таныг ойр дотны хүмүүсээс тань холдуулж буй явдал юм.

Найз нөхөдтэйгөө уулзахаа больсон

3 Өөрийн хоббиноос татгалзах

Өмнө нь та ажлаа тараад хөл бөмбөг тоглох, ном унших эсвэл эвлүүлдэг тоглоом цуглуулах гэх мэт хамгийн дуртай зүйлдээ цаг заваа зарцуулдаг байсан биз дээ.  Харин одоо та фитнесс, йог болон хувь хүний хөгжлийн талаар сургалтанд сууж байна уу? Энэ бүхнийү өөр хүсэл сонирхлоор хийж байвал мэдээж сайн хэрэг. Харин таны дур сонирхлыг үл харгалзан найз бүсгүй чинь энэ бүх төлөвлөгөөг гаргасан бол тийм ч зөв сонголт биш. Зөвхөн түүний төлөө энэ бүх зүйлийг та хийж байгаа бол муугийн дохио шүү.

Өөрийн хоббиноос татгалзах

4 Та өмнөх шигээ хооллохоо больсон

Найз бүсгүйтэйгээ учрахаас өмнө та ээжийнхээ хийсэн котлетийг амтархан зооглодог байсан байж болох юм. Харин одоо найз эмэгтэй чинь хоолны дэглэм бариулж, оройн цагаар хөргөгч онгойлгохыг зөвшөөрөхгүй байна уу. Энэ нь түүний хяналт таны ходоод руу орлоо гэсэн үг. Тэр зөвхөн өөрийнхөө хийж чаддаг хоолыг хийх бөгөөд мэдээж үүнд дасах хэрэгтэй болно. Гэхдээ хэрвээ тэр таны хүнсний сонголтонд нөлөөлж байгаа бол бодоод үззэрэй. Түүний хяналт хэрээс хэтэрч байна.

Та өмнөх шигээ хооллохоо больсон

5 Буруугүй байсан ч уучлалт гуйдаг

Мэдээж, хэрүүлгүй харилцаа гэж үгүй. Хэрүүл бол хосуудын харилцааны нэг хэсэг гэдэгтэй хүн бүр эвлэрэх хэрэгтэй. Та түүний эрх, зөрүүд занг мэддэг, тэр жижиг зүйл дээр гомдох нь энгийн үзэгдэл. Ингээд эр хүн учир хамгийн түрүүнд буулт хийж, харилцан зөвшилцөлд хүрэх хэрэгтэй болно. Харин энэ үргэлж давтагдаж байвал дахин нэг бодож үзээрэй. Таны буруу биш байхад уучлалт гуйх нь тийм ч зөв арга зам биш. Тиймээс та харилцаагаа аварч үлдэхийн тулд энэ төрлийн зүйлийг дахин давтагдахгүй байх тал дээр анхаарал хандуулаарай.

Буруугүй байсан ч уучлалт гуйдаг

6 Түүнийг алдахгүйн тулд та бүхнийг хийдэг

Энэ бол та найз бүсгүйнхээ хяналтанд бүрэн орсныг илэрхийлнэ. Таны гол айдас бол түүнийг алдахаас айх явдал юм. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд мэдээж, та түүний хүсэж буй бүх зүйлийг хийх болов уу. Танд таалагдахгүй байгаа зүйлийг ч хийнэ. Ингээд та өөрийн үзэл бодлыг уландаа гишгэж, өөрийгөө үл тоомсорлож байгаа хэрэг болно. Энэ таны өөрийгөө дутуу үнэлэж байгаа үнэлэмжтэй холбоотой бөгөөд тэр үүн дээр чинь дөрөөлж бүх зүйлийг өөрийн хүссэнээр хийлгэхийг оролдож байгаа оролдлого юм. Харин та түүнийг алдахаас айж байгаа учир энэхүү арганд орох нь тодорхой. Тиймээс хэрвээ дээрх шинж тэмдэг та хоёрын харилцаанд илэрч байгаа бол та асуудлыг нухацтай бодож, хяналтыг өөрийн гарт авахыг хичээгээрэй.

Түүнийг алдахгүйн тулд та бүхнийг хийдэг

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()